Модны зоргодосоор урласан амьтдын баримал буюу урлагийн гайхамшигт бүтээлүүд

0

Модны зоргодосоор урласан амьтдын баримал буюу урлагийн гайхамшигт бүтээлүүд


Оросын авьяаслаг уран барималч Сергей Бобков нь Сибирийн хуш модны үртсээр ам ангайн гайхширмаар ер бусын гайхалтай бүтээлүүдийг хийдэг нэгэн юм. Урлагийн бүтээл бүтээх өөрийн онцгой хэв маягийн талаар 53 настай энэ эрхэм хэлэхдээ “Бусдын хийж чадах зүйлийг хийх нь тийм ч сонирхолтой биш. Бүрэн төгс шинэ арга замаар байхгүй зүйлийг бүтээх нь хол илүү бишрэм зүйл юм.” гэжээ. Түүний бүтээлийг олон хүмүүс чихмэл хийх урлагтай харьцуулдгийг дурдсан тэрээр энэ хоёр төрөл нь хэдийгээр харахад адил боловч тэнгэр газар шиг ялгаатай хэмээсэн байна.Түүнчлэн чихмэл нь бүхэлдээ үхлийн тухай сэдэвт хамаарах бол түүний модны зоргодосон урлаг нь тэр чигээрээ амьдралыг билэгдсэн гэдгийг ч мөн хэлжээ. 5-7 см урттай хуш модон саваанаас 100-150 орчим тооны зоргодосыг гарган авч, хэдэн өдрөөр усанд дэвтээсний дараа хэрэгтэй хэлбэрт оруулан сийлж, зүсэх аргаар нийтдээ 11-хэн ширхэг бүтээл хийснийг нь олон хүмүүс сонсоод чамлаж магадгүй юм. Гэхдээ ердөө ганцхан бүтээлийг хийхэд өдөртөө 10-12 цагаар, нэг ч өдөр завсарлалгүйгээр бүхэл бүтэн зургаан сар орчмын хугацааны нарийн чимхлүүр хөдөлмөрөө зарцуулдаг гэдгийг мэдвэл хүн бүр Бобковын дэндүү уйгагүй, хөдөлмөрч нэгэн гэдгийг гайхах бизээ. Сергей Бобков нэг бүтээл хийж эхлэхийн өмнө амьд байгальд амьдардаг адгуусан амьтдын биеийн бүтцийг судлахад хэдэн сарын хугацааг зарцуулдаг нь ч мөн түүнийг хэр зэрэг хичээнгүй хүн бэ гэдгийг харуулж байгаа юм. Бобковын бүтээсэн модны зоргодосон бүргэдийг 17.000 доллараар худалдаж авах санал ирсэн ч тэрбээр худалдах зорилго агуулаагүй гэдгээ хэлж, татгалзсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Spa

    2012/12/14 at 23:42

    yoooy asar ih awyas asar ih hudulmur

  2. bayanaa_94

    2012/12/14 at 23:53

    hodolmor2 bas dahin hodolmor :d

  3. villaa

    2012/12/15 at 18:56

    sxan iin

  4. uniQu3

    2012/12/15 at 21:34

    их хөдөлмөрлөжээ

  5. Зочин

    2012/12/17 at 17:29

    wow

  6. capaa7g

    2012/12/17 at 19:22

    gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *