Энэтхэг эмэгтэйчүүд хэдэн зууны турш дагаж мөрдсөөр ирсэн эртний 7 нууцын ачаар нас ахисан хойноо ч гэрэлтсэн сайхан үстэй байж чаддаг

0

Орчин цагт бид шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурласан шинэ, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэх болсон ч Энэтхэг бүсгүйчүүдийн хувьд 5000-аас илүү жилийн настай уламжлалт анагаах ухааны аюрведагийн сургаалиас өнөөг хүртэл даган мөрдөж, амьдралдаа хэрэгжүүлж байгаа ажээ. Магадгүй иймээс ч тэдний үс хараа булаам эрүүл, гэрэлтсэн сайхан чанараа олон жилийн туршид хадгалж чаддаг биз ээ. Манай сайт уншигч танд Энэтхэг бүсгүйчүүдийн үс арчилгааны нууцуудаас хүргэж байна.

1. Балаяам арга барил

Энэхүү йогийн арга нь эрхий хуруунаас бусад хуруунуудыг хумс хэсгээр хооронд нь 5-10 минутын туршид үрэх хөдөлгөөн бөгөөд ингэснээр хуйх руу чиглэх цусны эргэлт нэмэгдэж, үсний ургалт хурдан болно гэж тэд үздэг ажээ. Уг дасгалыг урт хугацааны туршид тогтмол хийснээр үр дүнг нь мэдрэх боломжтой.

 

2. Шикакай мод

© Dinodia Photos/Hulton Archive/Getty Images, © AFP/EAST NEWS

Шикакай гэдэг нь Энэтхэгт ургадаг нэгэн төрлийн бутлаг мод бөгөөд уламжлалт үс арчилгаанд олон зууны туршид хэрэглэж иржээ. Тэд үүнийг байгалийн гаралтай шампунь хэмээдэг бөгөөд А, D, E, болон K амин дэмээр баялаг, үл исэлдүүлэгч агуулсан, үсэнд шим тэжээл өгч, үсний ургалтыг дэмждэг гэдгээрээ онцлогтой ажээ.

Тэд тус модны навч, холтос зэргийг хатааж, нунтаглаад устай хольж үсэндээ түрхэж хэрэглэх бөгөөд энэхүү бэлдмэл нь гэмтсэн, салаалсан үсийг анагааж, хагны эсрэг үйлчилгээ үзүүлж, үсийг гэрэлтсэн, торгомсог зөөлөн болгодог байна.

 

3. Үсний тос түрхдэг

© Depositphotos.com

Үсийг чийгшүүлж, сэргээх зориулалттай маш олон төрлийн тос Энэтхэгт хэрэглэгддэг. Уламжлалт анагаах ухааны аюрведад ч үсийг ийнхүү тослож арчилж байхыг сургасан байдаг аж.

Ийнхүү үсээ тослох нь цусны эргэлтийг дэмжиж, үсэнд чийгшил өгч, үсний уутыг сэргээж, үс гэмтэх магадлалыг бууруулж, үсний эрүүл мэндийн тэнцвэртэй байдлыг хадгалах гэх мэт олон давуу талтай гэж тэд итгэдэг. Тэд үсэндээ ихэвчлэн наргил модны самрын тос, амла жимсний тос, газрын самрын тос түрхэж хэрэглэдэг бөгөөд тосон туулга ч хэрэглэх нь бий.

 

4. Үсээ үргэлж сүлжиж, гүрдэг

© Depositphotos.com

Эрт цагаас эхлэн тэд үсээ гүрж, сүлжиж явдаг уламжлалтай бөгөөд ингэснээр үсний ургалт сайжирдаг эерэг нөлөөтэй байдаг ажээ.

Түүнчлэн сүлжсэн үс гадны нөлөөнд бага автдаг тул гэмтэx эрсдэл буурч, орооцолдох, тогтмол самнах шаардлагагүй болдог байна. Үсээ сүлжихдээ хэт чанга гүрж, хуйханд ачаалал өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй.

 

5. Гар аргаар хийсэн үсний маск хэрэглэдэг

© Depositphotos.com, © pexels.com, © priyankachopra/Instagram

Үсэнд шаардлагатай тэжээлийг өгөхийн тулд бид үсний маск хэрэглэдэг. Тэгвэл энэтхэг бүсгүйчүүд өөрсдийн гараар хийсэн байгалийн гаралтай орц найрлагаас бүрдсэн маск хэрэглэдэг аж. Түүний орц найрлагад бидний өдөр тутмын хэрэглээ болсон зөгийн бал, авокадо, йогурт, алимны цуу, алое зэрэг зүйлс багтдаг байна.

 

6. Хенна хэмээх ногоон навчит ургамлыг үс будахад хэрэглэдэг

© Depositphotos.com© Depositphotos.com

Хенна бол үсэнд шаргал, улаан хүрэн бүр хар өнгө оруулах боломжтой байгалийн ургамал юм. Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй найрлагатай тул үс ургалтыг дэмжиж, хагны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн үсийг зөөллөх үүрэгтэй Е амин дэмээр туйлын баялаг ажээ.

Хэрэв та энэхүү ургамлыг хэрэглэхээр зэхэж байгаа бол ямар төрлийн хенна гэдгийг нь сайтар нягталж хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь зарим төрлийн хенна ургамалд химийн бодис агуулагддаг.

 

7. Үсээ шим тэжээлээр хангахын тулд өндөг хэрэглэдэг

© EAST NEWS, © aishwaryaraibachchan_arb/Instagram

Өндгийг хүмүүс 11-р зууны үеэс эхлэн үсний шим тэжээлийг хангах зориулалтаар хэрэглэж эхэлсэн байдаг. Уураг, өөх тосоор баялаг энэ бүтээгдэхүүн нь үсийг бат бөх, гэрэлтсэн болгох эерэг нөлөөтэй байдаг.

Тэд өндгийг үсний маск болгон хэрэглэх эсвэл өндөгний цагааныг хуйхандаа түрхэх зэргээр ашиглаж, түрхсэн цагаас хойш 15-20 минут байлгаад угааж цэвэрлэдэг ажээ.

Таны хувьд дээрх аргуудыг туршиж үзэж байсан уу? Хэрэв тийм бол ямар үр дүнд хүрсэн бэ?

5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *