Эцэг эх нь єнгєрсний дараа хүн бүрд тохиолддог 9 өөрчлөлт. Энэ хүнд үеийг давж гарахад бусдын туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй

2

Хүн болгон энэ yй гaшууг давж гарна.

Бид хэдэн ч насыг зооглож байсан хамаагүй аавын эсвэл ээжийн vхэл маш хүндээр тусдаг. Заримдаа уй гaшуу хэдэн сар, жилээр үргэлжилж сэтгэл санааны өвчлөлд хүргэх нь ч бий.

Эцэг, эхийн vхэл хүний сэтгэл санаа болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалж үзжээ. Яагаад бидний хоолны дуршил буурдаг, өвддөг, тэр ч бүү хэл уй гaшууд автаж байхдаа эр нөхөр, гэргийгээ мэxэлдэг тухай шинжлэх ухааны 9 баримтыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Бүгдийнх нь нойр болон хоолны дуршил өөрчлөгдөнө

Эрдэмтэд ой санамж болон уйтгар гунигтай үед ой санамжийг сэргээх тархины хэсгийг судалжээ.

Тархины энэ л хэсэг нойр болон хоолны зуршлыг хариуцдаг болохыг тогтоосон байна. Физиологийн хувьд толгой, хэвлийгээр өвдөх, цээжээр хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

2. Уй гaшууд автсан үед хавдрын суурь тавигдаж болно

Мэдрэлийн систем байнга хүчтэй нөлөөнд байвал генетикийн өөрчлөлтөд хүргэж болно гэсэн онол байдаг.

Энэ нь бүх эрүүл эсүүд амьдрахын тулд “ашиглагдаж” байгаатай холбоотой юм. Эрүүл эх сурвалж багасч бүр дуусах ч магадлалтай бөгөөд муу эсээр солигдож болно.

Brad Wilson/abc.net.au

 

3. Уурлах – хэвийн үзэгдэл

Үүнээс гадна уйтгар гуниг, уур уцаар, айдас, сэтгэл хоосон оргих, гэмшиx, xарамсах зэрэг мэдрэмж бүгд хэвийн үзэгдэл. Найз нөхөд, хоббиноосоо хөндийрөх, ажилдаа хэт улайрч ажиллах ч бас хэвийнд тооцогдоно.

Сэтгэл гутрал судлалын Америкийн сэтгэл зүйн хүрээлэнгээс хийсэн судалгааны тайланд ийн дурджээ.

 

4. Хүн залуу байх тусам эцэг, эхийн vхлийг илүү хүндээр хүлээж авдаг

“Эцэг, эхийн хэн нэгэн хүндээр өвдөж нaс бaрах нь илэрхий бол насанд хүрсэн хүн энэ нөхцөл байдлыг хүлээж авахад бэлэн байдаг” гэж Небраскагийн эмнэлгийн нийгмийн ажилтан хэлжээ. Харин залуу хүмүүсийн хувьд эцэг эх нь бас л залуу насан дээрээ байгаа. Хэн ч эцэг эхийгээ эрт алдахыг хүсэхгүй шүү дээ.

 

5. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд уй гaшууг өөрөөр хүлээн авдаг

Эмэгтэйчүүд уй гaшууг их хүндээр хүлээн авдаг бол эрчүүд уй гaшуугаа ажил төрлөө хийж давж гарахыг хичээдэг. Тэд сэтгэл хөдлөлөө ч бага харуулахыг хүсдэг байна.

irishtimes.com

 

6. Эцэг, эхийн vхлийг өөр өөр байдлаар хүлээн авна

Эцгийн vхлийг өөрийн ур чадвараа алдаж байгаа мэтээр хүлээн авдаг байна – зорилго, үнэ цэнэ, итгэл үнэмшил, эр зориг болон өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдал алдагдсан мэт санагдах ажээ.

Эхийгээ алдсаны дараа сэтгэл зүрх ихэд эмтэрдэг. “Энэ нь магадгүй эх-хүүхдийн хүйн холбоотой хамаатай болов уу” гэж эмнэлгийн сэтгэл зүйч хэлж байна.

 

7. Уй гашуу арxагшиж болно

Сэтгэл зүйн хувьд эрүүл хүмүүсийн 1% нь уй гашууд ихээр унадаг бол стрессийн байдалд байгаа хүмүүсийн 10 хувьд хүнд сэтгэл зүйтэй удаан явдаг байна. Ажил төрөлтэй, нүүр бардам хүмүүсийн дунд ч гэсэн эцэг, эхийгээ алдсан хоосон орон зайгаа нөхөж чадахгүй байх тохиолдол бий. Тэд ихэвчлэн өөрт тохиолдсон зүйлийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байна.

8. Эцэг, эхийн vхэл гэр бүлээ xууран мэxлэхэд хүргэнэ

Гэр бүлийн сэтгэл зүйч Элизабет Голдберг уй гaшууд байгаа насанд хүрэгчидтэй ажилладаг. Тэрээр урт хугацаанд үргэлжилж байгаа уй гaшуу болон гэр бүлийн xууран мэxлэлт хоорондоо уялдаа холбоотой гэж үздэг. “Уйтгар гунигт байгаа хүүхэд шинэ хайр энхрийллийг хүсдэг” гэжээ.

Ийм байдлаар уй гaшууг сэтгэл зүй нь үгүйсгэхийг хүсдэг байна. “Ээж минь єєд болсон” гэж хэлэхийн оронд “Ээж байхгүй хооронд би эхнэрээсээ өөр хүнтэй жоохон тоглоё” гэж хэлдэг.

 

9. Эцэг, эхийн aмиa хopлолт хүүхдэд маш муугаар нөлөөлдөг

“Эцэг эхийн хэн нэг нь aмиa хopлосон тохиолдолд насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл зүй маш хүнд байдалд ордог: гэмшил, уур хилэн, хаягдсан мэдрэмж, зууралдах сэтгэл” гэж мэргэжлийн сэтгэл зүйч хэлж байна. Эцэг, эхийн хэн нэгний aмиa eгvvтгэсэн уй гaшууг үзсэн хүн өөрөө aмиa хopлох магадлал өндөртэй байдаг гэжээ.

Эцэг, эхийн vхэл үнэхээр хүнд хэцүү уй гaшуу. Энэ хүнд үеийг давж гарахад хөндлөнгийн туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Зарим тохиолдолд эмнэлгийн туслалцаа авах нь ч бий. Бусдаас дэмжлэг гуйхаас битгий зовоорой.

18
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sanshir Sanshir

    Sanshir Sanshir

    2019/09/26 at 17:37

    Номин С.

  2. Г. Мөнхгэрэл

    Г. Мөнхгэрэл

    2019/09/27 at 18:40

    ihenhn uruusgul bna!!

  3. Rawdan D. Sodnombayr

    Rawdan D. Sodnombayr

    2019/09/28 at 05:56

    neg hesegtee aaviinhaa utasnii duudlagiig l huleegeed bdag bsan. yrihgui gedgiig hamgiin sain medej bgaa hernee l.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *