Модон дээрх аварга том 5 давхар байшинг барихад 15 жил зарцуулжээ

0

Зуслангийн байшингийнхаа арын хашаанд бяцхан модон дээрх байшин /tree house/-тай болохыг хүсдэг хэн бүр Америкийн Теннесси мужийн Кроссвиллд орших энэхүү аварга том модон дээрх байшинг хараад ам ангайн гайхширах бизээ. Санваартан Horace Burgess-ын загварыг нь гаргасан 5 давхар энэ байшингийн суурь нь 30 орчим метр өндөртэй 6 ширхэг царс мод ажээ. Burgess-ын өгүүлж буйгаар модон дээрх байшинг барьж байгуулах сэдэл нь 1993 онд түүнд төрсөн зөнгөөс үүдэлтэй гэнэ.

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 1

Тэрбээр хэлэхдээ “Би бурханд залбирч байтал тэр надад хэрвээ чи модон дээрх байшин барих юм бол би хэрэгтэй бүхнийг өгөх болно гэж хэлсэн.” гэжээ. Санваартан эрхэм 15 жилийн турш байшингаа барихдаа 12,000 доллар зарцуулсан ба ихэнх материал нь хуучин, хэрэггүй болсон зүйлс байсан байна. Яг 258,000 ширхэг хадаасаар хадаж барьсан модон байшинг Burgess болон сайн дурынхан хамтран барьжээ.

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 2

Дотор талдаа жижигхэн сагсан бөмбөгийн талбай болгон ашиглах боломжтой дуган, сүмийн хонхны цамхаг, сүмийн эртний суудал, найрал дууны тагт зэрэг нийт 80 гаруй өрөөтэй энэ байшин энэ жил баригдаж дуусаад Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн байна. Ийнхүү бүртгэгдэхдээ Дэлхийн хамгийн том тэнгэр дэх сүм гэгдэн бүртгэгджээ. Бас нэгэн зүйлийг дурдахад сүмийн дээврийн цонхоор харахад зэргэлдээх талбай дээр Jesus гэсэн бичиг харагддаг байна.

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 3

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 4

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 5

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 6

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 7

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 8

Модон дээрх 5 давхартай аварга том модон байшин барихад 15 жилийг зарцуулжээ 9

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/12 at 09:43

    Nurah magagdlal undur l yum bnadaa gadnaas ni harahad

  2. Зочин

    2015/10/22 at 12:40

    Chi bid nar shig haltuur yum hiihgui l dee. Byatsxan tarhiaraa yumiig bodool he he

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *