Эдгээр үгсийг өдөр бүр өөртөө хэлж бай, таны бүх зүйл амжилттай байх болно

3

Цагаа олсон ганц үг ч хүнийг хурцалж чадна. Нэг өгүүлбэр бүгдийг өөрчлөх чадалтай.

Зөв тодорхойлж эрэмбэлсэн үг таны амьдралыг сайнаар өөрчилж чадна. Ялангуяа та өдөр болгон эдгээр үгсийг хэлж өөрийгөө зоригжуулж чадвал. Үг нь оюун санаанд гантель өргөж булчингаа нэмж байгаатай л адил нөлөөлнө. Биеэ авч явах байдал, үзэл бодлыг цэгцлэх ажээ.

Эдгээр ухаант үгсийг өдөр болгон өөртөө хэлж бай, сарын дараа гэхэд та илүү амжилттай болсон байх болно.

  • Хийнэ гэдэг зүгээр хийхийг хэлэхгүй

Бокс үз. Нэг цохилтоор л ялалт байгуулах нь элбэг. Амьдрал ч мөн адил. Олон уулзалт хооронд гүйж болно, хэдэн арван мейлд хариу бичнэ, хэдэн арван тайлан бэлдэнэ, нэг үйлдэл хийгээд л том хэмжээний гэрээ байгуулж болно. Хийнэ гэдэг үр дүнд хүрэхийг хэлж байгаа юм.

 

  • Чи буруу зүйлээсээ айгаад байна

Хамгийн муу зүйл бол үхэл гэж хүмүүс ярьцгаадаг. Амьд мөртлөө мөхөхөөс аймаар зүйл байх уу? Танд амьдралыг яах гэж өгсөн бэ – зүгээр нэг хадгалж, алдаагүй амьдар гэж өгөөгүй байлтай. Амьдрал бол өөрийнхөө чадварыг нээж өсөж дэвжихийн тулд байгаа юм. Тэгэхээр илүү ихийг хийх зорилго тавь.

 

  • Инээмсэглэл хүчтэй байгаагийн шинж

Арслан аюул ирэхэд яадаг вэ? Тэр инээмсэглэдэг юм. Айдсаа хөөж бусдыг айлгаж байгаа юм. Нүүр дүүрэн инээмсэглэл. Ямар ч шалтгаангүйгээр, зүгээр л… Ингээд 5 минут яваад үз дээ. Эрч хүч, итгэл үнэмшил ирж байгааг мэдэрнэ.

 

  • Амжилт бүтэлгүйтлээс эхлэлтэй

Сахлаа авч байхдаа өөрийгөө зүсэж болно. Хэдэн жилийн турш сахлаа авч байгаа ч гэсэн. Тэгэхээр урьд өмнө хийж үзээгүй ажлын тухайд ямар бодол төрж байна? Бүтэлгүйтлийг хэвийн үзэгдэл мэт хүлээн аваарай.

 

  • Бусдын үнэлгээ шударга бус

Хэн ч чамайг 100% мэдэхгүй. Чамайг юу туулсан, юу бодож явдгийг мэдэхгүй. Тиймээс бусдын үзэл бодол хамаагүй. Тэдний үнэлгээ шударга бус.

 

  • Ихэнх хүмүүс амжилтад хүрэх ганцхан алхамын наана зогсдог

Хэдий хэр их үйл хэрэг хийсэн байна төдий чинээ амжилтад хүрэх зам дөхсөн байна. Тийм ч учраас бүтэлгүйтэл болгоныг туршлага, шинэ мэдлэг гэж хүлээж ав. Зорилгодоо хүртэл эцсээ хүртэл яв.

 

  • Үйл хэрэг, шийдвэрийн хэмжээ нь таны хаана байгааг тодорхойлно

Өөр газар баймаар байна уу, тэгвэл өөр шийдвэр гаргаж үйл хөдлөлөө өөрчил. Арга хэмжээ авахгүй байх ч мөн үйл хөдлөл мөн. Шийдвэр гаргахгүй байх нь ч бас шийдвэр мөн. Тэгэхээр урагшлаад байж дээ.

 

  • Амьдрал 5-хан секундэд өнгөрнө

Дурын өвгөнөөс асуу, залуудаа амьдрал өмнө минь байна гэж бодож байсан тухай хэлнэ. Харин 50 нас гэдэг нүд ирмэхийн зуур болдог юм байна гээд сууж байх вий. Тэгэхээр цаг байна гэж бүү бод. Одооноос хөдөл. Хүний амьдрал хэзээ ч дуусч болно.

 

  • Чиний өнгөрсөн үе гэж байхгүй

Тийм ээ, ямар нэгэн дурсамж үлдэнэ. Гэхдээ бодит байдал бол яг одоогоор хэмжигдэнэ. Урсаж буй мөч. Яг одоо харж байгаа зүйл л бий. Өнгөрсөнд хоцорсон зүйл үгүй болсон. Тэгэхээр өмнөх сөрөг дурсамжаа орхи, яг одоо хийх зүйл дээрээ төвлөр.

 

  • Бүгдэд, бүх зүйлд нь таларх

Чи амьдралд юу өгсөн тэрийгээ л авна. Хэн нэгэн муу зүйл хийсэн бол үүнд нь хариу барих хэрэггүй. Түүнд таларх. Одоо түүнтэй харьцах хэрэггүй гэдгийг ойлгож авсан биз дээ? Энэ удаад чамд амьдралын туршлага суулгасанд таларх. Харин чи тайван байдлаа алдаж болохгүй. Хүн бүгдэд, бүх зүйлд баярлаж талархах ёстой, тэр цагт дэлхий ертөнц чамд боломж, эерэг зүйлийг өгнө.

44
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Narantuya Nyamsuren

    Narantuya Nyamsuren

    2018/01/18 at 13:10

    Яг ойлгож ядаж бсан зуйлээ олоод уншчлаа ?

  2. Naraa Naraa

    Naraa Naraa

    2018/01/18 at 16:54

    Тэргэл Б.

  3. Naraa Naraa

    Naraa Naraa

    2018/01/18 at 16:54

    Orgil Batdorj

  4. Жаргал Насаа

    Жаргал Насаа

    2018/01/19 at 20:12

    Tulga Erh Chuluu Bayraa Tsetseg Erdene Mandakh Bayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *