Зөвхөн шийдэмгий, зоригтой бүсгүйчүүд л туршиж үзвэл зохилтой, хөмсөгний этгээд хачин 15 засалт

0

Гоо сайхан – тусдаа ертөнц, тэр болгон ойлгоод байх зүйл биш бололтой. Моодны зарим нэг чиг хандлага хэлэх үггүй болгох нь ч бий. Гэсэн хэдий ч хүмүүс өөрсдийнхөө гадаад үзэмж дээр туршилт хийсээр л. Үүнд хувцаслалт бас нүүр будалт орно. Сүүлийн үед хөмсгөнд их анхаарал хандуулах болжээ. Маш олон бьюти-блогерууд үүнийг “шинэ уруул” гэж тодорхойлж байна, яагаад гэвэл бусдын анхаарлыг бие галбирт биш харин нүүр царайнд хандуулахыг зорьсон чиг хандлага гэж үзэв. Зарим нэг бүсгүйчүүд үүнийг шууд утгаар нь хүлээж авсан уу яасан, сүүлийн үед иймэрхүү гэрэл зураг их харагдах болсон юм.

Шивүүлээгүй л гэж найдахаас даа

sadexcusesforart

 

Анжелика Протодьяконова – хамгийн өргөн хөмсөгтэй Якутын блогер бүсгүй

Modnisie

Нэг удаа Анжелика интернетийн доог тоxуу болж байсан удаатай. Үл таних нэг хүн бүсгүйг нийтийн тээврээр явж байх үеийн гэрэл зургийг дараад сошиал сүлжээнд байрлуулж л дээ. Бүсгүйн хөмсөг тэр хүний анхаарлыг татсан болохоор л зураг дарсан гэх. Анжелика өөрийг нь доог тоxуу хийснийг боломж гэж ашиглаж чадсан юм. Духан дээрээ өргөнөөс өргөн хөмсөг зурж өөрийнхөө гэрэл зургийг сошиал сүлжээнд тавьсны ачаар үнэхээр алдаршжээ.

 

Арай л хэтрүүлчихсэн үү?

Гацуур-хөмсөг ялангуяа шинэ жилийн баярын өдрүүдэд үнэхээр алдартай байлаа

laceylovek

 

Нимб-хөмсөг – гоо сайхны чиг хандлага дундаас хамгийн этгээд нь

hannahdoesmakeup

 

Чөтгөрийн хөмсөг болон уруул – гоо сайхны аймшиг төрүүлэм чиг хандлага

j.badendaeva_brows

 

McDonald’s-т үнэхээр үнэнч юм

Svaka cas

 

Ганц эгнээ хөмсөг бага юм шиг санагдаад байвал дахиад нэг эгнээг нэмж болно

Bakalavr87

 

“Эсрэг” хөмсөг

hannahdoesmakeup

 

Өдөн хөмсөг

Lash Out beauty, lashes & brows

 

Хаврын хөмсөг үлгэрт гардаг ойг санагдуулна

taytay_xx

Блогер Тейлор Р. бол “өвсөн хөмсөг” зохиосон бүсгүйчүүдийн нэг юм. Хөмсгөө будахдаа өнгийн тушь, консилер, төрөл бүрийн пигмент бас хуурай цэцэг ашигладаг ажээ. Түүний санаа олон бүсгүйчүүдэд таалагдсан тул тэд өөр дээрээ шууд туршиж үзэх болсон юм.

 

Алдартай тренд – загасны сүүл-хөмсөг

alice.fiorini_

 

“Зэрлэг ойм” нэртэй хөмсөгний засалт

Gap Ak Hay Dokhtarana گپ اک های دخترانه

 

Шууд алмайруулах нүүрний будалт. Сошиал сүлжээнд алдаршихын тулд юу эсийг хийх вэ дээ?

hayley_bui

 

София Хажипантели болон түүний төрөлхийн өтгөн хөмсөг

sophiahadjipanteli

София – шинэ Фрида Кало гэж болно. Тэрээр гоо сайхны стандартыг өөрчлөх хүсэлтэй нэгэн. Тэрээр өтгөн ургасан хөмсгөөрөө алдартай. Тэрээр алдартай загвар өмсөгч болж чадсан бөгөөд цаашид ч загварын салбарыг бaйлдан дагуулах бодолтой ажээ.

 

“Төмөр” хөмсөг

milan_baurano

Хамгийн сонирхолтой бас галзуурмаар шийдэл байх – хөмсөг дээрээ хадаас мөн төрөл бүрийн төмөр эд зүйл наажээ. Нүүр будалтын ийм аймшигтай санааг Сербийн стилист зохиосон гэдэг. Тун удахгүй загварын үзүүлбэр дээр хэрэглээд эхлэх байх гэж бодогдлоо.

78
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *