Ганцаараа байхдаа зүрхний шигдээс болвол яах вэ?

0

Ганцаараа байж байтал гэнэтхэн л зүрхний шигдээс болвол яах ёстойг та мэдэх үү? Статистик судалгаагаар нийт зүрхний шигдээсээр нас барагсдын 80% нь ганцаараа байж таардаг ажээ. Бидний өгөх мэдээллийг анхааралтай уншаарай.

Зүрхний шигдээсийн шинж тэмдэг

Ганцаараа байхдаа зүрхний шигдээс болвол яах вэ? 1

Зүрхний шигдээс, зүрх зогсолт болон зүрхний цохилтын өөрчлөлт хоорондоо ямар ялгаатайг мэдэж байх шаардлагатай.

Зүрх зогсох гэдэг нь зүрхний дутагдлаас үүдэлтэйгээр цусны эргэлт зогсохыг хэлдэг. Зүрхний булчин руу цус гүйхгүй болно гэж ойлгож болно.

Зүрхний цохилтын өөрчлөлт нь ерөнхийдөө зүрхний цахилгааны асуудлыг хэлэх ба янз бүрийн цахилгаан хэрэгслээр зүрхийг зогсоохгүй байж болдог. Ихэнх тохиолдолд зүрхний шигдээсийн эхний шинж тэмдэг байдаг.

Зүрхний шигдээс бол артерийн судасны бөглөрөл аажимдаа эд эсийг үхүүлэхийг хэлж байгаа юм. Цээжин тушаа газар тэсэхийн аргагүй өвдөж, улмаар гар, эрүү рүү тархах ба эмнэлгийн яаралтай мэс засал хийж байж аврах боломжтой. Эдгээр шинж тэмдгүүд зарим тохиолдолд удаан илрэх учраас цаг алдалгүй эмч дуудах хэрэгтэй. Учир нь та удахгүй ухаан алдаж мэдэх юм.

Зүрхний шигдээс болж буй хүнд туслах

Доорх зөвлөгөөг ямар ч аргагүй болсон тохиолдолд дагаарай.

  • Нэг удаа хүчтэй ханиана
  • Гүнзгий амьсгаа аваад 2 секунд тутамд нэг удаа ханиана. Байнга, хүчтэй ханиалгах хэрэгтэй.
  • Ханиахын өмнө гүнзгий амьсгаа авна. Хүчтэй, удаанаар ханиах нь үр дүнтэй.
  • Зүрхээ хэвийн цохилттой болгохын тулд зүрхэн дээрээ дарна. Гүнзгий амьсгалснаар уушгинд хүчилтөрөгч очиж цусны эргэлт хэвийн болно.
  • Энэ хооронд эмч дуудаарай. Эмчийг иртэл ханиахаа зогсоож болохгүй шүү.

Мэдээж хэрэг зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах арга бол зүрхээ хамгаалах юм. Архи тамхинаас татгалзаж, байнгын хөдөлгөөнийг эрхэмлэж, цусны даралтаа хэвийн байлгаж, холестериний түвшингээ хянаж, таргалахгүй байх нь нэн чухал.

 

18
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *