Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд

1

Орчин үед гоо сайхан, залуу насаа уртасгахын тулд хүмүүс янз бүрийн арга турших болжээ. Дэлхий даяар өргөн тархсан маш олон аргууд бий. Эдгээр эмчилгээнд нэг л эсрэг заалт бий: хэрэв та жигшвэл хийлгэж чадахгүй.

Эмгэн хумсны иллэг

Африкийн эмгэн хумс Ахатина нь эрт дээр үеэсээ алдартай билээ. Тэд өөрийн хясаагаа нөхөн сэргээхийн тулд салс ялгаруулдаг аж. Салсанд агуулагдах бодисууд нь үү, батга, арьсны шархлааг эдгээж хөгшрөлтийн эсрэг хэрэглэхэд үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн юм.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 14

Иллэгийг хоёр өдөр тутамд 20 минутаар хийнэ. Эмгэн хумс хангалттай их салс ялгаруулсны дараа түүгээр үйлчлүүлэгчийн арьсыг арчина.

A member of the "Ranetka" private family club takes a medical-cosmetic massage using the Achatina fulica snail, also known as the Giant African land snail, at the club in Russia's Siberian city of Krasnoyarsk. Snails' massage method, which is believed to speed up the regeneration of the skin and to eliminate wrinkles and scars, has become more popular among beauty salons and female health clubs of the city, according to the "Ranetka" club owner Yelena Baranchukova. (Ilya Naymushin/Reuters)

Үр дүнд нь арьс – толигор, зөөлөн, цэвэрхэн болсон байна. Мэдээж хэрэг та том эмгэн хумсанд дуртай бол шүү дээ.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 4

Могойн иллэг

Могойн иллэг нь стресс болон мэдрэлийн эмгэгийн үед үр дүнтэй байдаг. Хэвлээр явагчийн нэгэн жигд удаан хөдөлгөөн нь үйлчлүүлэгчийн зүрхний хэмнэлийг жигд болгохоос гадна булчинг суллаж, сөрөг бодлоос салгах болно.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 6

Могой нь булчингийн өвдөлтийг мэдэрч яг тэр хэсэгт нь үйлчилгээ үзүүлдэг гэж үздэг. Могойн иллэг нь бэлгийн чадавхийг сайжруулдаг учраас эрчүүдийн дунд алдартай юм байна.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 5

Иллэгт ихэвчлэн 3-4 могой ашиглана. Үйлчлүүлэгч ямар үйлчилгээ авахыг хүсэж байгаагаас шалтгаалан могойн хэмжээг сонгоно. Хэрэв тайвшруулах иллэгт орох гэж ирсэн бол жижиг могой ашиглана. Харин эмчилгээнд орох гэж байгаа бол аварга могой ашиглана.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 3

Цусан тарилга

Орчин үед нүүрээ залуужуулахын тулд эмэгтэйчүүд юуг ч туршихад бэлэн болжээ. Жишээ нь цусан тарилга. Үүнийг хийхдээ үйлчлүүлэгчийн биеийн янз бүрийн хэсгээс цусны дээж авч нүүрний хэсэгт бичил тарилга хийдэг аж.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 8

Энэ эмчилгээ нь АНУ-д ихээр хийгдэж байгаа бөгөөд бусад химийн эмчилгээг бодвол байгалийн бүтээгдэхүүн ашигладгаараа олонд сайшаагдаад байгаа аж. Ким Кардашян энэхүү эмчилгээг аль хэдийн өөр дээрээ туршсан бөгөөд гарсан үр дүнг нь та өөрөө харах боломжтой.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 7

Гургалдайн ялгадсан маск

Дэвид болон Виктория Бэкхэм нар энэ маскыг эрүүл арьсны хамгийн сайн жор гэж хүлээн зөвшөөрсөн гэх цуурхал гараад байгаа билээ. Энэ маск нь нүх агшааж, бижрүү болон нүүрний тослогийг гайхалтай сайн арилгадаг.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 9

Гэвч яагаад заавал гургалдайн ялгадас гэж? Тэдний ялгадасны найрлаганд гуанин болон шүвтэр ордог. Шүвтэр нь арьсыг маш сайн зөөлрүүлэх бол гуанин нь арьсны гадаргууд нөлөөлж цайруулах үйлчилгээ үзүүлнэ.

Ер нь боломжийн боловч үнэр нь үү… Гэвч та арьсаа сайхан болгохыг хүсвэл туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 1

Алгаддаг Тай иллэг

Энэ нь маш алдартай эмчилгээ юм. Тайчуудын хэлсний дагуу бол энэ эмчилгээг хийх эхний үеэс л таны арьс залуужна гэдэг.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 10

Үүнийг хийхдээ нүүрний тодорхой нэг хэсэгт цэгэн цохилт хийж өгдөг юм. 15 минут нь 350 доллар гэнэ шүү.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 11

Галаар нүүр залуужуулах

Энэ эмчилгээг Хятадад эрт дээр үеэс хэрэглэдэг байжээ. Үүнийг хийхдээ биеийн аль нэг хэсэгт архи шингээсэн тусгай даавуу тавьж шатаадаг байна.

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 12

Хятадууд үүнийг тайлбарлахдаа: ийм арга нь арьсны гадаргууд нөлөөлж нүүрний өнгийг сэргээн үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлнэ гэдэг ажээ. Харин та үүнийг туршиж үзэх байсан уу?

Гоо сайхны хамгийн ер бусын эмчилгээнүүд 13

4
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *