Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин

4

Дэлхий дээр анх хүн үүссэн цагаас эхлэн анагаах ухаан үүсэж хөгжиж ирсэн билээ. Сая жилийн хугацаанд тухайн үед үхлийн аюултайд тооцогддог байсан өвчнүүдийг хүмүүс ойлгон судалж эмчлэх аргыг олж мэдсэн аж. Гэвч одоо болтол эмч нарын толгойг гашилгасан өвчнүүд байсаар байгаа юм. Тэдгээрээс хамгийн нууцлаг, ер бусын 10 өвчнийг доорх нийтлэлээс олж уншаарай!

10. Пикацизм – амтны гажиг

Пикацизм – энэ нь хүн өөрийн бие махбодид ямар ч шим тэжээлгүй зүйлсийг идэж боловсруулдаг эмгэг юм. Пикацизмтай хүмүүс дотор эрхтний гэмтэл, хордлого үүсгэхүйц муу зүйлсийг иднэ. Энэ эмгэгээр өвчлөгсөд ихэвчлэн хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүс байдаг. Мөн ийм эмгэг нь ихэвчлэн бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд тохиолддог гэнэ. Үүний эмчилгээ нь ихэвчлэн сэтгэл санаатай нь харьцаж сэтгэцэд нь нөлөөлөхөд чиглэгдсэн байдаг.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 1

9. Микропсия – жижигрэн харагдах хам шинж

Энэ мэдрэлийн эмгэгээр өвчилснөөр хүний уураг тархи нүдэнд харагдах үзэгдлийг буруу тусган ойлгодог. Микропитэй хүнд орчин тойрны эд зүйлс хэвийн хэмжээнээс жижиг болж харагддаг. Зарим тохиолдолд тэдний нүдэн дээр жижгэрч байгаа мэт харагддаг аж. Энэ хам шинжээр үүсгэгдэх үзэгдэл нь өвчтөнд хурц хэлбэрийн саа болдог гэнэ.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 2

8. “Хүний гар” хам шинж

Энэхүү сэтгэц мэдрэлийн эмгэгийн үед өвчтөний нэг эсвэл хоёр гар нь хувь хүний мэдэл дор бус өөрийн дураар бүх зүйлийг гүйцэтгэдэг. Энэ хам шинжийн үр дүнд гар удирддаг тархины хэсэгт мэс заслын арга хэмжээ авахад хүрч болзошгүй. Энэ ховор хам шинжийн тухай анх Кубрикийн “Dr. Strangelove” киноноос олж мэджээ. Энэ киноны гол дүрийн залуу энэ өвчнөөс болж шаналдаг байсан юм.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 3

7. Төрөлхийн өвдөлт мэдэрдэггүй байх

Магадгүй хэн нэгэн өвдөлт мэдрэхгүй байна гэдэг жинхэнэ бурхны бэлэг шүү дээ гэж бодож болох юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол жинхэнэ хараал юм. Өвдөлтийн тусламжтай тархинд мэдээлэл очиж юу нь болохгүй байгааг хүн мэдэрнэ шүү дээ. Төрөлхийн өвдөлт мэдэрдэггүй хүмүүс аюултай нөхцөл байдал тулгарсан үед арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн мэдээлэл тархинд нь хүрдэггүй дутагдалтай. Тэдэнд өдөрт хэд хэдэн удаа яс хугарсан эсэх, дотор цус алдалт байгаа эсэхийг шалгуулах шаардлага гардаг аж. Дэлхий дээр нийт 100 орчим хүн ийм эмгэгтэй гэж тэмдэглэгдсэн байдаг.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 4

6. Чонон хөрвөс – усны харшил

Энэ ховор хэлбэрийн харшлын үед өвчтөн усанд хүрмэгц тууралт гардаг юм байна. Угаалга бүрийн дараа биеэр тууралт гарах ба энэ нь хоёр цагийн дараа арилдаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол чонон хөрвөст илүү их өртдөг. Энэ өвчний шинж тэмдэг нь бэлгийн бойжилтын үеэс илэрдэг аж. Усны харшлын тухай мэдэх хүн ховор таарна. Энэ өвчний ойролцоогоор 50 тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг эмчлэх эмчилгээ гэж байхгүй ч харшлын эм нь тодорхой хэмжээгээр тусалдаг.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 5

5. Бред Котар – явган үхдэлийн хам шинж

Котарын хам шинжтэй хүмүүс өөрийгөө үхдэлд тооцдог. Энэ дэмийрэх өвчин нь маш хүчтэй нөлөөтэй бөгөөд өвчтөн өөрийн арьсыг ялзарч, дотор эрхтнүүд нь ажиллахаа больж байна гэж төсөөлдөг. Мөн тэд өөрсдийг нь хүмүүс харахгүй байгаа гэж бодох ба өөрийгөө амьд үхдэлд тооцдог. Энэ хам шинжийн эмчилгээнд антидепрессант болон солиорлын эсрэг эм бэлдмэлийг хэрэглэнэ. Мөн нэмэлтээр цахилгаанаар цочроох эмчилгээ хийгдэнэ.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 6

4. Ясны ширхэгийн гаж хөгжил

Энэ ховор өвчний үед булчин, шөрмөс, холбогч эд аажмаар яс болон хувирдаг. Зөөлөн эд ясжих үед хөдөлгөөн хязгаарлагдана. Ясжих үйл явц нь хүүхэд насанд хүзүүнээс эхлээд аажмаар доош шилждэг. Өвчин даамжрахад хавирганы орчим байрлах зөөлөн эдүүд ясжиж амьсгалахад хүндрэл учруулна. Яс нь уушги дээр дарснаар гүнзгий амьсгаа авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл хүн амьд хөшөө болон хувирч байна гэж хэлж болно. Энэ эмгэгээр өвчилсөн хүмүүс 40-өөс дээш насалдаггүй.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 7

3. Клейн-Левины хам шинж

Ийм хам шинжтэй өвчтөнүүд өдөрт 20 цаг унтдаг. Энэ байдал нь нэг долоо хоногоос хэдэн сараар үргэлжилж болно. Энэ хам шинжээс урьдчилан сэргийлэх боломжгүй. Учир нь ямар ч анхааруулах шинж тэмдэггүй ирдэг өвчин юм. Клейн-Левины хам шинжийг өөрөөр Нойрсож буй гүнжийн хам шинж гэж нэрлэх нь ч бий. Энэ хам шинж нь эрчүүдэд илүү их илрэх ба нийт өвчтөнүүдийн 70%-ийг эрчүүд эзэлдэг юм байна. Азаар энэ өвчин нь саяд нэг л тохиолддог. Хамгийн хачирхалтай нь эхний шинж тэмдгээс хойш 8-13 жилийн дараа өвчин өөрөө аяндаа алга болдог.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 8

2. Гэр бүлийн нойргүйдэл

Үүнийг магадгүй энэ жагсаалтанд орсон хамгийн аймар өвчин гэж хэлж болно. Энэ өвчин нь генийн PRNP мутациар үүсгэгдэх бөгөөд үр дүнд нь уурган молекулын бүтцэд өөрчлөлт гарч нойрыг зохицуулдаг тархины хэсэгт наалдамхай бөөгнөрөл үүснэ. Өвчтөнд нойргүйдэх шинж тэмдэг илрэх бөгөөд энэ нь аажимдаа арилалгүй улам даамжирдаг аж. Үүнийг зогсоох эсвэл удаашруулах боломжгүй. 12-16 сарын дараа өвчтөнийг үхэлд хүргэх боломжтой. Энэ мутаци нь удамшлын учир гэр бүлийн нойргүйдэл гэдэг нэртэй юм байна.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 9

1. Гиперэкплексия – айх хам шинж

Жагсаалтын хамгийн эхэнд айх хам шинж оржээ. Энэ эмгэгийн үед өвчтөн айсан үедээ гэнэт зандарч, нэг л үгээ байн байн давтаж, хэн нэгний үйлдлийг дуурайж эхэлдэг. Энэ хам шинжийн эхний шинж тэмдэг нь бэлгийн бойжилтын үед илрэх бөгөөд нас ахих тусам шинж тэмдэг арилна.

Урьд өмнө нь сонсож байгаагүй гайхмаар 10 өвчин 10

130
ХарамсалтайХарамсалтай
70
ГайхмаарГайхмаар
31
ТэнэглэлТэнэглэл
19
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
9
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. rcdkjk

    2016/01/20 at 16:07

    wow

  2. 10

    2016/01/21 at 13:44

    10-р өвчин Пикаг туссөөн

  3. zombie no 1

    2016/01/21 at 18:23

    hha 5 ni zombie l bgazde sda

  4. serjee

    2016/01/22 at 16:23

    Ii aimar yum bee

  5. guie

    2016/01/23 at 12:08

    Ter usanii harshiliin talaar ilvv ih medeelel oruulj uguch

  6. aztushig

    2016/01/23 at 17:20

    uneheer sonin yumaa

  7. aaaaaaaaaaaaaaa

    2016/07/30 at 20:51

    1. Гиперэкплексия – айх хам шинж

  8. anhaa

    2016/07/30 at 22:05

    hooh estoi medkum bn

  9. sda

    2016/07/30 at 22:05

    za shaa shaa

  10. Зочин

    2016/07/30 at 23:51

    Vnheer aimar ymaa manai mongold bhkuu bailgvv de

  11. Tuyatsetseg

    2016/07/31 at 10:06

    Yneheer aimaar yum

  12. Зочин

    2017/09/03 at 12:38

    yu vee bi ter mikropsiy gdg shig ymnuud aimr jijighen bolood holduulj haraad bgaa ch ym shig bolood baidiishd yaj emchildeg ym bol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *