Нүүр Зөвлөгөө Зүрхийг тань шархлуулж, сэтгэл рүү тань ус цацсан хүнийг хэрхэн уучлах вэ?

Зүрхийг тань шархлуулж, сэтгэл рүү тань ус цацсан хүнийг хэрхэн уучлах вэ?

0
0

Өөрийнх нь тухай яагаад муу хэлж байгаагүй юм бэ гэж хүмүүс надаас их асуудаг юм. Надад учруулсан тэр сэтгэлийн шархыг үл тоон би хүнийг муу хэлдэггүй. Би зөвхөн түүнтэй цуг өнгөрүүлсэн аз жаргалтай мөчийг дурсан санаж, түүнтэй баяр баяслаа хуваалцахыг хүснэ. Цаашид ч энэ баяр баясал, аз жаргал үргэлжилсээр.

Үүний гол нууц бол уучлалт. Таныг гомдоосон хүнийг уучилж сурсан тэр цагт та зөвхөн гэрэл гэгээтэй, сайхан зүйлийг л олж хардаг болно.

Зарим нэг хүмүүст сайхан санаа биш ч гэлээ, үнэндээ та тайван нойрсох болно шүү. Энэ чадвар хүмүүст муу санахаа болиход тусална.

Сэтгэлийн шаналал, уйтгар гуниг танд олон төрлийн сэтгэл хөдлөл авчирна: гэмшил, харуусал, ганцаардал заримдаа бүдүүлэг зан авир. Сайн хүнийг бусдаас ялгах онцлог бол энэ бүх сэтгэл хөдлөлийн сөрөг талыг эерэг тал болгон хүлээн авахад оршино.

Хэн нэгэн танд сэтгэлийн шарх үлдээвэл ямар нэг шалтгаантай байжээ гэж бодоорой. Тэр хүн аз жаргалтай байхыг хүсэж байсан боловч тэрээр таньтай аз жаргалыг мэдрэхгүй гэдгээ л ухаарсан хэрэг болов уу.

Та бол түүний аз жаргалын нэг хэсэг биш. Түүний энэ байдлыг та ойлгохгүй. Өөрийгөө хүндэлдэг нэгэн бол амьдралын энэ тохиолдлоос сургамж авах болно.

Энэ үед үзэн ядах хэрэггүй. Таны сэтгэл хөдлөл түүний хувьд чухал биш байхад та өөрийгөө улам зовоох хэрэг байна уу?. Шөнөдөө тайван унтаж өглөөдөө өөдрөг сэтгэл санаатай сэрж байгаарай.

Би одоогоор гоонь яваа ч гэсэн ганцаардаагүй нэгэн. Түүний зөвхөн сайхан болгоныг нь дурсах дуртай, түүнийг хэзээ ч үзэн ядахгүй. Одоо би ямар эр хүнтэй цуг амьдрах хүсэлтэй байгаагаа сайн мэдэж байгаа.

Сэтгэлийн шарх, уучлалт бидэнд ихийг сургана. Даанч бид өөрсдөө үүнийг ойлгодоггүй.

Зүгээр ДАРААГИЙН НЭГийг бус харин ИЛҮҮ САЙН ХҮНИЙГ олоход тань тусална.

Хэн нэгэн танд дараах утга бүхий зүйл хэлэхэд бүү санаагаар унаарай: “Чи түүнийгээ нэг л мартаж чадахгүй байна даа” эсвэл “Одоо хэн нэгэнтэй уулзах цаг болсон”. Цаг нь болохоор бүх зүйл тохиох учраас тэдний хэлэх үг танд хамаагүй.

14
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Бамбай булчирхайгаа шалгуулах хэрэгтэй байгааг бие махбодь дараах байдлаар дохио өгч мэдэгдэнэ

Удирдаачгүй найрал хөгжим гэж байх уу? Байна аа, гэхдээ уянгалаг жигд ая бид сонсохгүй л б…