iPhone 12 Pro загвар 64 Мп камертай, илүү их хүчин чадалтай батарейтэй болно

0

“Чёлк” – байхгүй болох эсэх нь одоохондоо эргэлзээтэй л байна.

iPhone 12 Pro загварын дизайн маш бага өөрчлөлттэй, гэхдээ EverythingApplePro-гийн өгсөн мэдээллээр бол Apple шинэ загвартаа хэд хэдэн шинэ өөрчлөлт хийхээр бэлджээ. Хамгийн том өөрчлөлт нь 64 Мп-ийн камер юм. Уг загвар туршилтад ороод байгаа гэдгийг PhoneArena-д мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээнээс харахад, Apple цаашид гарах загваруудынхаа камерын хүчин чадлыг сайжруулахаар шийджээ. Жишээ нь, телефотонд шөнийн горим дэмждэг болох, өргөн өнцгийн камерын модуль мөн селфи-сенсор гэх мэт. Үүнээс гадна iPhone 12 Pro загвар нь сайжруулсан зүүм-тэй болно, гэхдээ энэ нь шинэ камерын суурин дээр хийгдэхгүй харин программын алгоритм болон тоон кадрчлалын тусламжтайгаар хийгдэх аж. Өөрөөр хэлбэл яг л Google Pixel-ийн зарчмаар ажиллана гэсэн үг ажээ.

Ультра өргөн өнцгийн модулийн хувьд ойролцоогоор 35% буюу f/1.6 хүртэл нэмэгдэнэ. Ингэснээр гэрэлтүүлэг дутагдаж байгаа үед гэрэл зургийн чанар шууд сайжрах юм. Мөн шинэ макро горимууд ч нэмэгдэнэ гэж бичжээ, жишээ нь маш ойрын зайд байгаа гэрэл зургийг чанар сайтай дарах боломжтой болно.

 

 

iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max загварууд мөн 5G сүлжээ дэмжинэ гэж эх сурвалжид дурдагдсан байна. Ухаалаг төхөөрөмжийг илүү бие даасан байдалд цохилт өгнө гэж үзэж байгаа хэдий ч энэ дутагдлаа тэд батарейны хүчин чадлаар нөхөхөөр шийдсэн бололтой. Танд сонирхуулж хэлэхэд 4400 мА/цаг хүчин чадалтай батарейтэй болж байгаа нь iPhone 11 Pro Max (3969 мА·цаг)-тай харьцуулахад хүчин чадлын хувьд үнэхээр ахиц гарсан.

Ухаалаг утасны дэлгэц дээрх “чёлк”- ны хувьд байхгүй болж болох юм. Энэ таамгийг хэд хэдэн ам дамжсан албан бус эх сурвалж дэвшүүлээд байгаа. Гэхдээ энэ жилдээ юу л бол? Ямартай ч 2021 онд танилцуулга нь хийгдэх ирээдүйн төхөөрөмжийн тухай наана нь ам уралдан “цуурч” л байя даа.

3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Isha Isha

    Isha Isha

    2020/03/11 at 22:42

    Ganaa Ganaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *