Эрчүүдийн өөрсдөө ч сайн мэддэггүй, тэдний тухай 13 сонирхолтой баримт. Мэдмээр зүйл их байна шүү, заавал уншаарай!

2

Эрэгтэй хүн ч гэсэн гадаад үзэмжиндээ санаа зовдог болохыг сүүлийн үеийн судалгаанууд батлаад байна. 2004 онд сэтгэл судлаач Стейси Данн туршилтанд оролцсон эрчүүдэд бараг төгс гэж хэлж болохоор бие галбиртай эрчүүдийн гэрэл зургуудыг үзүүлэхэд тэд их ууртай болсон байна. Мөн 2014 оны санал асуулгад оролцсон эрчүүдийн 63 хувь нь өөрсдийгөө турах хэрэгтэй гэж үзжээ.

Бид хүчтэй хүйсийн тухай сонирхолтой бусад баримтуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Эрчүүд яагаад хувиа хичээх гээд байдаг бас яагаад дөнгөж 37 хэм халуураад л балчир хүүхэд шиг аашилдаг болохыг ойлгох болно.

1. Тестостерон эрчүүдийг түрэмгий болгодоггүй

© 0000001/Reporter / East News

Их хэмжээний тестостерон болон түрэмгий зангийн уялдаа холбоог судлах судалгаанууд ихэвчлэн амьтан эсвэл хоригдлууд дээр хийгддэг байсан. Энэ даавар жирийн эрчүүдэд их хэмжээгээр илрэхэд зан аашинд нь нөлөөлж байгаа эсэх судалгаа огт хийгдээгүй байжээ.

Үнэн хэрэгтээ тестостерон эрчүүдийн түрэмгий занд огтоос нөлөөлдөггүй, зөвхөн өөрийнхөө статуст илүү мэдрэг хандах хандлагад л нөлөөлдөг ажээ. Энэхүү дүгнэлтийг дараах туршилтын үр дүнд гаргасан юм. Туршилтад оролцож байгаа эрчүүдэд бүгдэд нь өөрсдийнх нь статусыг хэлж өгсөн бөгөөд бага зэргийн мөнгө өгч тоглоом тоглохыг санал болгосон байна. Эрчүүд өөрийнхөө олж авсан мөнгийг түншдээ бүгдийг нь өгөх эсвэл юу ч өгөхгүй өөртөө байлгах мөн мөнгөнийхөө нэг хэсгийг өгч болохоор байв. Ингээд өндөр статустай бөгөөд цусан дахь тестостероны хэмжээ их гарсан эрчүүд түрэмгий зан гаргаж “олз”-ны ихэнх хэсгийг өөртөө авчээ. Гэхдээ аль нэг тоглогчийн тестостероны хэмжээ өндөр ч гэлээ статусын хувьд түншийнхээс доогуур байвал бага хувийг өөртөө авч байгааг туршилтаар тогтоосон байна.

 

2. Ажилдаа явахаасаа өмнө гэргийгээ үнсдэг эрчүүд илүү их мөнгө олдог

© Pexels

Кильск-ийн их сургуулийн профессорын хийсэн судалгааны үр дүнгээс харахад, хайртай бүсгүйгээ өглөө үнсдэг эрчүүд бусад эрчүүдийг бодвол 5 насаар урт насална, автомашины осол аваарт өртөх нь бага, мөн 20-35 хувиар илүү орлого олдог ажээ. Үүнээс гадна тэд удирдах албан тушаал хаших магадлал өндөр байдаг байна.

Үүнд хоёр шалтгаан нөлөөлж байгаа юм: нэг талаасаа үнсэлт нь эндорфин болон дофамины ялгаруулалтад нөлөөлдөг – таашаалын даавар, нөгөө талаасаа хосуудын харилцаанд асуудал байхгүй, бүгд эерэг хандлагатай байна. Энэхүү байдал нь хосуудын сэтгэл санаа, өөрийгөө үнэлэх үнэлэмжид эерэгээр нөлөөлөхөөс гадна эрчүүдийн ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг хүчин зүйл ажээ.

 

3. Эрэгтэй хүний сахланд нохойны үснээс илүү их бактери байдаг

© Pexels © Pexels

Швейцарийн Hirslanden эмнэлгээс хийсэн судалгаагаар эрчүүдийн сахланд нохойны үсэнд байгаагаас илүү их нян үржиж байдгийг тогтоожээ. Зарим нэг эрчүүдийн сахалнаас хүний эрүүл мэндэд аюултай нөлөө үзүүлэх хэмжээний нян хүртэл илэрсэн байна. Сахалтай эрчүүдийн зарим нэг төлөөлөл уг судалгааны үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй эсэргүүцсэн гэдэг – сахалны айдас гээчийг гаргаж ирэх зорилготой явуулга гэж тэд үзжээ.

 

4. Эрчүүд жакузи болон халуун устай ваннд нэг их дурлаад байх хэрэггүй

© Patrick Melrose / Showtime

Бэлэг эрхтнийг 2-4 хэмээр илүү халаахад л эрчүүдийн нөхөн үржихүйн системийг гэмтээж болзошгүй. Багахан ч гэсэн халсан эсвэл Wi-Fi-д холбогдсон нөүтбүүк байвал өвдөг дээрээ ч тавьж болохгүй. Хэрвээ үр тогтооход асуудал байгаа бол бариу өмд, удаан хугацаагаар саунд болон жакузид суухыг хориглоно. Саун зэрэг тааламжтай алжаал тайлалтыг эмэгтэйчүүддээ л үлдээ.

 

5. Өсгийтэй гутлыг анх эрчүүд өмсөж байжээ

© Louvre Museum / Wikimedia

10 дугаар зуунд перс эрчүүд өсгийтэй гутал өмсдөг байжээ – дөрөөн дээрээ нум сумаар харвахад нь амар байв. 15 дугаар зууны эхэнд шах Аббас I Европын зарим нэг улс орнуудаар айлчлахдаа эрчүүдийн дунд өсгийтэй гутлын моод үлдээгээд явсан гэдэг. Язгууртан эрчүүд өөрт эвгүй өсгийтэй гутал өмсөх болж. Гутлаараа өөрийнхөө зиндаа, статусыг илэрхийлнэ. Өсгийний өндөр язгууртны байр суурийг илэрхийлэх болжээ.

Өндөр өсгийг эрчүүдээс эмэгтэйчүүд өвлөн авсан. Харин Соён гэгээрлийн үеэс эхлээд эрчүүд зөвхөн энэ гоёлыг өмсөхөө болиод зогсохгүй тод өнгийн чамин хувцас зэргээс татгалзах болсон байна. Ийм хэв загвар нь тухайн язгууртны цамаан, хөнгөн занг илэрхийлнэ гэж үзээд зөвхөн “хөнгөмсөг” эмэгтэйчүүдийн хувцас гэж үзэх болжээ.

 

6. Хувиа хичээсэнд нь эрчүүдийн тархи тэднийг шагнана

© Friends / NBC

Эмэгтэй хүн өглөгч эсвэл бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэл буюу альтруизмаар илэрхийлбэл дофамин ялгаруулдаг. Харин эмэгтэй хүн бэртэгчин эсвэл хувиа хичээсэн, харамч зан гаргавал тааламжгүй мэдрэмжийг хариуцсан дааврыг тархи ялгаруулж эхэлнэ. Эрэгтэй хүний тархи үүнээс яг эсрэгээрээ явдаг, эрэгтэй хүний хувиа хичээсэн занг тархи нь шагнана.

Тэгэхээр таны хайртай залуу зүсэм бялуунаасаа хуваалцсан бол тэр таныг үнэхээр хайрлан дээдэлж явдаг гэсэн үг. Тэр зүсэм их үү, бага уу гэдэг нь огт хамаагүй.

 

7. Халзан эрчүүдийн тестостероны хэмжээ бусдынхаас ихгүй

© Gilbert Flores/Broadimage / East News

Эрчүүдийн халзралт бидний ойлгож явсан шиг тестостероны хэмжээнээс огт шалтгаалахгүй, харин эцэг эхээс өвлөгдсөн генээс л шалтгаална. Тийм учраас тестостероны хэмжээ нь бага эрчүүд ч гэсэн эрт халзан болох нь ойлгомжтой болж байна.

Үсний халзралт нь ферментээс шалтгаална – тестостерон нь үсний уутанцарт дигидротестостерон болж хувирах фермент. Энэхүү бодис нь үсийг дахин ургахгүй болтол нь уутанцарт дарамт үзүүлсээр байна. Гэсэн хэдий ч дигидротестостерон нь сахалны уутанцарт нөлөөлдөггүй нь хачирхалтай. Тийм учраас халзарсан ч гэлээ сахлаа хусахаас өөр аргагүйд хүрэх эрчүүд маш олон бий.

 

8. Хүчтэй эрчүүд маань ханиадыг “турьхан” эмэгтэйчүүдээс илүү хүндээр давж туулдаг

© Depositphotos © Depositphotos

Эрчүүд 37,2 хэмийн халуунд л орондоо нам хэвтэж эмэгтэйчүүдийн доог тохуу болох нь олонтой. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол ханиад томууны вирус-ээс бага хамгаалагдсан байдагтай холбоотой юм. Эрчүүдийн бие махбодид агуулагдах тестостероны их хэмжээ нь вирустэй бүрэн тэмцэж чаддаггүй, харин эмэгтэйчүүдийн бие махбодид агуулагдах эстроген нь өвчинд хүчтэй хариу үзүүлэхэд нь тусалдаг ажээ.

Тэгэхээр хайртай залуугаа өвдөөд орноосоо босож чадахгүй байна гэхэд нь залхуураад хэвтээд байна гэж ойлгож болохгүй нь. Өвчнөө даван туулахад нь тэдэнд цаг гарга.

 

9. Булчинд нь илүү их цусан хангамж хэрэгтэй тул судас нь хөөдөг

© Thor: Ragnarok / Marvel Studios

Васкуляризац эрчүүдийн бие, хөл, гар дээр товойсон судсыг ийн нэрлэдэг. Эрэгтэй хүний том булчинд их хэмжээний цусан хангамж хэрэгтэй. Зүрх рүү шахагдах цусны урсгал хэвийн байна, үүнээс шалтгаалаад нарийхан судаснуудад хүчтэй даралт ирж товойж эхлэх ажээ. Ингээд л булчинлаг залуучуудын гараар судас нь гүрийдэг.

Гүрийсэн судас болгоныг хүчтэй гэж ойлгож бас болохгүй. Зарим нэг тохиолдолд шингэн дутагдаж цус өтгөрсөн эсвэл стрессийн улмаас ч судас товойдог байна.

 

10. Эрэгтэй хүн ч гэсэн хөхний хорт хавдраар өвчилж болно

© Pexels

Жил болгон дэлхий дээр бараг хагас сая эмэгтэйчүүд энэ өвчний улмаас нас бардаг. Харахад зөвхөн эмэгтэйчүүдийн өвчин мэт санагдах боловч эрэгтэйчүүд ч гэсэн энэ төрлийн хорт хавдар тусдаг байна. Аз болж эрчүүдийн энэ аймшигтай өвчнөөр өвдөх магадлал 10 дахин бага ажээ.

 

11. Үсээ хусуулсан эрчүүд илүү өндөр бас хүчтэй харагддаг

© Image supplied by Capital Pictures / East News

Нэгэнт л халзраад эхэлсэн бол яаж ч тэмцээд хэрэггүй гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна, үсээ ургуулах гэж илүү их мөнгө, цагаа зарцуулах огт хэрэггүй. Тэгээд ч үсээ мулзалтал нь хусуулсан эрчүүд илүү хүчтэй бас итгэлтэй харагддаг ажээ. Пенсильваний их сургуулийн судлаачид 60 оролцогчид дээр нэгэн туршилт явуулсан байна: нэг хүнийг үстэйгээр бас үсгүйгээр халзан зургийг үзүүлжээ. Халзан эрчүүдийн өндрийг 3 орчим сантиметрээр илүү тодорхойлсон байхаас гадна тэднийг илүү нөлөөтэй харцтай юм гэсэн байна. Мөн нэмэлт тайлбар дээр үсээ хусуулсан эрчүүдийг илүү эршүүд, удирдах шинжтэй гэж тодорхойлжээ.

 

12. Тестостероны хэмжээг хурууны уртаар тодорхойлж болно

© unknown author / pxhere

Долоовор болон ядам хурууны харьцаагаар эрэгтэй хүний тестостероны хэмжээг тодорхойлж болохыг эрдэмтэд тогтоожээ. Ядам хуруу нь долоовор хуруунаас урт байх тусам эрэгтэй хүн илүү түрэмгий байна. Бас эсрэгээрээ ч байж болно.

 

13. Эрэгтэй хүний арьс удаан хөгширдөг

© Everett Collection / East News

Эрчүүдийн арьс илүү их коллагены нягтшилтай байдаг, мөн 25 хувиар илүү зузаан бөгөөд арьснаас ялгарах тосны хэмжээ их. Энэ л шалтгаануудын улмаас эрчүүдийн арьс удаан хөгширч адил насны эмэгтэйчүүдээс 15 насаар залуу харагддаг ажээ.

Таны хувьд ямар эрэгтэй хүн сайхан харагддаг вэ – сахалтай эрчүүд, халзан, нүдний шилтэй даруухан, хөгжилтэй, бакь? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

13
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Х. Мнхцлмн

    Х. Мнхцлмн

    2019/09/27 at 11:25

    Medeeelel awii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *