Гал тогоондоо бэлтгэх хөгшрөлтийн эсрэг маск, үүнээс хойш би худалдаж авсан бүх гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж хаясан

4

Үрчлээнээс хамгаалах гэрийн маскыг бид тэр болгон тоодоггүй нь харамсалтай. Мэргэжлийн гоо сайханч дээр очоод асуудлыг тэр дор нь шийдэхээс хойш гэж бодох хүн цөөнгүй. Ийм боломж байхгүй бол яах уу? Энэ үед өөрийн гараар бэлдсэн маск л аминд орно.

© Depositphotos

Би хувьдаа гэрийн маскыг огтоос голдоггүй хүн. Яагаад гэхээр ийм масканд шинэхэн бас байгалийн гаралтай орцууд ордог болохоор шүү дээ. Туршиж үзэхэд яагаад болохгүй гэж? Өнөөдөр та бүхэндээ тэжээл өгөх маскны 5 хувилбарыг нэг дор танилцуулахаар бэлдлээ.

 

Үрчлээнээс хамгаалах гэрийн маскны жорууд

Анхны үрчлээ 20-25 насанд гарч болно. Илүү эрт гарах тохиолдол ч бас бий. Нэгдүгээрт, амьдралын буруу хэв маягаас болоод анхны үрчлээ эрт гарч болзошгүй. Муу дадал зуршил, тэцвэргүй хоол хүнс, өдрийн буруу дэглэм энэ бүх зүйл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг билээ.

Хоёрдугаарт, өнөөдөр бид экологийн ямар нөхцөлд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Мөн охид, бүсгүйчүүд тэр болгон арьсандаа зөв арчилгаа хийж чадахгүй байна. Жишээ нь, хэн нэгэн өдөр тутамдаа тональ кремийг хэтрүүлж түрхэнэ. Харин нөгөө нь арьсаа чийгшүүлэхээ мартдаг.

© Depositphotos

Арьсанд байнга нэмэлт арчилгаа хийж байвал зохино. Энэ нь төрөл бүрийн скраб, пилинг, мэдээж маск орох юм. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бол долоо хоногтоо 2-3 удаа эдгээр арчилгааг хийж байх ёстой ажээ. Хамгийн гол нь эдгээр арчилгаа нь дадал болсон байх ба нэг удаагийн маскнаас ямар ч үр дүн гарахгүйг ойлгох хэрэгтэй.

Тэжээл өгөх маскыг гэрийн нөхцөлд амархан бэлдэж болно. Энэхүү нийтлэлээр танилцуулах жороор бэлдсэн маск үрчлээ арилгах үйлчилгээтэй. Маскыг зөвхөн иллэг хийх чиглэлд түрхэх бөгөөд хуурай арьсанд тавина.

© Depositphotos

Үүнээс гадна маскны үр дүнг нэмэгдүүлэх үүднээс оройн цагаар унтахаасаа өмнө тавихыг зөвлөж байна. Харшил үүсэх эсэхийг шалгах зорилгоор орц болгоныг шалгана. Магадгүй аль нэг орц танд тохирохгүй байхыг үгүйсгэхгүй. Мөн арьсан дээр үрэвсэлтэй зүйл гарсан эсвэл ямар нэгэн гэмтэл байгаа үед маскыг түрхэж болохгүйг анхаарна уу.

 

Үрчлээнээс хамгаалах гэрийн маскны жорууд

1. Анхны маск нүд орчим үүссэн жижиг үрчлээг арилгахад тусална. Бүсгүйчүүд энэ үрчлээг нугасны сарвуу гэж нэрлэдэг. Мөн насны өөрчлөлтөөс болж унжсан зовхийг өргөхөд тустай гэж үздэг маск. Нааштай үр дүнд хүрэхийн тулд маскыг курсээр нь тавих хэрэгтэй, өөрөөр хэлбэл сарын турш долоо хоногтоо 2 удаа тавина гэсэн үг.

© Depositphotos

Танд 1 цайны халбага оливын тос, 1 өндөгний шар, 3 цайны халбага түүхий төмсний нухаш хэрэг болно. Орцуудыг сайтар xутгаж зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг хуурай арьсандаа түрхээрэй. Дараа нь нүүрэн дээрээ хуурай салфетк тавьж 20 минут байлгаж арьсанд шингээнэ. Маскны үлдэгдлийг нүүрэн дээр тавьсан салфеткаар арчиж аваад бүлээн усаар угааж дараагийн арчилгааг хийнэ.

2. Арьсыг бүхэлд нь чангалахыг хүсэж байгаа бол дараах жор танд таалагдах байх гэж найдаж байна. 2 хоолны халбага цардуулыг 10 дусал Е амин дэм (эмийн сангаас авч болно), бага зэргийн устай холиод сайтар xутгана. Цөцгий шиг өтгөн зуурмаг болох ёстой.

© Depositphotos

Маскыг нүүр, эрүүндээ түрхэнэ, нүд орчмоор болгоомжтой түрхээрэй. Маскыг 20 минутын хугацаатай тавиад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Маскыг 2 сарын турш 4 хоног өнжөөд нэг удаа тавина.

 

Бусад жорууд

1. Арьс татах үйлчилгээтэй маскыг гэрийн нөхцөлд мөн бэлдэж болно. Үүний тулд 5 хоолны халбага бүлээн сүүн дээр 10 г желатин хийж хутгана. Желатин хөөсний дараа 1 цайны халбага оливын тос хийж сайтар xутгаарай. Дараа нь 1 өндөгний шар хийж, Е болон А амин дэмийн ампул тус бүр нэгийг нэмнэ.

© Depositphotos

Маскыг арьсандаа 25 минут тавина. Дараа нь бүлээн усаар сайтар угааж цэвэрлэх юм. Нэг курс нь 10 – 12 удаагийн маск болно. Гурван хоног тутамд нэг удаа тавих давтамжтай.

2. Дараагийн маск нь залуужуулах үйлчилгээтэй. 1 цайны халбага төмсний цардуул, өтгөн зөгийн бал, тараг, өргөст хэмхийн шүүс холино. Өргөст хэмхийг зуун настаар орлуулах боломжтой. Маскыг нүүрэндээ 25 минут байлгаад усаар угааж цэвэрлэнэ.

3. Кивитэй маск нь зөвхөн үрчлээ арилгаад зогсохгүй мөн арьс чийгшүүлэх үйлчилгээтэй юм. 1 кивийг нухаад дээрээс нь 1 цайны халбага зөгийн бал, зөөхий нэмнэ. Зуурмагийг нүүр, хүзүү, цээжиндээ түрхэж 10-15 минут байлгана. Маскыг бүлээн усаар угаагаад өөрийн хэрэглэдэг арчилгааны бодисыг түрхээрэй: тоник, тос.

© Depositphotos

Та арьс арчилгаандаа гэрийн нөхцөлд бэлдсэн маск хэрэглэдэг үү? Өөрийн жороос танилцуулахыг хүсэхийн ялдамд эрүүл энхийг ерөөе.

12
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *