
Цагаан гутал бол зуны улиралд хамгийн сайн таарсан гутал. Гэхдээ олон хүн ийм гутлыг нэг улирлаас илүү хугацаагаар өмсөж чаддаггүй билээ. Толбо, тоос шороо, буруу арчилгаа зэрэг гутлыг маань өнгө муутай, муухай харагдуулах зүйл их бий. Цагаан пүүз болон бусад гутлыг арчлах нь бусад өнгөтэй гутлаас илүү төвөгтэй нь ойлгомжтой. Гэхдээ зөв арчилгааны дүнд анх авсан шигээ, шинэ мэт байлгаж хэдэн улирал дараалан өмсөх боломж бас бий юм шүү.
Ингээд цагаан гутал арчлах хэдэн зөвлөгөөг танд танилцуулъя. Эдгээр зөвлөгөөг дагаснаар таны гутал шинэ мэт хэвээр байх бөгөөд мөн зарим нэг зүйл дээр тогтсон толбыг хэрхэн арилгах талаар зааж өгөх болно.
1. Шинэ гутал худалдаж аваад лааны тос болон цацлага түрхэх
Цагаан гутал нь үл харагдах тоосноос болж саарал өнгөтэй болж тэр тоос нь гутланд шигж орсон байдаг. Аз болоход цагаан гутал түүнийг хэрхэн хамгаалах аргыг аль эрт олсон байдаг билээ. Тусгай түрхлэг цацлага нь гутлын гадна талд хамгаалалтын давхарга бий болгож бохирдуулах зүйлсээс хамгаалдаг. Гутлын материалаас шалтгаалан ямар хамгаалалт хэрэглэхээ шийднэ.
2. Цэвэрлэх бодисыг шууд гутал дээр түрхэж болохгүй
Хэрвээ пүүз болон гутал тань нэгэнт бохирдож та цэвэрлэх хэрэгсэл худалдаж авсан бол гутлынхаа гадарга дээр тэр бодисоо шууд түрхэж болохгүй. Цагаан өнгөн дээр ямар нэг толбо тогтож болзошгүй бөгөөд үүнийг арилгах нь бараг боломжгүй. Цагаан гутал дээр цэвэрлэх бодис хэрэглэхдээ янз бүрийн сойз болон бусад материал дээр эхэлж түрхэж байж хэрэглэнэ. Ингэж байж илүүдэл нь тухайн материалд шингэх ба гуталд ямар нэг толбо үлдээхгүй юм.
3. Цагаан гутлыг өөр өнгөтэй гуталтай цуг хадгалж болохгүй
Хэрвээ таны бүх гутал үүдний өрөөнд цугтаа байгаа бол өөр хэрэг. Хэрвээ та цагаан гутлыг өөр өнгөтэй гуталтай цуг хайрцганд хийж хадгалах гэж байгаа бол дараа жил таны гутал цагаан өнгөтэй биш болсон байх магадлал бий юм шүү. Будаг, цэвэрлэх бодисын үлдэгдэл, тоос зэрэг нь өнгийг өөрчилдөг байна. Өнгөө хадгалахын тулд цагаан гутлаа тусдаа сав, хайрцагт хийж хадгалах ба олон гутал саванд хийх бол адил өнгөтэй гутлыг цуг хийгээрэй.
4. Гутлын сойзоо гутал хийсэн материалд тааруулж авна
Цагаан гутлыг хар гутал цэвэрлэсэн сойзоор цэвэрлэх нь буруу зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ зөвхөн энэ л гол анхаарах зүйл биш өөр бас бусад зүйлс ч бас бий.
Хэрвээ гутал болон пүүз маань гялгар арьс, түүнтэй адилтгах зүйлээр хийгдсэн бол ямар ч зөөлөн материалаар цэвэрлэж болно. Хэрвээ материал нь ширхэгтэй бол түүнд таарах сойз сонгоно. Байхгүй бол баллуур ашиглаж бас болно. Харин илгэн гуталд зөвхөн тусгай зориулсан сойз хэрэглэх ёстой.
5. Усны толбыг алга болгохын тулд вазелин ашигла
Буруу цэвэрлэснээс болж цагаан гутал дээр янз бүрийн толбо үлдэж болно. Гутал хатах үед эдгээр нь харагддаг. Ийм толбыг цэвэрлэх бодисоор арилгах гэж оролдох хэрэггүй. Харин вазелинийг толбо дээрээ түрхэж шөнөдөө ( 7–8 цаг) хонуулна. Өглөө толбо алга болсон байх ба илүүдлийг нь даавуугаар арчин авч гутлын тос түрхэн цэвэрлээрэй.
6. Хуучин толбыг арилгахдаа бензин ашиглана
Гутланд шинэ толбо дөнгөж тогтсоны дараа арилгахад хамгийн хялбар байдаг. Гэхдээ та өнгөрсөн жил цагаан гутландаа янз бүрийн толбо бий болгосон бол хаях гэж яарах хэрэггүй. Бензин ашиглан толбыг арилгах гэж оролдож үзэж болно. Бензинээ бага зэргийн магнезтай хольж түүндээ даавуу дүрээд толбо болсон хэсгийг үрж цэвэрлэнэ.
7. Шүдний оогоор гутал цэвэрлэх
Цагаан гутлыг цэвэрхэн байлгахын тулд заавал үнэтэй бодис худалдаж авах хэрэггүй. Гар доорх зүйлсийг ашиглан цэвэр байлгаж болох бөгөөд шүдний оогоор зарим бага зэргийн бохирдолтыг амархан арилгадаг. Хуучин сойз дээр оо түрхээд бохир хэсгийг үрнэ. Илүүдэл оогоо бага зэрэг норгосон алчуураар арчиж цэвэрлэнэ.
8. Пүүзийг үсний шампунь, сав угаах бодис, шингэн савангаар угааж болно
Пүүзний материал нь аливаа бохирдолд тэсвэртэй учир цэвэрлэхэд ч илүү амархан байна. Дурын цэвэрлэх бодис, шампунь, шингэн саван, саван болон аяга таваг цэвэрлэх бодис үүнд орно. Цэвэрлэх шингэнтэй усандаа пүүзээ хийж үрж цэвэрлэх ба бүлээн цэвэр усаар сайн зайлна.
Хэрвээ та пүүзээ угаалгын машинд угаах гэж байгаа бол үдээсийг нь авч тусгай угаалгын торонд хийж угаагаарай. Цэвэр агаарт хатаах ба дотор нь цаас хийх хэрэгтэй.
Цагаан гутал арчлана гэдэг нэг их хэцүү зүйл биш бөгөөд бохирдсоны дараа шууд л цэвэрлэх нь илүү үр дүнтэй байна. Мөн тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.
Харин та цагаан гутал дээрх бохирдлыг яаж арилгадаг вэ?








Baator Leandoer
2023/09/22 at 12:02
Г. Даваатөгөлдөр