Хуучирч муудсан зүйлийг шинэ мэт болгох, таны урьд нь хэзээ ч таамаглаж байгаагүй 12 арга

2

Хэрэв таны эдлэж, хэрэглэх дуртай эд зүйлс гаднах өнгө үзэмжээ алдсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь хуучин зүйлийг шинэ болгох энгийн аргууд бий.

Хүмүүс шинэ болгох боломжтойг нь мэдэлгүй хичнээн ширхэг эд зүйлийг хаядаг бол? Эдгээр аргуудыг туршиж үзэхэд танд онцгой ур чадвар эсвэл хайгаад олдохгүй хэрэгсэл хэрэг болохгүй.

Ингээд хуучин зүйлсийг шинэ болгох аргуудыг мэдэж авна уу.

1. Модон эд зүйлд майонез ашиглах

Модон материалаар хийгдсэн тавилган дээр өтгөн, цагаан толбо дусаасан бол майонез хэрэглээрэй. Майонезийг бохирдсон хэсэг дээр түрхэж, толбыг арилтал сайтар арчина. Майонезийг мөн модон эд зүйл дээр үүссэн хагарлыг хэвийн болгоход хэрэглэж болно. Хагарал үүссэн хэсэг дээр майонез түрхэж хэдэн өдөр байлгана. Дараа нь алчуураар зөөлөн өнгөлж арчина.

 

2. Нүдний шилэнд оо хэрэглэх

Нүдний шилний гаднахыг шинэ болгохын тулд нунтаг, үйрмэг агуулаагүй шүдний оо ашиглах хэрэгтэй. Шүдний оог шилэн дээр түрхэж, алчуураар зөөлөн арчина. Дараа нь сайтар угаах хэрэгтэй. Та энэхүү аргыг мөн гар утасны дэлгэцийг цэвэрлэхдээ ашиглаж болно. Гэвч утсан дотор ус орохоос сэргийлээрэй.

 

3. Зэсэнд гич ашиглах

Зэсээр хийсэн гоёлын гадна хэсгийг шинэ мэт болгохдоо энгийн гич хэрэглэнэ. Зэс бугуйвч дээр гичнээс бага зэргийг түрхэж, хэдэн минут байлгана. Дараа нь алчуураар зөөлөн зүлгэж арчихад болно.

 

4. Наалтны цавууг майонез ашиглаж арилгах

Майонезийг дахиад өөр зүйлд ашиглах аргыг хүргэж байна. Эд зүйлд наалдсан наалтны цавууг арилгахдаа майонез түрхээд, 15-30 минут байлгаж, арчина. Дараа нь даавууны өөдсөөр наалтнаас үлдсэн хэсгийг зүлгэж арчих хэрэгтэй.

 

5. Гар утсанд нялх хүүхдийн цацлагыг ашиглах

Гар утасны дэлгэц дээрх зураасыг нялх хүүхдийн цацлаганы тусламжтай арилгаж болно. Гар утасныхаа дэлгэц дээр бага хэмжээтэйгээр түрхэж, даавууны өөдсөөр арчина. Дараа нь цацлагыг арилтал гар утасны дэлгэцийг цэвэрлэх хэрэгтэй. Үр дүнд нь зураас арилна.

 

6. Хумсны будгийг шилэнд ашиглах

Энэ аргыг ашиглахаасаа өмнө шилийг эхлээд сайтар угаасан байх хэрэгтэй. Дараа нь хумсны будгаас бага хэмжээгээр авч, шилэн дээр үүссэн зураас дээр түрхэж, арчина. Энэ арга шилэн дээрх зураасыг арилгах болно.

 

7. Арьсан эдлэлд сонгино ашиглах

Сонгиныг голоор нь хувааж, хуучирсан арьсан эдлэлийг зүлгэж арчина. Дараа нь алчуураар зөөлөн арчих хэрэгтэй. Үр дүнд нь арьсан эдлэл цоо шинэ мэт болно.

 

8. Үсний лакыг толбо арилгахад ашиглах

Хэрэв таны хувцсан дээр косметикийн ямар нэг бүтээгдэхүүнээс үлдсэн толбо байгаа бол салфетканд үсний лакнаас бага зэргийг шингээж, дараа нь угаана. Хумсны будгаас үлдсэн толбыг арилгахад илүү үр дүнтэй байдаг. Мөн шүдний сойзонд лакнаас түрхэж, толботой хэсгийг арчиж болно.

 

9. Нүдний шилэнд хүүхдийн шампунийг ашиглах

Хэрэв таны нүдний шилэнд янз бүрийн зураас гарсан бол хүүхдийн шампунийг хэрэглээрэй. Үүний тулд шилэнд шампуниас бага зэргийг дусааж, алчуураар зөөлөн зүлгэнэ. Дараа нь шилээ салфеткаар арчих хэрэгтэй.

 

10. Тамхины үнсээр зураас арилгах

Бас нэгэн модон тавилгыг шинэ мэт болгох арга бол тамхины үнс ашиглах юм. Үүний тулд тамхины үнсийг зуурмаг болтол нь устай хольж, гэмтэж, өнгөө алдсан хэсэг дээр түрхэнэ. Дараа нь алчуураар зөөлөн арчина.

 

11. Тосноос үлдсэн толбыг цөцгийн тосоор арилгах

Цөцгийн тос болон нунтгийг 1:1 хэмжээтэйгээр хольж, тосноос үлдсэн толбыг арилгана. Ингэхдээ шүдний сойз ашиглаж, зөөлөн үрэх хэрэгтэй. Дараа нь 10-20 минут байлгаад угаана.

 

12. Хувцсыг шохойгоор өнгө оруулах

Энгийн шохойгоор толбыг арилгаж болно. Эхлээд шохойг нунтаглаж, дараа нь бохирдсон хэсэг дээр цацна. Хувцсанд шохой шингэсний дарах хувцсаа угаах хэрэгтэйг анхаарна уу.

Танд эдгээр аргууд сонирхолтой санагдсан уу? Та өөр бусад толбо арилгах аргыг мэдэх үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл бичих хэсэг дээр бичиж үлдээнэ үү.

47
ГайхмаарГайхмаар
30
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *