Энэхүү аргын тусламжтайгаар суудлын өвчнөөс 10-хан минутын дотор сална

3

Нуруу орчмын өвчний шалтгаан олон янз байдаг. Юуны түрүүнд биеийн хөдөлгөөний дутагдал, булчин сулрах, нуруу мурийх, бэртэл гэмтэл, стресс болон эрүүл бус хооллолт нөлөөлнө.

Байнга өндөр өсгийтэй туфли өмсдөг эмэгтэйчүүдийн хувьд нуруу маш ихээр өвддөг – хэвийн байрлалаа алдсан нуруу нь өвдөхөд хүрнэ. Нурууны өвчнийг анагаах шилдэг арга – булчинг чангалах.

Мэдээж уг дасгалыг хүн болгон хийж болохгүй: хэрвээ нурууны хүнд бэртэлтэй бол эмчтэйгээ зөвлөх нь зүйтэй. Өөр бусад тохиолдолд – хийх шаардлагатай. Нуруу нугас нь төв мэдрэлийн системтэй шууд холбоотойг мартаж болохгүй.

Өвчнийг түр зуур намдаахад уксустай ванн үр дүнгээ өгдөг, уг ванныг цогц дасгалтай хослуулна. 10 л халуун усанд 0,5 л алимны уксус, овоолон давс хийнэ. Ус хөртөл хөлөө дүрнэ. Уг ванн нь төв мэдрэлийн системийг тайвшруулах, үрэвсэл дарж өвчинг намдаана. Заавал туршиж үзээрэй.

Нуруу залуужуулах дасгал

1. Хөлөн дээрээ суугаад гараа нурууныхаа ард авна. Нуруундаа хүргэхгүйгээр гараа зөрүүлнэ. Амьсгалаа авахдаа хөлөөсөө босож толгойгоо арагш гэдийлгэн нуруугаа нумлана.

Амьсгалаа гаргахдаа урагш болж духаа шаланд хүргэнэ. Гараа дээш өргөнө. Энэ бол нэг тойрог. 1-3 минутын турш дасгалыг хийнэ.

2. Дээш харан хэвтээд 1-3 минут тайвширна. Дараа нь гараараа өвдгөө барьж нуруугаараа савлаарай.

3. Завилж суугаад гараа мөрөндөө авчирна, дөрвөн хуруу урагш, эрхий хуруу мөрнийхөө ард. Нуруугаа гэдийлгэсний дараа толгойгоо доошлуулна, хурдтайгаар 1-3 минутад хийнэ.

4. Завилж сууна. Гараа толгой дээрээ өргөөд чихэндээ хүргэнэ. Гарын алгаа дотогш нь харуулаад хуруунуудаа сарвайлгана.

3 минутын турш гараа дээш сайн сунгаж байрлана. Гүнзгий амьсгал аваад өргөнө, амьсгалаа гаргаж тайвшраад өвдөг дээрээ гараа буулгана. 30 секунд тайван сууна. Дасгалыг 3-5 минутын турш хийнэ.

5. Хивсэн дээр хөлөө жийж сууна. Нуруу эгц. Гараа биеийнхээ урд авчирна. Амьсгал авахдаа биеэ бага зэрэг арагш болгоод хөлөө 45 хэмд дээш өргөнө.

Амьсгалаа гаргахдаа эхлэл байрлалд шилжинэ. Удаан зөөлөн хөдөлнө, амьсгал – жигд. Гүйцэтгэх хугацаа – 5 минут. Дараа нь амьсгалаа авч гаргаад дараагийн дасгалд шилжинэ.

6. Хивсэн дээр хөлөө жийж сууна. Толгойгоо бөгтийлгөөд тохойгоо газар хүргэж хоёр гараараа хөлнөөсөө барина.

Хэрээ чадахгүй байвал хөлийн булчингаас бариарай. Энэ байрлалд багадаа 3 минут байна. Биеэ суллахгүй. Амьсгалаа авч гаргаад дахин сунгалтаа хийнэ. Дасгалыг 2-3 удаа аажим хийгээд зөөлөн босно.

Энэ 6 дасгал нуруу тэгшлэхэд нөлөөлөх бөгөөд нурууны булчинг чангалж өгнө. Аажим дасгалд тооцогдох ч гэсэн үр дүн ихтэй. Нурууны уян хатан чанар – залуу нас, эрх чөлөө, хөдөлгөөн, саруул ухааны үндэс.

Нурууны өвчин нь мэдрэлд муугаар нөлөөлдөг. Стресстэх үед хүний сэтгэл санаа тавгүйрхэж өөртөө улам нуугдана. Зөв амьсгалж байгаа эсэхэд анхаарал хандуулах ёстой: гүнзгий амьсгал, цээж дүүрэн.

14
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chuluunhvv Chvltem

    Chuluunhvv Chvltem

    2018/01/20 at 22:11

    талагдлаа гэхдээ ойлгомжгүй нэг зүйл бол … Овоолон давс хийнэ гэнэ ямар, юугаар овоолон хийх юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *