Нэгэн компанийн захирал ажилтнуудаа ажлаа тарахаасаа өмнө гар утасныхаа батерейн зарцуулалтыг шалгуулж байхыг шаарджээ

0

Хятадын Ухань хотын нэгэн жижиг компанийн захирал саяхан ажилтнуудаа ажлаа тарахаас өмнө гар утасныхаа батерейн зарцуулалтыг шалгуулж байх шаардлага тавих болсон нь интернэт сүлжээнд дуулиан тарьжээ.

Тус компaнийн удирдлагын зүгээс ажлын бүтээмж муу байгаа нь ажилтнууд ажил дээрээ ухаалаг утасны хэрэглээгээ хязгаарлаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан аж.

Ийнхүү уг компанийн нэгэн ажилтан энэ тухай цахим орчинд дэлгэх үед хүмүүс уг үйлдлийг хувийн орон зайд халдсан, зохимжгүй арга барил хэмээн буруутгаж байгаа бөгөөд тус компанийн ажилтнуудад хандан ажиллах таатай орчинтой газар хайж олохыг ч зөвлөж “Хэрээс хэтэрсэн ийм үйлдэл гаргаж байгаа газраас гарч, ажлаа солих хэрэгтэй”, “Хувийн нууц гэж зүйл бий” гэхчилэн шүүмжилсэн хүмүүс олон байгаа юм.

Түүнчлэн энэ арга хэмжээнд нь тохирсон хариу барьж, хоёр гар утас авч ирээд хэрэглээгүй утасныхаа батерейн зарцуулалтыг харуулж байхыг санал болгох хүмүүс ч цахим сүлжээнд олон байгаа юм. Харин энэ тухай мэдээг олон нийтэд хүргэсэн ажилтны хувьд ажлын хамт олны зарим хэсэг нь уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол бусад хэсэг нь ажлын байранд нь нөлөөлж болзошгүй гэсэн айдастайгаар уг шаардлагыг биелүүлж байгаа хэмээжээ.

Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар тус компанийн удирдлага олон нийтэд хандаж гаргасан шийдвэр нь ажилтнуудын хувийн орон зайд халдах бус ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг уламжилсан ажээ.

Сүүлийн үед хятадын компаниудад ариун цэврийн өрөө ороход хүртэл тодорхой хугацаа зааж, хязгаарлалт тогтоох, төлөвлөгөө биелүүлж чадаагүй ажилтнуудын нэр хүндэд халдах зэрэг арга хэмжээ авах болсон нь нийгэмд шуугиан дэгдээгээд байгаа билээ.

6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *