Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт

19

Хүн төрөлхтөний хамгийн анх гэршүүлсэн амьтан бол чоно гэдгийг та мэдэх үү? 10,000 жилийн өмнө гэршүүлсэн гэж үздэг боловч тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна. Хүний хамгийн аймшигт дайсан, хамгийн дотно найз чонын тухай 20 баримттай танилцана уу.

1. Чоно нэгэнт л хос болж бүл үүсгэсэн бол насан туршдаа хамт амьдардаг. Тэд бэлтрэгнүүдийнхээ төлөө юугаа ч зориулахаас буцдаггүй. Нэг хосоос дунджаар 4-6 бэлтрэг төрдөг.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 1

2. Тэд ульж байхдаа бие биентэйгээ илүү дотносч байдаг. Чоныг улихыг сонсох үнэхээр сүртэй байдаг.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 2

3. Викингчүүд чонын арьсаар хувцаслаж, чонын цусыг ууж тулалдах хүчийг олж авдаг байсан. Тэд чоныг тулааны сайн хамтрагч гэж үздэг байжээ.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 3

4. Чоно мэдэхгүй зүйлээсээ эмээдэг учраас орж гарч байгаа хүн рүү хуцахгүй харин ч тэднээс нуугдана. Тэд гэр орныг хамгаалж чадахгүй. Гэвч зарим хүмүүсийн хувьд чоно сайн гэрийн тэжээмэл амьтан болдог ажээ.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 4

5. Чонын яр өвчин нь чононд хазуулснаас үүсдэг гэж 18-р зууны эмч нар үзжээ. Энэ өвчний хамгийн гол шинж тэмдэг нь үе мөчөөр янгинах, арьсаар тууралт гарах, ядарч сульдах байдаг ажээ.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 5

6. Чоно хөлийнхөө хуруун дээр давхидаг учраас тавхай нь элэгддэггүй бөгөөд хүссэн газраа хурдан эргэж, зогсож чаддаг. Хойд хөлөндөө 4 хуруу, урд хөлөндөө 5 хуруутай байдаг.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 6

7. Чононд 200 сая орчим үнэрлэх эс бий. Харин хүнд ийм эс тавхан сая байдаг. Чоно амьд амьтныг 1,6 км-ийн зайнаас мэдэрч чаддаг.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 7

8. Дөнгөж төрсөн бэлтрэгийн нүд цэнхэр байдаг бол 8 сар хүрээд шар өнгөтэй болно.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 8

9. Чоно чоноо иддэг ёс бий. Гэхдээ зөвхөн алагдсан, шархадсан, өвдсөн нэгнээ иддэг байна.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 9

10. Хамгийн их жинтэй нь 90 кг хүрдэг. Хамгийн том биетэй чоно Аляска, Канада болон Орост бий.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 10

11. Чоно бэлтрэгээ 65 хоног тээдэг ба дөнгөж төрсөн бэлтрэг 400 гр жинтэй, юмсыг сонсохгүй ба нүдээ нээгээгүй байдаг тул харахгүй.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 11

12. Чонын эрүүнд хамаг хүч чадал нь нуугдаж байдаг. Энэ нь 2,5 см талбайд 60 кг жингээр дарахтай адил юм. Эрүү нь үнэхээр том ба 42 хүчирхэг шүд нь идшээ хүү татна.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 12

13. Галзуу чоно хамгийн аюултай. Галзуу өвчнийг чоно зээх, үнэгээс авдаг. Ингэж галзуурсан чоно удалгүй улангассан бух шиг болж хувирдаг. Хүн рүү дайрч байгаа чононууд ихэвчлэн галзуу өвчтэй байдаг ажээ.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 13

14. Дэлхий дээр хүн рүү хамгийн бага дайрдаг чоно бол Америк болон Канадынх байдаг. Харин Европ, Азийн чононууд их зэвүүн гэнэ. 1580-1830 оны хооронд ганцхан Франц улсад л гэхэд нийт 3000 хүн чононд хазуулсан байна.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 14

15. Чоно нохойны маханд дуртай
Чонотой тулалдаад амьд үлдэж чадах ноход маш цөөн.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 15

16. Чоно өөрийн идшээ амьдаар нь иддэг
Тэд баавгай, муурын төрлийн амьтад шиг үхсэнийх нь дараа иддэггүй. Тэмцэх чадалгүй болсон идэш амьдаараа чонын ходоодонд ордог гэсэн үг юм.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 16

17. Адольф Гитлер чоныг шүтдэг байсан ба заримдаа Herr Wolf, Conductor Wolf, Wolf’s Gulch, Wolf’s Lair, Werewolf гэсэн нууц нэрнүүдийг ашигладаг байжээ.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 17

18. 1600-гаад онд Ирланд асар олон тооны чонотой байснаасаа болоод “Wolf-land” гэсэн нэрийг хүртэл авч байсан байдаг. Язгууртнууд Ирландын хасар нохойг ашиглан чоно авладаг байжээ.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 18

19. Хаана чоно байна тэнд хэрээ байна
Чоныг дагавал хоосон ходоодтой байна гэж үгүй болохоор хэрээ тэднийг үргэлж дагадаг ажээ. Чоно уураг ихтэй үлдэгдлийг зүгээр л орхичихдог байна.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 19

20. Ацтекчууд чонын элгээр дүйнгэ өвчнийг эмчилдэг байжээ. Чонын ирлэсэн ясыг хүнд өвчтэй хүний цээжинд хатгаж амийг нь авардаг байсан байна.

Тэнгэрлэг амьтан болох чонын тухай сонирхолтой 20 баримт 20

423
ГайхмаарГайхмаар
88
ГоёГоё
44
ТэнэглэлТэнэглэл
32
ХөөрхөнХөөрхөн
31
БахархмаарБахархмаар
16
БурууБуруу
13
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/13 at 14:41

    gaihaltai

  2. G.L

    2015/08/14 at 01:17

    Сонирхолтой баримт байлаа,баяраллаа

  3. Зочин

    2015/08/18 at 20:37

    Сэтгэгдэл *saihan medeelel bn. Iluu sonirholtoig oruulaarai.

  4. private

    2016/07/20 at 13:01

    uneheer sonirholtoi medeelel baina??

  5. Bilgoon bek

    2016/10/06 at 14:43

    Ta nar medee nemeech

  6. охино оок

    2016/10/09 at 21:19

    монгол хөгжиж бг аа

  7. zolboo

    2021/05/05 at 15:28

    nudiigne idej baihdaa iahavdee

  8. Зочин

    2023/04/18 at 18:47

    goy bna shuu

  9. Заяа

    2023/05/17 at 20:37

    чононы талаар илүү ихийг мэдсэндээ баяртай байна. баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *