Аз жаргалыг үгүй хийдэг 13 зүйл

3

Шинэ зүйлс амьдралд тохиолдож, хуучин зүйлс түүх болон үлддэгийг бид сайн мэднэ. Зарим үед бид өнгөрсөн зүйлстэй зууралддаг ба энэ нь амьдралд хор уршиг учруулдаг. Ямар ч нөхцөлд өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Амьдрал өөрчлөгдөнө, бид ч өөрчлөгдөнө, тэр ч бүү хэл дэлхий ертөнц хүртэл өөрчлөгдөнө.

Танд амьдралдаа байлгах шаардлагагүй, аз жаргалыг үгүй хийдэг 13 зүйлийг хүргэхээр бэлтгэлээ. Өөрийгөө өөрчилж, амьдралдаа шинэ өнгө төрх оруулах цаг болжээ!

 

1. Ямар ч зүйлд бэлэн бай. Бүхий л сайхан харилцаа дуусгавар болдог ба үүнээс болж хүмүүс стресс бухимдалтай нүүр тулгарч, харилцаа яагаад дуусгавар болсныг өөр өнцгөөс харж чаддаггүй. Энэ нь буруу юм.

 

2. Бүх зүйлд ач холбогдол хэрэггүй. Амьдралд тохиолдож байгаа бүх зүйлд ач холбогдол өгөхөө болих хэрэгтэй – нөхцөл байдал, арга хэмжээ, хүмүүс гэх мэт. Гэр бүл болон найз нөхөд, ажлын хамт олон эсвэл танихгүй хүмүүсийг байгаагаар нь хүлээж ав.

 

3. Гэм буруутай гэж бодохоо боль. Бусдыг өөрт байгаа эсвэл байхгүй зүйлээсээ болж, эсвэл өөрийнхөө мэдэрч байгаа болон мэдэрч чадахгүй байгаа ямар нэгэн юмнаас үүдэж буруутгах хэрэггүй. Энергиэ шаардлагагүй зүйлд зарцуулалгүй, өөрийнхөө амьдралд анхаарлаа хандуул.

 

4. Сөрөг харилцааг дуусгавар болго. Маш олон хүн сөрөг бодол болон сэтгэл хөдлөлөөсөө болж өөрийгөө зовоодог. Бодсон бодол, сэтгэсэн зүйл бүхэндээ үнэн гэж итгэх хэрэггүй. Та өөрийнхөө бодож, сэтгэж байгаагаас ч илүү дээр байж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.

 

5. Бүх зүйлд гомдоллох хэрэггүй. Хүмүүс, нөхцөл байдал, арга хэмжээ таныг аз жаргалгүй болгож, гунигт автуулж, сэтгэл санаагаар унагааж мэднэ. Хэн ч таныг аз жаргалтай болгож чадахгүй, бас ямар ч нөхцөл байдал таныг бухимдахад хүргэнэ гэсэн үг биш. Энэ нь зөвхөн таны мэдрэмж, бодол санаатай л холбоотой зүйл.

 

6. Шүүмжлэхээ боль. Бусдыг таниас өөр байна гэж шүүмжлэх хэрэггүй, бас бусад зүйлс таны бодсоноор болохгүй байлаа гээд шүүмжлэх нь утгагүй хэрэг юм. Хүн болон юм бүхэн өөр!

 

7. Бусдыг гайхшруулах гэж хичээхээ зогсоо. Өөрөөрөө биш, өөр нэгний дүрд хувирахаа болих хэрэгтэй. Хуурамч багаа тайлж авч, өөртөө итгэж, өөрийгөө хайрла.

 

8. Өөрчлөлтөөс бүү ай. Өөрчлөлт бол энгийн зүйл, өөрчлөлт хүнийг одоо байгаа газраасаа урагшлах боломжийг олгодог. А-аас Б цэг рүү шилжих өөрчлөлт таны болон бусдын амьдралыг өөрчлөхөд асар их тус хүргэнэ.

 

9. Дөт замыг сонгох хэрэггүй. Бусдыг үргэлж хорьж, цагдах болон өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй зүйлийг мэдэж, чаддаг арга замаас хойш суухаа боль. Уужим сэтгэж, бодож, шинэ зүйлийг эрэлхийлэхдээ хэзээд бэлэн бай.

 

10. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Бид үүнийг ээдрээтэй асуудал гэдгийг мэднэ. Өнгөрсөн зүйл одоо эсвэл ирээдүйгээс илүү үнэ цэнэтэй болох үед амьдрал урагшлахгүй гэдгийг сана.

 

11. Айдсаас өөрийгөө чөлөөл. Айдас бол хийсвэр зүйл, бодит биш – та үүнийг өөрөө бий болгодог. Таны оюун санаанд байгаа бодолтой л холбоотой. Дотоод хандлагаа өөрчил – тэгвэл гаднах хандлага чинь дагаад өөрчлөгдөнө.

 

12. Өөрийгөө зөвтгөхөө боль. Өөрийгөө өмөөрөхөө болих хэрэгтэй ба энэ талаар бодохын ч хэрэг байхгүй. Ихэнхдээ хүмүүс өөрийгөө зөвтгөж, амьдралд алддаг нь нууц биш юм.

 

13. Бусдаас ямар нэгэн зүйлийг хүлээх хэрэггүй. Ихэнх хүмүүс зөвхөн өөрийнхөө амьдралаар л амьдрахыг чухалчилдаг. Тэд бусдад зөв үлгэрлэж, гэр бүл болон найз нөхөд, улс эх орон, нийгэмд яаж харагдах, хэрхэн үнэлэгдэхээс үл хамаарч амьдардаг. Тэд доторх хүнээ огтхон ч сонсдоггүй. Тэд бусдаас ямар нэг зүйл хүлээх, тэдний юу гэж бодож байгаа эсэхийг анзаарах сөхөө ч тэдэнд байдаггүй.

Хүмүүс ямар зүйл амьдралд аз жаргал авчирдаг гэдгийг мартсан мөртлөө, аз жаргалыг мэдрэхийг хүсдэг нь хачирхалтай. Яг одоо энэ буруу зүйл олон мянган хүний амьдралд тохиолдож байна. Өөрийнхөөрөө амьдар, доторх хүнээ заримдаа сонсож, буруу бодол санаанд өөрийгөө автуулахыг хэзээ ч бүү хүлээн зөвшөөр.

21
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *