22 настай нэгэн Итали оюутан Ковидын вакцинд хамрагдсан гэрчилгээнийхээ QR кодыг бие дээрээ шивүүлжээ

0
  • Андреа Колонетта гар дээрээ Ковидын вакцинд хамрагдсан гэрчилгээнийхээ QR кодыг шивүүлсэн байна.
  • Тэрээр өөрийн ТикТок сүлжээндээ McDonald’s сүлжээ ресторанаар үйлчлүүлэх үедээ шивээсээ уншуулж байгаа дүрс бичлэгээ нийтэлжээ.
  • Тэрээр уг шивээсийг гарынхаа хоёр толгойт булчин дээрээ ийнхүү шивүүлжээ.

Италийн нэгэн иргэн гар дээрээ Ковидын вакцинд хамрагдсан гэрчилгээнийхээ QR кодыг шивүүлсэн нь олны анхаарлын төвд оржээ. Өдгөө 22 настай Андреа Колонетта энэхүү шивээсийг хийлгэхдээ огтхон ч эргэлзээгүй бөгөөд мэргэжлийн шивээсчин Габриель Пеллеронетой зөвлөсний үндсэн дээр шивүүлсэн хэмээжээ.

Тэрээр Corriere della Calabria хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Ийм зүйл хийлгэсэн анхдагч нь би гэдэг нь ойлгомжтой. Миний хувьд бусдаас өөр байх дуртай” хэмээсэн байна.

22 настай Италийн нэгэн иргэн Ковидын вакцинд хамрагдсан гэрчилгээнийхээ QR кодыг шивүүлсэн байгаа нь.

Тус улсын хувьд 8-р сарын 6-ны өдрөөс эхлэн кино театр, музей, спортын үйл ажиллагаа үзэх, хоолны газраар орох үедээ вакцины гэрчилгээгээ заавал уншуулж нэвтрэх шаардлага тавих болсон юм.

Тэрээр ийнхүү ТикТок, Инстаграм зэрэг сүлжээнүүдэд алдаршиж байгаа ч түүний эцэг эх нь ийм алхам хийсэнд нь ихээр гайхаж байгаа хэмээжээ.

Энэхүү вакцины гэрчилгээ нь хоёр тун вакцинд хамрагдсан болон хэрэв өвчилсөн бол эдгэрсэн эсэх талаарх мэдээллийг хүргэх зориулалттай юм.

Эцэг эхийнхээ тухай тэрбээр, “Тэд намайг аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөрөө биш, илүү ухаалаг, илүү бодлоготойгоор хийж байгаасай гэж хүсдэг” хэмээсэн байна.

Түүнчлэн тэрээр McDonald’s сүлжээ ресторанаар үйлчлүүлэх үедээ шивээсээ уншуулж байгаа дүрс бичлэгээ нийтэлжээ. Харин түүнийг ресторан руу нэвтрүүлсэн эсэх нь үзэгчдэд тодорхойгүй хэвээр үлдсэн байна.

1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *