Худлаа ярьж буйг олж илрүүлэх 6 арга

0

Худлаа ярьж үзээгүй хүн ховор л доо, гэхдээ зарим нэг нөхдүүд худлаа ярих дуртай байдаг. Үр дүнгээс нь айгаад худлаа хэлдэг хүн байхад, нэр хүнд нь унахаас айж худлаа хэлэх ч хүн байна, харин зарим нэгэнд нь зүгээр л зугаатай санагдсанаас болоод худлаа хэлж болно. Та худлаа хэлж байгаа хүнийг тодорхойлж чадах уу? Таны эргэн тойрон юу болж байгааг мэдэж чадах уу? Худлаа хэлж байгаа хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрэх бөгөөд үүгээр нь худлаа хэлж байгаа эсэхийг нь тодорхойлж болно.

Энэхүү нийтлэлийг худалч хүмүүстэй харилцаа тогтоож байгаа хүмүүст зориулав. Худалч хүнтэй харилцахдаа маш болгоомжтой харьцна. Үнэнийг олж мэдэхэд тань туслах 6 аргыг танилцуулж байна.

[clear

1. Ярианы сэдвийг огцом өөрчлөх

Хэрвээ таны харилцан ярилцагч таниас ямар нэгэн зүйл нууж байвал ярианы сэдвээ огцом өөрчилнө. Түүний хувьд таагүй сэдвийг хөндөж эхлэнгүүт тэрээр яриагаа үргэлжлүүлэх сонирхолгүй болно. Энэ байдлаар тэрээр өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Хамгийн түрүүнд та энэ байдалд анхаарал хандуулна. Тухайн сэдвээр яриагаа үргэлжлүүлээд байвал худалч нөхөр санамсаргүй байдлаар ам алдаж болох талтай, тэгээд л зайлсхийгээд байгаа ажээ.

2. Утсаа нуух

Орчин үеийн нийгэмд маш түгээмэл болсон зүйл. Мэдээж хүн болгонд өөрийн орон зай байх ёстой. Орон зайгаа манаж байна гээд бүх зүйлээс өөрийгөө хязгаарлах ёсгүй. Аюулгүйн үүднээсээ ч ингэх нь буруу. Хэн нэгнээс нуух зүйлтэй хүн гар утсандаа хэн нэгнийг хүргэхээс ч айдаг. Жишээ нь танд нэгэн тод жишээг дурдъя: бүсгүй, залуу хоёр чатаар өөр өөр хүмүүстэй холбогдож байна. Дараа нь уулзахаар тохирно. Энэ тохиолдолд залуу, бүсгүй хоёр бие биенээсээ утсаа тас нууна. Зүгээр зураг авахыг хүсэн утсыг нь гуйсан ч өгөхгүй. Өгөхөөс татгалзаж байгаа утсан дээр бусдаас нуух зүйл байна гэж үзнэ.

Энэ мэт авирыг тоохгүй байж болох хэдий ч нөгөө талаас харахад та хайртай хүнийхээ өмнө сэтгэл цэвэр байхад нөгөө хүн таниас ямар нэгэн зүйл нуугаад байгаа нь шударга бус зүйл юм. Эрүүл харилцаанд ийм зүйл огт байх ёсгүйг анхаарна уу.

3. Маргалдаж байхад ээрэх

Маргалдах эсвэл асуудлаа шийдэж байхад ээрч, гацаж байна уу? Энэ үед түүний толгойд хэлж болох болон болохгүй олон үгс эргэлдэж байгаатай холбоотой юм. Нэг л буруу алхам хийвэл тэр ам алдана. Ярианы үед “Ааа..” гэсэн үг байнга сонсвол та эмзэг газар нь дарж чадсандаа итгэлтэй байж болно. Түүнийг асуултанд хэрхэн хариулж байгааг сайтар анхаар. Ярианы дунд нь удаан хугацаанд зогсолт хийж байна уу? Үүнийг илрүүлэхэд маш амархан.

4. Баримтууд ялгагдана

Үнэнч шударга хүн юу хэлж ярьж байгаагаа сайн мэддэг. Харин худалч хүн учгийг алдаж өөр өөр зүйл ярьж эхэлдэг. Тиймээс нэг түүх өөр өөр байдлаар солигдох жишээтэй. Ямар нэгэн зүйл нуухын тулд шинэ түүх зохиож яривал хоорондоо уялдаа холбоо нь гээгдэнэ. Зарим нэг “мэргэжлийн” худлаа ярьдаг хүмүүс энэ ялгааг сайн холбож чаддаг, тэдний худлаа ярьж байгааг тэр болгон тодорхойлж чадахгүй. Гэхдээ зарим нэг жижиг баримт, бие, нүүрний хөдөлгөөнийг сайтар анзаарвал худлаа яриаг тодорхойлж болно. Тиймээс анхааралтай сонсож байгаарай.

5. Хамгаалалтын механизм

Худалч нөхөр баригдахаас айдаг. Тиймээс түүний хамгаалалтын механизм ажиллаж эхэлнэ. Ярианы үед түүний хариулт нь ширүүн болж байгааг та анзаарна, “өөрийгөө хамгаалах” байрлал авч байвал таны өмнө худалч хүн зогсож байна гэж ойлгоорой. Үнэнч шударга хүн өөрийгөө хамгаалах шаардлага байхгүй яагаад гэвэл тэр бүх үнэнээ дэлгэсэн. Тэр тайвнаар бүх зүйлээ тайлбарлаж, ярьж өгнө. Тэд ойр дотны хүнээ гомдоохыг хүсэхгүй. Харин худалч хүн энэ тухай боддоггүй, зөвхөн өөрийгөө л бодно. Тиймээс та энэ шинж тэмдгийг сайтар ажиглаарай, худалч хүнийг танд илрүүлж өгч чадах шинж тэмдэг юм шүү.

6. Биеэ авч явах байдал нь өөрчлөгдөх

Хэсэг хугацааны дараа таны ойр дотны хүн таниас зугтаах эсвэл хэт дуугүй болвол ямар нэгэн шалтгаан байна. Хуурч мэхэлсэн хүнээсээ зайгаа авахыг хүсэж байгаа юм. Дуугаа хурааж байгаа хүнийг өөр өнцгөөс бас харж болно – тэд хууран мэхлэгдсэндээ гомдож байна. Худлаа хэлсэн хүн зөвхөн ярилцахаас зугтаахаас гадна харц тулгарахаас ч зугтаана. Эсвэл түүний сэтгэлийг түгшээсэн ямар нэгэн асуудал байж болох талтай. Ямартай ч түүнтэй тайван ярилцаж учраа олохыг хичээгээрэй.

Худлаа ярьж өнгөрснийгөө амжилттай боллоо гэж бодож болохгүй. Эрт орой хэзээ нэгэнт цагт бүгд ил болно гэдгийг бүү мартаарай.

18
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Shalom Shalom

    Shalom Shalom

    2017/09/17 at 21:33

    .

  2. ?????

    2017/09/17 at 23:40

    aanhaa odoo ilruuleed bnaa

  3. John Wick

    John Wick

    2017/09/18 at 14:04

    Eniig Narmandakh obogtoi Saruul gedeg buzriin hudalch hvvhen unshaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *