Таны мэдлэгийг хормын төдийд нэмэгдүүлэх, хорвоо дэлхий дээрх сонин хачин зүйлсийн талаарх 19 баримт

1
0
43,011

Хүн дэлхий дээрх бүх нэвтэрхий толийг уншиж дуусгасан ч гэсэн урьд өмнө нь сонсож ч байгаагүй зүйл үлдэнэ гэдэгтэй та санал нийлэх байх. Жишээ нь, Японд нэг компани футболкыг дөрвөлжин хэлбэрээр савлаж худалдаалдаг. Эсвэл дэлхий дээр олон хүмүүс 9 дүгээр сарын 9-ний өдөр төрдөг гэдэг баримт. Өндөр үнэтэй тансаг дарвуулт онгоцны хоолны хэрэгслийг хэрхэн хадгалдгийг та мэдэх үү?

Бид интернет дэх мэдээллүүдийг судалж хүмүүсийн тэр болгон мэдэхгүй 19 баримтыг гаргаж ирсэн юм. Таны мэдлэгийг өчүүхэн ч гэсэн тэлэх болов уу гэж найдаж байна. Нийтлэлийн төгсгөлд ямар алдартай компани 20 жилд анх удаа логогоо өөрчилснийг танд танилцуулна.

1. 1928 он хүртэл долларын мөнгөн дэвсгэрт арай том байжээ (уртаараа 32,5 мм, харин өргөнөөрөө 13 мм-ээр илүү)

© PurelyForLolla / reddit

 

2. Сноубордын зарим нэг үйлдвэрлэгчид савлагаан дээрээ цагаан гэрлийн зургийг тавьж ашигладаг ажээ

© beepbobstadoodle / reddit

Түгээгч нарыг ачаанд болгоомжтой хандаасай гэсэндээ ийм арга ашигладаг байна. Яг ийм аргыг Голландын унадаг дугуй үйлдвэрлэгч VanMoof компани ашигладаг. Гэхдээ тэд унадаг дугуйтай хайрцаг дээрээ зурагтны зураг хэвлэн гаргадаг юм. Энэхүү аргын ачаар тээвэрлэлийн явцад гардаг гэмтлийг 70-80 хувиар бууруулж чаджээ.

© jasongay / twitter

 

3. Хятадын томоохон интернет компани хүргэлтийн хайрцгаа сураггүй алга болсон хүмүүсийн тухай мэдээллийг түгээх хэрэгсэл болгон ашигладаг

© mrchaotica / reddit

 

4. 9 дүгээр сарын 9-ний өдөр – манай гариг дээрх хамгийн их тохиодог төрсөн өдөр. Энэ өдөр мэндэлсэн нялх хүүхдүүд нь ойролцоогоор өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр олдсон гэж үзнэ.

© pixabay

 

5. “One Flew Over the Cuckoo’s Nest” кинонд жинхэнэ өвчтөнүүд тоглосон

© One Flew Over the Cuckoo’s Nest / Fantasy Films, United Artists, MGM

“One Flew Over the Cuckoo’s Nest” киног илүү бодит болгохын тулд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт зураг авалтыг нь хийжээ. Эмнэлгийн ахлах эмч Дин Брукс найруулагч болон продюссерт зураг авалтдаа жинхэнэ өвчтөнүүдийг оруулах санал тавьсан байна. Зураг авалт дууссаны хэзээ хойно нь зарим нэг өвчтөнүүд засрашгүй гэмт хэpэгтнүүд байсныг мэдсэн гэж продюссер Майкл Дуглас мэдэгдсэн байдаг.

 

6. Солонгос үлгэр юу гэж эхэлдгийг мэдэх үү? Бидний мэдэх “эрт урьдын цагт” гэдгийн оронд “Бар тaмхи татдаг байсан тэр үед” гэж солонгос үлгэр эхэлнэ

© ElliottBlackwe3 / twitter

 

7. Мод салхигүйгээр маш эмзэг болно

© DrStarbuck / wikipedia, © Colin Marquardt / wikipedia

«Биосфер-2»-т хийсэн туршилтаас харахад салхи нь модны мөчир, навчийг хэвийн ургахад зайлшгүй шаардлагатай ажээ. Мод тогтмол найгаж байхгүй бол хэврэг болж амархан хугардаг байна.

Уг туршилт нь хүн болон өөр бусад амьд биет битүү орчинд амьдарч чадах эсэхийг судлах зорилготой хийгдсэн юм.

 

8. Би хувийн тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцон дээр ажилладаг. Зочдын хоолны хэрэгслийг ингэж хадгалдаг: хэрэгсэл болгон өөрийн гэсэн байртай, далайн давалгаанд хэрэгсэл хоорондоо үрэгдэхээс хамгаалсан хэрэг.

© Amster_damnit_23 / reddit

 

9. Шведийн цусны донор өөрийнх нь цус хэн нэгний амийг аварсан тохиолдол болгонд мессеж хүлээж авдаг

 

10. Стоунхенж цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөж мөн шинэчлэгдэж иржээ

© wikipedia, © garethwiscombe / wikipedia

Стоунхенж хэдэн мянган жилийн турш нэг л хэвээрээ хадгалагдаж иржээ гэж бид боддог. Үнэн хэрэгтээ эдгээр хөшөөг байнга нөхөн сэргээдэг. Олон жуулчид энэ тухай гадарладаг ч үгүй, тэгээд ч түүхэн сонин сэтгүүл энэ тухай тэр болгон дурдаад байхыг хүсдэггүй байна.

© Historic England / Mary Evans Picture Library / East News

Дээрх гэрэл зураг нь 1877 онд Стоунхеж ямар байсныг, мөн одоо ямар байгааг харуулжээ. Харин доод талын гэрэл зураг – 1958 онд уг хөшөөг нөхөн сэргээж байсан үеийнх юм.

 

11. Японы Muji компани футболкыг дөрвөлжин болгож савладаг. Нэгэн худалдан авагчийн хэлснээр бол футболкыг энэ дөрвөлжнөөс гаргаж ирэхэд аймшигтай үрчгэр байдаг гэжээ

© dingo-7 / reddit

 

12. Пальманова – 9 өнцөгт одны хэлбэртэй хот

© google

Италийн Удин мужид Пальманова гэх жижиг тосгон бий – 1953 онд Венецийн Бүгд Найрамдах Улсын засгийн газраас үлгэр жишээ фортификац төсөл хэрэгжүүлэх хүрээнд бий болжээ. Хот болон хана нь 9 өнцөгт одыг санагдуулам. Хамгаалалт хана нь босоо биш газар ухаж хийсэн. Тосгонд 5500 орчим хүн оршин сууж байна (2017 оны байдлаар).

 

13. Хятадын зарим нэг тоглоом-худалдааны төвүүдийн аварга том машины зогсоолд машинаа хайх төхөөрөмж байдаг. Машиныхаа дугаарыг оруулаад л очих замаа заалгаж авна.

© angelkz8989 / pikabu

 

14. Эрх чөлөөний хөшөө анх ногоон биш шаргал өнгөтэй байжээ

© wikipedia, © User:Mcj1800 / wikipedia

АНУ-ын бэлгэ тэмдэг болсон энэ том хөшөө 1886 оноос эхлэн жуулчин хүлээж авдаг болжээ. Нимгэн зэсээр бүрсэн энэ хөшөө эхлээд шаргал өнгөтэй байж. Харин 1990 оноос зэс нь исэлдэж эхэлсэн тул Эрх Чөлөөний хөшөө ногоорч эхэлсэн бөгөөд зургаан жилийн дотор бүхэлдээ ногоон болж хувирсан байна.

Тэр үед мэргэжилтнүүд хөшөөг гадна, доторгүй будах санал тавьсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас болоод тэр чигт нь үлдээхээр шийджээ.

 

15. Дэрээр тyлалдах – Канадад хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрөл

© Elsa / Getty Images

Спортын энэ төрөл Торонтод 2004 онд гарч ирээд Дэрээр тyлалдах лиг-тэй болж байв. Лиг 2011 он хүртэл ажиллажээ. Тyлааны үеэр оролцогчид шарх сорви, бэртэл гэмтэл их авна. Заримдаа хүнд бэртлүүд ч тохиолдож байсан удаатай, жишээ нь, тархи хөдлөх, нүдээ цоxиулах, шүдээ унатал цоxиулах, булчин тасрах, бөөрөө гэмтээж байсан тамирчин ч бас бий.

 

16. Баавгай бидний бодож байгаагаас ч ухаантай

© pixabay

Хүрэн баавгайн тархи – араатан дундаа өөрийн биеийн хэмжээтэй харьцуулахад харьцуунгуй томд ордог. Тэд элдэв хэрэгсэл ашиглаж чаддаг нь туршилтаар тодорхой болжээ. Жишээ нь, хүзүүгээ маажихын тулд дунгаар бүрхэгдсэн чулуу олох. Энэ нь оюуны маш өндөр чадвар шаардах ажил ажээ.

 

17. Википедиагийн цахилгаанжилтын тухай нийтлэлд ийм сонирхолтой гэрэл зураг байдгийг та мэдэх үү?

© Sean McGrath / wikipedia

 

18. Микки Маус болон Мини Маус нарын дууг оруулсан Уэйн Оллвайн болон Расси Тейлор нар амьдрал дээр гэр бүлийн хосууд байжээ

© Stephen Shugerman / Getty Images

 

19. Рыбискийн ах дүү хоёр Холливудыг үүсгэн байгуулах ажилд оролцож байв

© Mary Evans Picture Library / Mary Evans Picture Library / East News, © Everett Collection / East News

Оросын Ярославскийн Рыбинск хотын цагаачид америкийн кино бизнест чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Ах дүү Шейнкерүүд нь Жо болон Николас Шенк нэрээрээ илүү алдаршсан, тэд 20th Century Fox болон Metro-Goldwyn-Mayer-ыг үүсгэн байгуулах ажилд гардан оролцсон хүмүүс. Жо Шенкийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Оскар гардуулснаас гадна “Hollywood Walk of Fame”-д холливудын одтой болжээ.

 

Бонус: Pringles 20 жилийн туршид анх удаа логогоо өөрчиллөө

© pringlesus / instagram, © Pkonko37 / reddit

2020 оны сүүлээр Pringles брэндийг эзэмшигч Kellogg’s компани 20 жилд анх удаа Mr. Pringle-ийн нүүр царайг өөрчилжээ. Одоо түүний хөмсөг, сахал нь хар болсон, шинэ хувилбарын хөмсөг нь бас нарийхан, гялалзсан нүд нь хар болжээ.

Энэхүү нийтлэлд багтсан ямар баримт таны хувьд анх удаа сонсож буй мэдээлэл байв?

16
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Crystal Castles

    Crystal Castles

    2021/01/31 at 04:28

    Miko Ono

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.