Яагаад зарим хүүхэд төрөхдөө үс ихтэй байхад зарим нь үс багатай байдаг вэ? Үүний шалтгааныг эндээс олж мэдээрэй

0

Бие давхар байхад шар их хөөрдөг байсан бол нярай үстэй төрдөг гэсэн хуучны үг бий. 2006 онд хийгдсэн 28 бие давхар бүсгүйг хамруулсан нэгэн судалгаагаар жирэмсэн үедээ шар хөөрдөг байсан бүсгүйчүүд бүгд үстэй нярай гаргасан нь дээрх үгийг ч батлах мэт. Түүнчлэн жирэмсний үед эхийн биед ялгарч байгаа дааврын нөлөөгөөр хүүхдийн үс ургадаг гэсэн таамаглал ч байдаг. Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд чухам яагаад зарим хүүхэд үстэй төрдөг байхад нөгөө хэсэг нь үсгүй төрдөг талаарх мэдээлэл бэлдлээ.

Хөгшрөх үед тэдний үс ямар байх нь төрөх үедээ үстэй байсан эсэхээс хамаардаг

© amonson1984 / reddit, © joecheph / reddit

Хүүхэд бүр үсний уут нь боловсорч гүйцээд эхийн хэвлийгээс гардаг. Гэхдээ тэдний үстэй байх үгүй нь хожим хөгширсөн хойноо үс нь унах эсэхийг давхар харуулдаг байна. Маш их үстэй төрсөн нярайн үс ч хэсэг хугацааны дараа халзарч, дахин ургах нь бий.

 

Удамшлын нөлөө

© the_chosen_ginger / reddit

Мэргэжилтнүүд бүрэн дүүрэн итгэлтэй байж чадахгүй байгаа ч тэд нярай үстэй төрөх эсэх нь генийн удамшилтай холбоотой гэж үздэг. Нярайн хувьд 13 дахь долоо хоногоос эхлэн үс нь ургаж, тодорхой хэмжээний үстэй төрөх магадлал их байдаг аж.

 

Эхийн бие дэх дааврын нөлөө

© amonson1984 / reddit

Хүүхэд хэвлийд байх үед эхийн биед дааврын өөрчлөлт ихээр явагдаж байдаг. Харин амаржсаны дараагаар дааврын хэмжээ эргэн тогтворждог. Яг энэ жишгээр хэвлийд байх үедээ нярайн үс хурдан ургах хандлагатай байдаг бол төрсний дараа үсний ургалт огцом удааширдаг байна.

 

Хүүхэд үсгүй төрлөө гэдэг нь шим тэжээлийн дутагдалтай гэсэн үг биш

© DragonBap / reddit

Хүүхэд үсгүй төрөх үед эцэг эхчүүд хүүхдээ шим тэжээлийн дутагдалтай байна гэсэн онош өөрсдөө тавих нь түгээмэл байдаг. Гэвч энэ нь ташаа ойлголт бөгөөд хүүхэд нэг нас хүрэх хүртлээ тун сийрэг үстэй байдаг аж.

 

Хүүхэд их үстэй төрсөн ч удалгүй унаж, дахин шинээр ургадаг

© chinlips / reddit

Нярай эхийн хэвлийд 4 эсвэл 5 сартай бүрэлдэж байхад биед нь шар үс ургаж эхэлдэг. Энэ үс нь 6-7 долоо хоногтойд нь гуужиж унадаг байна. Харин цагаасаа өмнө төрсөн нярайнуудын хувьд энэ үс нь гуужиж уналгүй, үстэй төрөх нь бий. Ийм үс төрсний дараа удалгүй унаж, дахин шинээр үс ургадаг аж.

 

Хүүхдийн үс уналт нь хэвийн зүйл

© shutterstock.com

Хүүхэд төрсний дараа 6 сарын дотор биеийн бүх үсээ алдаж, зулай нь зузаарч бэхжиж эхэлсний дараа үс дахин ургаж гарч ирдэг байна.

Хүүхэд үстэй эсвэл үсгүй төрөх өөр ямар шалтгаан байдаг бол? Таны хүүхэд үстэй төрж байсан уу эсвэл үсгүй төрж байсан уу?

10
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *