Steve Jobs-ын Венус нэртэй дарвуулт онгоц олны нүдэнд ил гарч иржээ

0

Steve Jobs-ын Венус нэртэй дарвуулт онгоц олны нүдэнд ил гарч иржээ


Өнгөрөгч Ням гариг буюу 2012 оны 10-р сарын 28-ны өдөр Нидерландын усан онгоцны үйлдвэрт Apple корпорацийн домогт эрхэм Steve Jobs-ын хувийн дарвуулт онгоц олон нийтийн нүдэнд ил гарч иржээ. Хайр, гоо үзэсгэлэн, элбэг дэлбэг, чинээлэг байдал, ялалт амжилтын охин тэнгэр Венус буюу Венерагийн нэрээр нэрлэгдсэн энэхүү ер бусын онцгой дарвуулт онгоцны загварыг Steve Jobs, нэрт минималист дизайнер Philippe Starck нар хамтран зохион бүтээсэн бөгөөд Нидерландын Aalsmeer хотын хөлөг онгоц үйлдвэрлэгч Koninklijke De Vries компани хөлгийг бүтээн усанд тавьсан байна.Хөлгийг анхлан усанд тавих ёслолд Steve Jobs-ын бэлэвсэн эхнэр Laurene, Reed, Erin, Eve нарын гурван хүүхэд нь биечлэн оролцсоны зэрэгцээ дарвуулт хөлгийг бүтээсэн ажлын багийнханд талархал илэрхийлж, ар тал дээрээ хөлгийн нэрийг бичсэн iPod Shuffle төхөөрөмжийг бэлэг болгон өгчээ. Бараг шалнаас тааз хүрсэн хана гэж хэлмээр асар том шилэн цонхнууд бүхий Венера хөлгийн тавцан дээр томоохон хэмжээний жакуззиг хийж өгсөн ба 80 метрийн урттай, бүхэлдээ хөнгөнцагаанаар хийгдсэн нь хөлгийг хөнгөн, маневрлах чадвар өндөртэй болгосноос гадна хөлгийн удирдлагын өрөөн дэх 27 инчийн долоон iMac компьютер нь хөлгийг удирдахад маш хялбар болгож өгсөн байна. Steve Jobs-ын намтар номыг бичсэн Америкийн намтарч зохиолч Walter Isaacson-ы номонд бичигдсэнээр “Би Laurene-ыг хагас баригдсан хөлөг онгоцтой орхиж магадгүй гэдгээ мэднэ. Гэвч би энэ хөлгийг бүтээх ажлаа зогсоохгүй. Хэрвээ би хөлгөө бариулахгүй орхих юм бол би үхлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.” гэсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/11/01 at 16:01

    ene eroosoo ch darvuult ongots bish bna. mal *** nariin bichij bgaag

  2. GOleaderMACE

    2012/11/01 at 16:31

    medrel mine admin zugeeer l orchuulsan baina !! yacht gedeg chine darvuult ongots gesen utagtai ym medehguim baij hoorhii adminiig *** ntr ! tarhia ajluulchaad amaa neejii !

  3. tzh

    2012/11/01 at 17:48

    nice

  4. Зочин

    2012/11/02 at 16:18

    darvuul ni haana baigaan be huraatsan baigaa yum bolov uu ntr hahaha

  5. Lighting_ghost

    2012/11/05 at 14:48

    mmhn

  6. MuTe

    2012/11/27 at 22:09

    rest in peace. steve jobs.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *