Японд унадаг дугуйтнууд дугуйгаа газар доор хадгалдаг болжээ

0

Японд унадаг дугуйтнууд дугуйгаа газар доор хадгалдаг болжээСуурин газрын нэг таатай унаа бол унадаг дугуй. Эрүүл мэндэд тустай, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй энэ унааг ашигладаг улс үндэстнүүд олон. Дугуйтай хүмүүст зориулсан тусгай зогсоолууд ч байдаг. Японы Giken нэртэй нэгэн компани унадаг дугуйтнуудын дугуйг найдвартай хадгалах нэгэн аргыг бодож олсон нь унадаг дугуйгаа хулгайд алдах, эвдүүлж гэмтээх аюулаас хамгаалсны зэрэгцээ зай талбайг маш ухаалаг ашигласан гэдгээрээ сул чөлөөтэй талбай, газар нутаг хомс Япон оронд маш тохиромжтой арга болсон байна. Тодруулбал тус компани унадаг дугуйг газар доорх тусгайлан бэлтгэсэн нүхэнд хадгалах зогсоолыг санаачлан бүтээжээ. Нэг дор 200 унадаг дугуйг агуулах энэхүү цилиндр хэлбэрийн нүхэн зогсоол нь гадаах хаалга болон тусгай жижигхэн тавцантай. Хаалганы харалдаах тусгай тавцанд дугуйг байрлуулах ба цоожлох шаардлагагүй. Дугуйгаа тавцан дээр байрлуулахад хаалганы доод хэсэг онгойж, урд талын дугуйны хэсгээс хавчих ба товчлуурыг дарахад хаалга нээгдэн унадаг дугуйг автоматаар дотогш оруулна. Ямартай ч мэдээллийн дэлгэрэнгүйд байх бичлэгнээс уг унадаг дугуйны зогсоол ямар зарчмаар ажиллаж, дугуйг газар доор хадгалдаг болохыг үзэх боломжтой юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *