Солонгос кинонууд сүүлийн үед маш их алдаршиж байгаа нууц нь юу вэ? Тэд яаж Холливудын бүтээлүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрч чадав?

0

Солонгос хэл алдаршиж байна. Энэ улсын түүх, соёл, уламжлал дэлхий дахинд улам ойртож, гаднын улсуудад илүү ойлгомжтой болж байх шиг. Ийм өөрчлөлт гарахад солонгосын кино салбар үнэхээр онцгой үүрэг гүйцэтгэсэн гэхэд буруудахгүй.

Солонгос кино яаж яваад дэлхий хэмжээнд өрсөлдөж эхлэв? Алдартай найруулагчдын найруулсан Холливудын кино үздэг шүтэн бишрэгчдийг тэд яаж урвуулж чадаад байна вэ?

Солонгос кинонуудын амжилт – тусгайлан зорилго тавьсан хүч хөдөлмөр юм

© Gisaengchung / Barunson E&A

Солонгос киноны тухай 2020 оноос хойш тасралтгүй шуугих боллоо. Өөрөөр хэлбэл “Parasite” кино “Оскар”-т “Шилдэг кино” бүтээлээр нэр дэвшсэнээс хойш. Уг кино бүтээл нь энэ төрөлд ялсан англи хэлнээс бусад хэл дээрх анхны кино болсноороо шуугиан тарьсан юм.

Гэхдээ “Оскар”-аас өмнө солонгос кинонууд олон улсын кино наадмуудаас маш олон шагнал хүртэж байсан удаатай. Жишээ хэлэхэд, “Oldboy” кино нь 2004 онд Каннын кино наадмаас Гран-При хүртэж байжээ.

© Gwoemul / CJ E&M Pictures

Харин “The Host” кино нь найруулагч Квентин Тарантинод үнэхээр их таалагдсан тул тэрээр 1992 оноос хойш дэлгэцнээ гарсан өөрийн хувьд хамгийн шилдэг 20 киноны жагсаалтад уг бүтээлийг багтаажээ. 1992 онд Тарантино өөрөө найруулагч болсон жил юм.

Сүүлийн 20 жилийн дотор солонгос кино бүх хүний ярианы сэдэв болж хувирсан юм. 2000-аад оны эхэн үеэс кино наадмуудад ирүүлсэн Солонгос кинонууд нь алхам алхмаар алдаршихын хэрээр үзэгчдийн сонирхлыг татаж эхэлжээ. Энэ их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр тэд кино бүтээлээрээ бахархан сууна.

 

Солонгос кино салбарт эмэгтэйчүүдэд илүү итгэл найдвар хүлээлгэдэг

© Hateu / Film Dabin

Солонгос киноны ирээдүй одоогийн байдлаар авьяас, чадалтай найруулагчдын гарт байгаа бөгөөд тун удахгүй улам өндөрт гарна гэдэгт кино шүүмжлэгчид итгэлтэй байна. Өнөөдөр солонгос кинонууд эмэгтэйчүүдэд илүү итгэл найдвар төрүүлж байгаа ажээ: дэлгэцээр үнэхээр сонирхол татахуйц эмэгтэй дүр гарч ирнэ, харин киноны найруулагчид нь ихэнхдээ эмэгтэйчүүд байгаа юм. Найруулагч Чон Га-ёны “Heart” гэх кино нь гэр бүлтэй залуутай харилцаанд орсон нэгэн бүсгүйн тухай өгүүлдэг. Уг бүтээл нь эмэгтэй хүний хувьд зоригтой алхам болжээ, найруулагч өөрийн бүтээлийн талаар: “Эмэгтэй талын дүр зөв, ухамсартай сонголт хийгээсэй гэж хүссэн юм” гэжээ.

Солонгосын эмэгтэй найруулагчид бусдад өөрийн дуу хоолойг хүргэхийн тулд олон жил ажиллаж, хамгийн гол нь – уран бүтээлээ таниулахыг хичээж зүтгэсэн байдаг. Зураг авалтад зарцуулсан хэдэн зуун хальс, хэдэн мянган дублийн үр дүнд эмэгтэй найруулагчдад алдар хүнд иржээ. Хэдхэн жилийн өмнө Лондонгийн кино наадам дээр танилцуулсан солонгос кинонуудын 4,5 бүтээлийг эмэгтэйчүүд найруулсан байсан юм.

© Sex and the City / HBO, © Domangchin yeoja / Jeonwonsa Film

Хэдэн жилийн турш Кэрри Брэдшоу болон түүний найз бүсгүйчүүдийн явдлыг үзэж сонирхож байсан үзэгчид солонгос хувилбарыг ч мөн сонирхож болно. Гэхдээ солонгос хувилбар  болох “The Woman Who Ran” кино нь эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл талаас нь илүү гаргана. Энэхүү үерхэл нөхөрлөл эхэндээ үнэхээр уйтгартай санагдах нь бий. Арга ч үгүй, үзэгчид бүх нууцаа баруун солгойгүй ярьдаг Кэррид дасчихсан, харин Солонгост эмэгтэйчүүд тэр болгон өөрийн нууцаа дэлгээд байдаггүй юм.

Найруулагч сэтгэл хөдөлгөмөөр дүр зураг, даруухан яриа хөөрөөнөөс татгалзжээ. Эмэгтэйчүүд ажил төрлийн дундуур харилцаагаа хэлэлцэж байгаа нь амьдралд илүү ойр юм шиг. Өөрийн харилцааны талаар тусгайлан цаг гаргаж тэр болгон яриад байдаггүй байх. Нөхөр, хамтран амьдрагч, хайр дурлалын асуудлууд – ямар нэгэн зорилго биш харин харилцааны нэг л хэсэг.

 

Солонгосчууд өөрийн кино бүтээлийг үзэх үнэхээр дуртай

© Busanhaeng / Next Entertainment World

1996 он гэхэд солонгосын прокатад үндэсний кино бүтээл ердөө 23 хувийг эзэлж байсан бол 5 жилийн дараа гэхэд энэ тоо 50 хувь болон өссөн аж. Солонгосчууд дотоодын кино үзэх үнэхээр дуртай. Өмнөд Солонгосын хүн амын 11 сая нь “Train to Busan” киног үзсэн байгаа юм. Тус улсад нийт 52 сая орчим хүн ам амьдран суудаг. Rotten Tomatoes сайт дээрх үнэлгээ нь— 94 %. “Train to Busan” кино нь орлогоороо Өмнөд Солонгосын түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоожээ.

Солонгосын найруулагчид бүтээлдээ өөрийн улсын өнгөрсөн болон одоогийн амьдралын өөрчлөлтийг харуулахыг зорьдог. “House of Hummingbird” уянгын кино – зөвхөн нэгэн өсвөр насны нэгэн охины асуудал биш, мөн Өмнөд Солонгосын хөгжлийг тал бүрээс нь харуулахыг зорьжээ. Найруулагчийн үзэл санаанд 2 түүх эргэлдэнэ: нэгэн залуу охины том болж байгаа үе болон улс орны хөл дээрээ босож байгаа үе.

© Bubuui segye / Joongang Tongyang Broadcasting Company

Солонгос найруулагчид ремейк бүтээлд ч өндөр хариуцлагатай хандахын зэрэгцээ эх бүтээлээс дээгүүр гарахгүй бол өөрийгөө шавартай хутгана гэдэгт бүрэн итгэсэн байдаг. Дахин хийгдсэн кино бүтээлүүд үнэхээр итгэмээргүй амжилтад хүрчээ.

“The World of the Married” олон ангит киног гэхэд л британийн “Doctor Foster” киноноос сэдэвлэн хийгдсэн. Уг ремейкт үзэгчид IMDb дээр 8,1 оноогоор үнэлсэн бол эх бүтээл 7,7 онооны үнэлгээтэй байгаа юм.

 

Солонгос киноны дүрүүдэд амархан итгэнэ

© Ojingeo geim / Netflix

Солонгос олон ангит кинонууд Netflix дээр ирсэн тэр цагаас хэдэн сая үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Энэ нь үзэгчдийн хувьд улиг болсон киноноос тэс өөр киног шимтэн үзэх боломжийг олгожээ. Жишээ хэлэхэд, “Squid Game” цувралын нэрийг интернет, сошиал огт сонирхдоггүй хүн л сонсоогүй хоцорсон байх.

Ядуурлын тухай ярих нь эвгүй. Боломжийн хүрээнд олны өмнө ярих сэдэв яав ч биш. Биеэ зөв авч явах дүрэм журамд ч ингэж л зааж сургадаг. Харин солонгосчууд хүний гутарсан сэтгэлийн талаар олон ангит хийж байна. Хүмүүсийн тухай, үнэхээр хүндхэн байдалд ороод байгаа материаллаг эд зүйлийн тухай. Үүний тулд тэд юу ч хийхэд бэлэн, хамгийн гол нь өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ тэр ангал нүхнээс л гаргаж байвал тэд юу ч хийхэд бэлэн.

© The Revenant / Anonymous Content, © Ojingeo geim / Netflix

Дэлхий дахинд Леонардо Ди Каприогийн тоглосон “The Revenant” кино амьд үлдэхийн тулд хүнээс гарч байгаа тэмцлийг харуулдаг. Харин Солонгост өөр байр сууринаас хандаж байна. Мэдээж тэмцэл, амьдралын хүнд нөхцлийг тухай маш олон кино бүтээлүүд бий, гэхдээ солонгосчуудын хувьд нийгмийн асуудлыг ний нуугүй, илэн далангүй гаргаж ирж чаддаг.

“Squid Game” киноноос өмнө иймэрхүү эр зоригийг бразилийн “3%” олон ангит кино хийж чадсан юм. Энд чухам материаллаг эд баялгийн төлөө тэмцдэг.

© Akmareul boattda / Peppermint & Company

Солонгос кинонууд хүнд бөгөөд урьдчилан таахыг аргагүй. Найруулагчид нь шинэ төрөл, шийдлийн мөнхийн эрэлд явдаг нь тэдний бүтээлүүдээс харагдана. Киноны дүрүүдэд үзэгчид өөрийн эрхгүй татагдах нь ч их.

Солонгос кинонууд сүүлийн үед яагаад ингэж их алдаршаад байгааг мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарлажээ: солонгос кино үнэхээр сонирхолтой бөгөөд чанартай хийгдэж байна, мөн үүнээс гадна, дэлхийн кино урлаг сүүлийн жилүүдэд үнэхээр ядмаг болжээ. Үйл явдлыг урьдчилан тааж мэдэхээр, үйл явдал нь давтагдсан, хамгийн гол нь – дэлгэц дээр жүжиглэх жинхэнэ хүмүүс алга болсон бөгөөд түүний оронд компьютер графикийг ашиглаж байна. Ингэснээр амьд, сэтгэл хөдлөлтэй дүрүүдийг улам шахаж гаргасаар л…

Танд солонгосын ямар бүрэн хэмжээний болон олон ангит кино таалагддаг вэ?

12
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Солонгосын солиотой киног хоримоор юм

  2. Зочин

    2023/02/09 at 21:24

    Баахан хог бүтээлээс дундаж 2-3 кино л шалгарсан шүү дээ. Гэхдээ бусад оронтой харьцуулахад бол сайн. АНУг барахгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *