Ямар хүнсний бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халааж болохгүй вэ?

0

Богино долгионы зуух – гэрийн эзэгтэй бүрийн үнэнч туслах. Богино долгионы зууханд болгож буй хоол хүнс шим тэжээлээ алдахгүй байх нь чухал, үүний тулд зарим нэг дүрмийг баримтлахад л болно.

Нэгдүгээрт, хоолыг тусгай саванд халаана: керамик, шаазан эсвэл галд тэсвэртэй шилэн сав байна. Хоёрдугаарт, зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халаахгүй байх нь чухал. Учир нь зарим нэг хүнсний бүтээгдэхүүн нь шим тэжээлээ алдаж хортой болох нь бий. Дараах жагсаалтанд анхаарлаа хандуулна уу.

1. Брокколи

Хэрвээ та богино долгионы зууханд брокколи болгохоор шийдсэн бол сайн арга биш гэдгийг анхаарна уу. Богино долгионы зууханд халаасан брокколигийн шим тэжээл 97%-иар буурдаг. Брокколийг ууранд болгох нь шилдэг арга ажээ.

2. Сармис

Хавдрын эсрэг үйлчилгээтэй ногоо. Харамсалтай нь богино долгионы зууханд хийсэн сармис ямар ч шим тэжээлгүй болдог байна.

3. Хөлдөөсөн мах

Богино долгионы зууханд гэсгээсэн мах амин дэмээ алдаад зогсохгүй хортой нян үржиж эхэлдэг. Махыг урсгал хүйтэн усанд гэсгээх эсвэл урьд орой нь хөргөгчний доод хэсэгт гаргаж тавиарай.

4. Уурагтай хүнсний бүтээгдэхүүн

Богино долгионы зууханд болгосон уурагтай хүнсний бүтээгдэхүүний молекул эвдэгддэг байна.

5. Хөлдөөсөн жимс, жимсгэнэ

Хэрхэвч богино долгионы зууханд хийж болохгүй. Эс бөгөөс хүний биед хэрэгтэй глюкозид болон галактозид нь канцероген болон хувирдаг байна.

6. Хөхний сүү

Ээж нарт өгөх зөвлөгөө: хөхний сүүг богино долгионы зууханд халааж болохгүй. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар богино долгионы зууханд халаасан сүүнд гэдэсний савханцар үржиж байгааг тогтоожээ.

7. Ногоо хатаах

Хоол амтлагч ногоогоо богино долгионы зууханд хатаамаар байна уу? Ингэхгүй байхыг зөвлөж байна. Хоол амтлагч ногоонд шингэн гээд байх зүйл байдаггүй тул ногоо тань хатах бус шууд шатахад хүрнэ.

Эрүүл мэнддээ хор уршиггүйгээр ахуйн цахилгаан хэрэгслийг хэрэглэж заншицгаая. Та богино долгионы зуухыг юунд хэрэглэдэг вэ?

10
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enhoyun Zonroi

    Enhoyun Zonroi

    2017/05/04 at 18:01

    jj

  2. Nyamjav Begz

    Nyamjav Begz

    2017/05/04 at 18:14

    Мэдэхгүй, түүхий өндөг л лав болохгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *