Зүрхний шигдээс болохоос нэг сарын өмнө түүнийг хэрхэн олж илрүүлэх вэ?

0

Орчин үед эрт нас баралтын гол шалтгаан нь юу болж байгааг та мэдэх үү? Зүрхний шигдээс юм. Энэ нь цаг наргүй шахуу ажиллаж хөдөлмөрлөх, өдөр тутамдаа эрүүл бус хүнс хэрэглэх, нойр дутагдах гэх мэт олон шалтгаанаас үүснэ. Жил өнгөрөх тусам бид муу зуршлаараа өөрөө өөрсдийгөө л хохироож, эрсдэлд оруулж байна.

Бид дараах нийтлэлд эрүүл амьдралын хэв маягийн тухай ярих гээгүй юм. Харин зүрхний шигдээс болохоос сарын өмнө ямар ямар шинж тэмдэг илэрдэг тухай анхааруулах гэсэн юм. Ямар шинж тэмдэгт анхаарлаа хандуулах ёстойг олж мэдээрэй!

1. Ядаргаа

Артер нарийссанаар таны зүрх өмнөхөөсөө илүү бага цус авах болно. Энэ нь цусны эргэлтийн тогтолцоонд хүндрэл учруулна. Эдгээрийн эхний шинж тэмдэг нь нойрмоглох, байнгын ядрах мэдрэмжээр илэрнэ.

2. Тогтворгүй амьсгал

Таны зүрх хангалтгүй цус авч байгаа тохиолдолд уушги хангалттай хэмжээний хүчилтөрөгч авах боломжгүй болно.

Энэ хоёр тогтолцоо нь хоорондоо нягт хамааралтай. Нэг нь нөгөөгүйгээр хэвийн ажиллаж чадахгүй. Тиймээс хэрэв таныг амьсгалахад ямар нэг хүндрэл гарч байвал аль болох эртхэн эмчид хандахыг зөвлөж байна.

3. Сульдах

Хэрэв таны хамаг бие сульдаад байгаа бол артерийн цус багассаны шинж юм. Таны булчин хүчилтөрөгч болон шим тэжээлийг хангалттай хэмжээнд нь авч чадахгүй байна. Тиймээс хэрэв та байнга шалтгаангүйгээр ухаан алддаг бол зүрх судасны тогтолцоонд асуудал гарсны илрэл юм.

4. Толгой эргэх, хүйтэн хөлс гарах

Тархины цусны урсгал багасах нь маш аюултай. Хэрэв таны биеэс байнга хүйтэн хөлс ялгарч байгаа мэт санагдах мөн толгой чинь байнга эргээд байвал энэ шинж тэмдгүүдийг үл тоомсорлох хэрэггүй гэж сануулмаар байна.

5. Цээжээр дарж байгаа мэт өвдөх

Хэрэв таны цээжин дээр ямар нэг юм дарж байгаа мэт, цээж орчим таагүй мэдрэмж төрж байвал энэ нь маш муу шүү. Эдгээр шинж тэмдэг нь цаг өнгөрөх тусам давтамж нь ихсэж, тэвчихэд улам л хүнд болох болно. Энэ шинж тэмдгийг үл тоомсорловол харамсалтай нь та зүрхний шигдээстэй нүүр тулах болно.

6. “Хүйтний” синдром

Хэрэв үе үе танд ханиадны шинж тэмдэг илэрдэг бол зүрхний шигдээс ойрхон байгааг илтгэж байна. Ихэнх хүмүүс зүрхний шигдээсийн дараа ярихдаа: зүрхний шигдээс болохоос хэдхэн хоногийн өмнө тайлбарлахын аргагүй “хүйтнийг” мэдэрч байсан гэжээ.

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яах вэ?

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд танд эсвэл таны ойр дотны чинь хүнд илэрч байгаа бол юуны түрүүнд эмчид хандаарай. Зүрхний шигдээснээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол шинж тэмдгийг эхний үе шатанд нь тодруулж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх юм.

 

6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. P.Battsengel.

    2016/01/19 at 02:51

    Mash heregtei zovolgo yavulsand bayrlala.

  2. P.Battsengel.

    2016/01/19 at 02:53

    Mash heregte zovolgo bna im ovchin tohiildson yah estoi ve ?

  3. orgil

    2016/01/19 at 21:29

    Minii cheejeer haayaa haayaa darj bga ym shig hol yaj chichegndeg bile ter ni shig jichegnedeg amisgaa neeh sain awj chddaggui
    Ene baidlaaraa uheh bx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *