Эцэг, эхийнхээ замналыг үргэлжлүүлэн урлагт хөл тавиагүй ч өөр бусад салбарт амжилттай яваа 10 алдартны хүүхдүүд

1

Эцэг, эхийнхээ замаар урлагийн ертөнцөд хөл тавих хүүхдүүдийн түүх Холливудад олон бий. Гэвч өөрийн хүслийн дагуу өөр салбарт хөл тавьж, чамгүй амжилттай яваа алдартнуудын хүүхдүүд ч мөн бий. Манай сайт уншигч танд урлагаас бусад салбарт амжилттай яваа алдартнуудын хүүхдүүдийг танилцуулж байна.

1. Tom Selleck-ийн охин уралдааны морь унаач

© s_bukley / Shuttershock.com

Tom Selleck-ийн охин Hannah сонирхогчдын морин уралдаанаас унаачийн хувиар чамгүй амжилттай нэгэн ажээ. Ийнхүү сонирхогчийн түвшинд амжилттай байсан тэрбээр саяхан мэргэжлийн тамирчин болоод буй юм.

 

2. Dwayne Johnson-ын охин бөхөөр хичээллэдэг

© John Shearer / Getty Images Entertainment / Getty Images

Simone Johnson 2020 онд WWE мэргэжлийн бөхийн холбоонд элссэн бөгөөд тус холбооны түүхэн дэх хамгийн залуу тамирчин болон түүхэнд нэрээ бичүүлээд байгаа ажээ.

 

3. Jamie Lee Curtis-ын охин бүжгийн багш

© PMC/Sipa USA/East News

Jamie Lee Curtis-ын охин Annie Guest ээжийн хамт улаан хивсний ёслолд оролцох нь олон боловч кино ертөнцөөс хөндий нэгэн ажээ. Тэрбээр өдгөө Лос Анжелес хотод бүжгийн дугуйлан ажиллуулдаг байна.

 

4. Kevin Kline болон Phoebe Cates нарын охин дуучин

© AFP/EAST NEWS, © frankiecombos / Instagram

Жүжигчдийн гэр бүлд өсч, торнисон Greta Kline кино ертөнцөөс илүү дуу хөгжимд татагдан өдгөө Frankie Cosmos нэртэй хамтлагийн ахлагчаар ажиллаж байна.

 

5. Luke Perry-ийн хүү мэргэжлийн бөх

© CHRIS DELMAS/AFP/East News, © Jean_Nelson / Depositphotos.com

Мэргэжлийн бөхийн залуу од, Ширэнгийн хүү хочит Jack Perry бол жүжигчин Luke Perry-ийн хүү ажээ.

 

6. Bill Murray-ын хүү сагсанбөмбөгийн дасгалжуулагч

Elsa/Getty Images

Luke Murray коллежийн сагсанбөмбөгийн дасгалжуулагчаар 15 дахь жилдээ ажиллаж буй юм. 2020 онд тэрээр ESPN сувгаас гаргасан эрэгтэйчүүдийн коллежийн сагсанбөмбөгийн шилдэг 10 дасгалжуулагчийн нэгээр нэрлэгджээ.

 

7. Harrison Ford-ын хүү ахлах тогооч

Chefbenford / Instagram

Harrison Ford-ын хүү Ben Ford өдгөө сүлжээ рестораны эзний зэрэгцээ өөрөө ахлах тогоочоор ажилладаг ажээ.

 

8. Michael Keaton-ын хүү дуу зохиогч

© Jordan Strauss/Invision/AP/East News

Michael Keaton-ын хүү Sean Douglas бол Греммийн шагналт чадварлаг дуу зохиогч нэгэн билээ.

 

9. Steven Spielberg-ийн хүүхдүүд дуучид

© Invision/Invision/East News, © Byron Purvis/SIPA/EAST NEWS

Нэрт найруулагч Steven Spielberg-ийн хүүхдүүд болох Sasha, Theo нар өдгөө “Wardell” нэртэй хамтлагийн гишүүд бөгөөд реппер Jay-Z-тэй гэрээтэй ажилладаг ажээ.

 

10. Robert De Niro-ын хүү үл хөдлөх хөрөнгийн зуучлагч

© Kabik/ Starlitepics /MediaPunch Inc./EAST NEWS

Raphael De Niro өмнө нь “Love Streams” кинонд дүр бүтээж байсан ч өдгөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөл тавьж, Манхаттан дүүрэгт топ үнэлэгээтэй зуучлагч болжээ.

Таны хувьд эцэг, эхийнхээ мэргэжлийн өвлөн авсан уу?

11
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *