“Хүмүүс юу гэж бодох бол” гэдэгт огтхон ч санаа зоволгүйгээр, өөрийнхөө хүссэнийг өмсөж гангарсан 16 од

0

Улаан хивсний ёслолоор алхах нь зарим нэг оддын хувьд – өөрийнхөө этгээд зан төрхийг харуулах сайхан боломж бололтой. Эдгээр одод загвар шүүмжлэгчид болон олон нийтийн шүүмжлэлээс огт айж эмээсэнгүй. Тийм учраас аливаа нэг арга хэмжээнд ирэхдээ юу дуртайгаа өмсөх ажээ. Оркын гоёл, урт оймстой богино өмд эсвэл унадаг дугуйчны өмсгөлтэй.

Зоригтой бөгөөд уран сэтгэмжтэй хүмүүсээр бахархаж байна, тиймээс оддын давтагдашгүй гоёлуудыг эргэн санахаар шийдсэн юм.

Жейми Ли Кертис “Warcraft” киноны нээлтэд оркын хувцастай хүрэлцэн иржээ

© AFP / East News

 

Аманда Сейфрид “Twin Peaks” олон ангит киноны нээлтэд нийгмийн тэгш бус байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлж тэгш бус байдлыг арилгах ёстой хэмээн уриалсан байна

© Joe Seer / Shutterstock

Equality – тэгш байдал.

 

Роберт Паттинсон “High Life” киноны нээлт дээр ирэх үедээ урт оймс, богино өмд гайхалтай зохицно гэдгийг харуулжээ

© Debby Wong / Shutterstock

 

Марион Котийяр “Annette” кинонд зориулсан гэрэл зураг авалтад ирэхдээ хар, цагаан өнгийн цамц, Chanel–ийн унадаг дугуйчны өмд, гоёмсог гуталтай иржээ

© MEGA / Mega Agency / East News, © Laurent Vu / SIPA / Sipa Press Russia / East News

 

Дуучин Рита Ора Калифорнид жил болгон зохион байгуулагддаг концертод этгээд хачин хормойтой богино банзлаар гоёж иржээ

© Kathy Hutchins / Shutterstock

 

Жүжигчин Лина Данэм хээнцэр даашинзыг хөгжилтэй туфлиэр чимэх дуртай

© Jamie McCarthy / Getty Images
© Jamie McCarthy / Getty Images

 

Шейлин Вудли гоёлын даашинзын загвартай сөдөн хүрмээр гоёжээ

© Sebastien Courdji / KCS / East News

 

“The Crown” олон ангит кинонд хатагтай Дигийн дүрийг бүтээсэн жүжигчин Эмма Коррин загварын сэтгүүлийн гэрэл зурагчдын анхаарлыг өөрийн маникюрээр татжээ

© Invision / Invision / East News

 

Аврил Лавин MTV-гийн шагнал гардуулах ёслол дээр сул костюмаар гоёсон юм. Тэр энэ загварыг өөрийн урьдын хэв маягаас хуулбарласан нь илт

© Invision / Invision / East News, © Invision / Invision / East News

 

Жина Дэвис 1992 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр сүйт бүсгүйн ч гэмээр, эсвэл төгсөлтийн баярын даашинз ч гэмээр гоёлтой ирж байсан удаатай

© Miranda Shen / Fotos International / Getty Images

 

2020 онд Бри Ларсон торго болон тюлиэр хийсэн гоёл өмсжээ. Энэ нь 80-аад оны төгсгөгчдийн гоёлыг санагдуулж байв. Зоригтой л алхам, ийм гоёлыг үзэн яддaг шүүмжлэгчид бөөнөөрөө байгаа шүү дээ

© Jen Lowery / MEGA / Mega Agency / East News

 

Урт хөлт Зендея маш богино өмдтэй зургаа авахуулж байсан удаатай, дээгүүр нь өмссөн сул цамцны цаанаас богино өмд нь бараг л мэдэгдэхгүй гэхэд хилсдэхгүй

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

 

Кэти Перри 2019 онд улаан хивсний ёслолоор Balmain-ы нэгэн хачирхалтай даашинз өмсөн алхсан юм

© Invision / Invision / East News, © VALERIE MACON / AFP / East News

Түүний энэхүү зоригтой дүр төрх мийм гарахад хүргэжээ. Гэхдээ Перри үүнд нь огт гомдсонгүй, харин ч бүр хамгийн хөгжилтэй хувилбарыг өөрийн инстаграм хуудсандаа байршуулсан байдаг.

© katyperry / Instagram

 

Жүжигчин Кирнан Шипка огт тохирохгүй гэмээр хувцаснуудыг хооронд нь гайхалтай зохицуулж чаддаг: “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд тэр Dior-ын дэрвэгэр богино даашинзыг хар өмдөн дээр өмсөн иржээ

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News

 

Вупи Голдбергийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн хурц гоёл нь олны дунд багагүй маргаан дэгдээсэн түүхтэй

© Kevin Mazur / WireImage

 

Кристен Стюарт Диана гүнжийн тухай киноны нээлтэн дээр ёстой гялалзаж билээ. Жүжигчин Chanel-ийн хэтэрхий богино комбинзоноор гоёжээ

© MIGUEL MEDINA / AFP / East News, © Invision / Invision / East News

 

Дараа нь од бүсгүй гоёлоо Chanel-ийн шифон туникээр сольсон байсан юм. Кристен Стюарт гэрийн хувцсыг санагдуулам хувцастай ч үзэсгэлэнтэй харагдаж чадна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ

© Rick Gold / Capital Pictures / Capital Pictures Russia / East News

Эдгээр гоёлуудаас та алийг нь өмсөж үзмээр санагдав? Эсвэл таны хувьд хэтэрхий “этгээд” харагдаж байна уу?

10
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *