Хөдөлгөөн багатай, суугаа амьдралын хэв маягаас таныг салгаж чанга биетэй, гуалиг болоход тань туслах онлайн фитнесийн үнэгүй 35 сургалт

0

Мөрөөдлийн бие галбираа өөрийн болгохын тулд заавал спорт зааланд очиж хичээллэх ёстой гэж бодох хүн цөөнгүй. Өнөөгийн технологийн өндөр хөгжлийн энэ эрин үед зорьсон зүйлдээ бие даан хүрэх бүрэн боломжтой болжээ, гэрээсээ гарахгүйгээр шүү дээ. Бидний танилцуулах жагсаалтыг хадгалаад аваарай. Уг нийтлэлд фитнес, йог, сунгалт, бясалгал болон сэтгэл зүйн аливаа дасгал хийхэд маш их хэрэгтэй мэдээллүүд багтсан байх болно.

Фитнес

© jcomp / freepik
  • POPSUGAR Fitness. Видео бэлтгэлийг Холливудын шилдэг фитнес дасгалжуулагчид хөтлөн явуулдаг. Үргэлжлэх хугацаа 10-40 минут.
  • BeFit. Өөрт таалагдах дасгалын төрлөө та сонгох боломжтой: пилатес, бүжиг, тэр ч бүү хэл хүүхэдтэйгээ хийх дасгалууд ч багтсан байна.
  • FitnessBlender. Цогц бэлтгэл сургуулилтуудыг энд байрлуулжээ, мөн биеийн хэсгүүдэд тусгайлан зориулсан дасгалууд ч бий: яаж гоё өгзөгтэй болох уу, нарийхан бэлхүүстэй болох дасгал, нарийхан гар, зэгзгэр нуруу гээд бүгд бий.
  • Happy Body. Бүхий л булчингуудад зориулсан дасгалуудтай: хэвлий, хөл, гар, гуя, нуруу, өгзөг. Мөн тураах дасгалуудыг танилцуулна.
  • KatyaENERGY. Уг сувгийг хоёр хүүхдийн ээж эрхлэн хөтөлдөг. Хурдан бөгөөд үр дүнтэй галбираа сэргээхийг заана. Мөн асуудалтай хэсгүүдэд зориулсан цогц дасгалууд ч оржээ.
  • CLUB FITz. Дэлхийн алдартай дуун дээр бүжиглэх бүжгийн хичээлийг эндээс үзээрэй. Бүжиг нь биеийг эрүүлжүүлж, нарийхан болоход тусална.
  • Love Sweat Fitness. Кети гэх бүсгүй уг сувгийг эрхлэн явуулдаг, тэрээр 20 кг турж чадсан нэгэн. Өөрийнхөө жишээгээр яаж мөрөөдлийн жиндээ хүрэхийг тэр заах ажээ. Мөн зөв хоололт, амьдралын эрүүл хэв маягт таныг сургана.

 

Йог

© senivpetro / freepik
  • SarahBethYoga. Англи хэлээр йогийн хичээл заах YouTube суваг. Эндээс та өөртөө тохирох 5-30 минутын хичээлийг сонгож болно. Йогийн анхан шатнаас эхлээд дээшлэх тул сонголт ихтэй.
  • Yoga with Kassandra. Анхлан суралцагчдад тохиромжтой йогийн хичээл болно. Өдөр болгон хийх 30 хоногийн челленж дасгалууд ч мөн бий, үргэлжлэх хугацаа тус бүр 10 минут.
  • Yoga with Adriene. Уг суваг нь бүх хүйснийхэн болон насныханд зориулсан бэлтгэл санал болгоно. “Йог анхлан суралцагчид”, “Бүх бие махбодод зориулсан йог” болон “Турахад туслах йог” гэсэн тусдаа бүлгүүд ч бий. Мөн хичээл тус бүр нь 20 минут үргэлжлэх 30 хоногийн тусдаа видео хичээл заана.
  • KinoYoga. Хичээлийг дасгалжуулагч Кино МакГрегор заана, тэрээр 20 гаруй жил йогоор хичээллэж байгаа нэгэн. Анхлан суралцагчдад зориулсан хичээл байхаас гадна байрлал болгоныг нарийвчлан зааж өгдөг. Амьдралын эрүүл хэв маяг, гүн ухааны талаар мөн ярилцах ажээ.
  • Fightmaster Yoga. Өөрийн хүслээр сонгох хичээлүүдтэй: кардио йог, өглөөний йог, унтахаас өмнө хийх йог, гуалиг болгох йог. Үргэлжлэх хугацаа 10-60 минут.
  • Boho Beautiful. Биеийн тусгай хэсгүүдэд нөлөөлөх йогийн дасгалуудтай танилцана. Мөн өглөөний цогц йогийн дасгалууд ч бий.
  • Cosmic Kids Yoga. Англи хэлээр явагдах хүүхэд зориулсан хүүхэлдэйн йог. Хүүхдийн биеийг зөв хөгжүүлэх, анхаарал суулгахад чиглэсэн.

 

Сунгалт

© Form / Unsplash
  • IMAGINE fitness. Бүх биеийн сунгалт болох видео хичээлүүдийг заана. Мөн 20-30 минут үргэлжлэх цогц дасгалууд ч оржээ. Хэрвээ та мөрөөдөл болсон шпагат сууж сурахыг хүсэж байгаа бол энэ сувгийг санал болгож байна.
  • Lazy Dancer Tips. Уг сувгийг мэргэжлийн балетчин хөтлөн явуулдаг. Сунгалтын тайвшруулах дасгал, мөн уян хатан чанарыг дээшлүүлэх цогц дасгалуудтай ч танилцана.
  • SM STRETCHING RUSSIA. Нуруу, биеийн уян хатан чанараа яаж хадгалах вэ? Яаж хурдан бас өвчингүйгээр шпагат сууж сурах вэ? Эдгээр асуултуудын хариултыг та энэ сувгаас олно.
  • Юлия Смольная. Өдөр болгон 5 минут хийх дасгалын танд санал болгох юм – шпагат сууж сурна, мөн булчин сулруулах хичээлүүдийг ч заана. Жишээ нь, идэвхтэй фитнес дасгалын дараа булчин суллах орондоо хийж болдог дасгал гэж бий.
  • TrainLikeABallerina. Балетчин байсан бүсгүй таныг богино хугацаанд шпагат суулгаж сургахаас гадна сунгалтын дасгалуудыг заана. Үүнээс гадна жингээ барихад туслах балетчин хүмүүсийн хоолны дэглэмээс танилцуулах ажээ.
  • Stretching Press Club. Энэ сувгийн уриа бол “Боломжгүй зүйл гэж үгүй, та хэдэн ч настай байж болно”. Шпагат суухаас өмнө биеэ хэрхэн зөв халаах тухай нарийвчлан зааж өгнө, мөн хөл, нурууны сунгалтын цогц дасгалууд, хүмүүсийн гаргадаг алдаануудтай танилцуулна.
  • На шпагате Эффективная растяжка. Хэрхэн зөв шпагат сууж сурахын тулд ямар дасгал хийх ёстой вэ? Богино хэмжээний видео хичээлээр бие махбоддоо сөргөөр нөлөөлөхгүйгээр булчингаа хэрхэн сунгахыг заана.

 

 

Бясалгал

© Andrea Piacquadio / Pexels
  • Урокимедитации. Бясалгалтай холбоотой үндсэн асуудлуудтай танилцана. Бие даан бясалгал хийхээр шийдсэн хүмүүст тохиромжтой.
  • Relaxing White Noise. Нойргүйдлээр шаналж байгаа хүмүүст зориулагдсан суваг. Аадар борооны чимээ, асч буй галын чимээ, агааржуулагчийн чимээ гээд тайвшруулах бичлэгүүдийг сонсож үзээрэй.
  • Headspace. Англи заавартай бясалгал. Богино хэмжээний бичлэгүүдийн тусламжтай та тайвширч эхэлнэ. Өдрийн турш алдсан эрч хүчээ сэргээх бөгөөд сэтгэл зовоож байгаа бодлоосоо салах болно. Таныг бат бөх, эрүүл нойронд бэлдэх ажээ.
  • Meditation and Healing. Тайвшруулах болон анагаах чадалтай дуу хөгжим санал болгох суваг юм. Бясалгалын ур чадвараа нэмэгдүүлэхэд тусална.
  • Pura Rasa. Бясалгалын олон төрөлтэй танилцах бөгөөд нойргүйдэл, айдас дагуулсан бодлоосоо сална. Мөн бие махбод төдийгүй сэтгэл санаагаа тайвшруулах боломжтой.
  • Soothing Relaxation. Норвеги гаралтай Педер Хелланд сэтгэл санаа сэргээх, бясалгал хийхэд тохиромжтой дуу хөгжмийг танд зориулжээ.
  • Лучшаямузыка для медитации, йоги, релаксации и сна. Бясалгал хийхэд зориулсан төрөл бүрийн дуу хөгжим бий, йогийн дасгал, тайвшрах бас нойрсоход тусална.

 

Сэтгэл зүй

© Spencer Selover / Pexels
  • Practical Psychology. Англи хэлээр явах сэтгэл зүйн ойлголтууд. Зурагт хуудсаар бидний тархинд явагдаж байгаа бүхий л үйл явцыг ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө. Мөн хувь хүний хөгжил, амьдралын аз жаргалын талаарх ойлголтуудыг өгөх ажээ.
  • SciShow Psych. Шинжлэх ухааны англи хэл дээр явах бас нэгэн сонирхолтой суваг. Үүнд тархины үйл ажиллагаа, хүний сэтгэл зүй хэрхэн ажилладгийг танилцуулна.
  • Hotpsychologies. Сэтгэл судлаач Виктория Юшкевич хувь хүний амьдрал болон гэр бүлд тохиолдох асуудлуудаас танилцуулна. Мөн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх, өөртөө хэрхэн итгэлтэй болох талаар заана.
  • Veronika Stepanova. Туршлагатай сэтгэл зүйч скайпаар зөвлөгөө өгдөг. Тэрээр гэр бүлийн асуудлыг шийдэх, айдас, үл ойлголцол зэргийн талаар ойлголтуудыг өгөхөөс гадна асуудлыг шийдэх арга замыг санал болгоно.
  • Дмитрий Карпачев. Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцааны талаарх асуултын хариултыг эндээс аваарай.
  • SimplePsychology. Сэтгэл зүй судлалын түүх, төрлийн тухай видео хичээл орно. Нийтлэг, тогтсон, насны, хүйсний, хүмүүжлийн, сэтгэл зүйн дүн шинжилгээ, хүмүүнлэгийн, амьтны сэтгэл зүй гэх мэт олон сэдвийг хөнджээ.
  • Andrey Kurpatov. Маш олон сэдвээр сонирхолтой лекцүүд багтсан. Уг сувгийг эрхлэн явуулж байгаа багшийн хөндсөн сэдэв жирийн иргэдэд сонирхолтойгоос гадна ойлгомжтой ажээ.

Та гэртээ спортоор  хичээллэдэг үү? Та ямар бэлтгэл сургуулилтыг илүү эрхэмлэдэг вэ? Хурдан, идэвхтэй бэлтгэл үү эсвэл зөөлөн, тайвшруулсан бэлтгэл үү?

7
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *