
Одоо цагт эртний зоос олоход хэцүү болсон. Гэхдээ Шотландын Peak District ойд бол ийм хүндрэлтэй учрахгүй. Тэнд зоос сонирхогчдын мөрөөдөл бараг модон дээр “ургадаг”. Яаж яваад модноос ургаад байна вэ? Энэ нь эртний сүсэг бишрэлтэй холбоотой. Их Британид нэн эртнээс үүсэлтэй сүсэг бишрэл ажээ.
Ойн бурхдад өргөл өргөснөөр хүсэл, мөрөөдөл биелнэ гэж эрт дээр үед итгэдэг байсан юм. Ингээд ард иргэд өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө модонд зоос хатгах болсон гэдэг. Нэг нь эд баялаг гуйна, нөгөө нь эрүүл мэнд гуйна. Энэ мэт хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй тул зарим нэг мод дундад зууны үеийн хүлэг баатрын төмөр дуулгыг санагдуулахаар нягт “чигжүүлсэн” харагдана. Эхлээд сүсэгтэн олон Ойн бурханд мөргөхдөө жирийн нэг гоёл, багахан амттанаар өргөл өргөдөг байжээ. Дараа нь Британийн арлуудын ард иргэд Зул сарын баярын гацуур модоо өнгө өнгийн гоёлоор гоёх болсон юм. Тийм учраас ой мод руу зоостой явах болсон гэдэг. Сүсэгтэн олон зоостой модыг хүслийн мод гэдэг байв. Өргөсөн зоос нь мөргөл үйлдсэн хүний муу муухай бүхний өөртөө авч одно, хуучин эзнийг нь өвчин зовлон, хaраал, ядуурлаас салгадаг гэж үзнэ. Мөн хэдий хэр их өргөл өргөнө гэр бүл төдий чинээ өнөр өтгөн болно гэж үздэг байв.
Хамгийн хачирхалтай нь, одоо ч гэсэн уг сүсэг бишрэл оршсоор байдаг. Үүний тод жишээ – эртний эдлэлтэй зэрэгцэн модонд сүүлийн зуун жилийн зоос ч харагдах ажээ. Модонд зоос зоохын тулд чулуу эсвэл алх ашигладаг байна.
Эртний зоосны сүсэг бишрэлд сөрөг тал ч гэж бий. Ямар ч нөхцөлд шунаж болохгүй, хэн нэгний өргөсөн зоосыг авахыг цээрлэнэ. Хүний зоостой цуг хуучин эзний зовлонг давхар авна гэсэн үг. Энэ л шалтгааны улмаас ид шидийн мод хэдэн зуун жилийн туршид огт хөндөгдөлгүй өдийг хүрчээ. Бусдын зовлон зүдгүүрийг өөртөө үүрэх зоригтон одоогоор гарч ирээгүй юм.
Ид шидийн модны хамгийн эртний зоос – 16 дугаар зууны үеийн Английн зоосны ордны үйлдвэрлэж байсан 1700 оны мөнгөн тэмдэгт байгаа юм. Хатан хаан Виктория зоостой модыг сонирхохоор Уэльсийн уулсаар зочилж байсан гэдэг. Зоосонд шивүүлсэн ч мод ургасаар байсан нь гайхалтай. Урьд нь шигтгэсэн зоос модонд идэгдэж арилахад хүмүүс дээрээс нь шинэ зоос нэмсээр л.
Өнөөдрийн зоос сонирхогчид жуулчлалын шугамаар Peak District ойг зорин ирдэг болжээ. Уг ой улсын хамгаалалтад байдаг.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.








Jijee Ser
2022/06/30 at 15:40
бурхан минь гэж ургамал хүртэл ийм үйлтэй байх гэж
Imnkhush Txc
2022/06/30 at 17:40
Tryphobia shigl zvyn
Zolboo Batsukh
2022/06/30 at 18:21
Yo biy arzaichihlaa
Daak Davaatseren
2022/06/30 at 18:52
Ёоо
Bolormaa Nanzaddorj
2022/06/30 at 20:52
Дотор муухайрчихлаа Молор эрдэнэ философич оо өнөө үлгэр жишээ европ чинь лам бөөгийн тахилгаас дор юм хийдэг л юм бна шдээ
Otgonbaatar Erdenesvren
2022/06/30 at 21:07
Muuhai um be
Zaya Baynjargal
2022/06/30 at 21:54
Мухар гэхэд бүр мод алаад хаячихдаг .
Zaya Baynjargal
2022/06/30 at 21:56
Ус хийвэл Буян болно.Мод тарьвал Буян болно гээд хэлчдэг ч болоосой.Ядаж л хэрэгтэй гол нь мөнгө өгөхөө больчих болхоор Өөрсдөө тэгж хэлж болдгүй талтай.
Gangerel Narangerel
2022/06/30 at 22:07
Байгаль дэлхийгээ зовоож гомдоосон үйлдэл хийждээ. Үйлийн үрээ үзнэ дээ
Baigal Sanji
2022/06/30 at 22:12
Энэ үйлдэл нь угаасаа, хүний буруу үйлдэл, өөрсдийнхөө үйлийн үрээ нэмэж л байгаа хэрэгдээ…..Түүнээс өөр юу
байхав 😔😣😫😤😡
Т. Баагий
2022/06/30 at 22:51
Aliwaa yum heterheeree sejgiin gj🤢
Martis Martis
2022/06/30 at 23:15
Iimerhuu torliin muhar susgee bolimoor bnaa. Hadand zuragdsan burhni zavsar hurtel mongo chiheed haychdii zugeer suu ideegee l orgoldoo
ganaa
2022/06/30 at 23:57
mongolchuud bid nar ch ylgaagui modond tasartal hadag uydag bzdee
Tergelsar Sara
2022/07/01 at 01:47
Haris yumbe amitai zuil bhad yaridag bsan bol…
Chinzoo Xanxvv
2022/07/01 at 07:03
bidnii nuguu hadag uyadagtai adil yum bn daa
Чимгээ Бүдсүрэн
2022/07/01 at 16:11
Одоо манайхан бас даган дууриах байх даа яг сармагчин шиг
Urami Urami
2022/07/01 at 21:52
Монголчууд дутахгүй хадаг уяад бгаа биздээ. Мухар сүсэг нээрээ хэрэг алга .
Tsolmon Enkhamgalan
2022/07/01 at 23:44
Шал утгагүй юм😡 хүн гээч амьтан нээрээ үргэлж л хаа яваа газраа хор хохирол учруулж байдаг үнэн яршигтай ч амьтад юмаа даа😔
Shiné Sar
2022/07/02 at 05:53
Zawaan haragddin
Tuya Tuyanaa
2022/07/02 at 08:54
Бас л эвгүй харагдаж бна дотор арзайж бна
Erka Erdee
2022/07/02 at 22:09
Хайран мод шаналгасан хариу лусаас нэг өдөр ирнэ дээ яана
Zina Zina
2022/07/02 at 23:12
Зовоогоод яраглаад алчихлаа мод амьтай. Над шиг өвдөнө гэж бодсонгүй дээ. Өөрөсдөө болхоор өргөс орход л үхдэг биздээ. Би ургаа сайхан модонд уясан юу ч байсан аваад шатаагаад хаячихдаг .
Naraa Naraa
2022/07/03 at 08:47
Eoo ymar aimar ym be buur bie arzaachlaa mod ingej bolohgvi shdee
ᠡᠩᠬᠡᠪᠠᠲᠤ ᠮᠥᠩᠭᠦᠨᠴᠡᠴᠡᠭ
2022/07/03 at 15:39
заваан харагддаг юм бэ?
Lilka Lilya
2022/07/03 at 17:25
Amid shuu de mod chin. ingej erguutmeergui bnaa.
Gantsetseg Vanchinkhuu
2022/07/03 at 22:21
Eo bvr harj chadahgvinee bie arzaigaad aimar ymbe