Эцэг эхчүүдийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ гаргадаг 5 алдаа. Үр дүнд нь хүүхэд сэтгэл мэдрэлийн хямралд ордог!

2

Хүүхдийн сэтгэл санааны хөгжил болон амьдралд бэлтгэгдэх үйл явц тэдний эцэг эхийн хэрхэн үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж байгаагаас шууд шалтгаална. Яагаад гэвэл тэд балчир насандаа эцэг эхийнхээ гаргаж буй зан аашийг хуулбарлаж, үлгэр дуурайлал авдаг.

olesiabilkei / Depositphotos.com

Хүүхдүүдийн дийлэнх нь балчир насандаа мэдрэлийн хямралтай нүүр тулгардаг байна. Айж эмээх, хэт их бодолд автах, бас сэтгэл зовнил зэрэг нь олон төрлийн стресстэй нөхцөл байдлын эсрэг хамгаалалт болдог бөгөөд эдгээр нь хүүхдийн өсөлт хөгжилтөд томоохон байр суурь эзэлдэг аж.

Olimpik / Shutterstock.com

Эцэг эхчүүдийн хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхдээ гаргадаг 5 алдаа

1. Бүх зүйлээс хамгаалах

Маш их хайр бас халамж огтхон ч хайрлаж, халамжлахгүй байгаатай адилаар хүүхдэд хор хөнөөлтэй байж болно. Гол асуудал бол эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд хэтэрхий их анхаарал тавьдаг. Хүүхэд сургуульд сурахдаа хичээлдээ сайн байх ёстой, олон төрлийн уралдаан тэмцээнд оролцож, түрүүлэх хэрэгтэй. Тэдний хувийн амбицыг дүүргэхээр хэтэрхий их хүчин чармайлт гаргах нь эцэг эхчүүд хүүхдээ хувь хүн болгож өсгөж хүмүүжүүлэхээсээ илүү тэднийг зүгээр л “хөрөнгө оруулалт” болгон хувиргаж байгаа юм. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг хугаслаж, өндөр боловсролтой сэхээтэн болох ёстой гэж хүчлэх нь тэднийг чадваргүй нэгэн болгодог аж.

albertyurolaits / Depositphotos.com

 

2. Байнга шүүмжлэх

Зарим нөхцөлд хүүхэд залуу эцэг эхчүүдийн төлөвлөгөөнд байдаггүй тул, карьер эсвэл хичээл номоос гадна, нэмж хариуцлага хүлээх хүсэл сонирхол тэдэнд байдаггүй. Залуу эцэг эхчүүд хүүхэдтэй болохоор шийдвэл, хүнд хэцүү нөхцөл байдалд өсгөж, хүмүүжүүлэх шаардлага тулгарна. Байнга хүүхдээ шүүмжлэх нь хүүхдийн амьдралыг жинхэнэ там болгож хувиргадаг. Энэ нөхцөлд хүүхдийн мэдрэлийн хямрал илүү хурдацтай нэмэгддэг байна.

Maria Symchych / Shutterstock.com

 

3. Удирдан чиглүүлэх

Эцэг эхчүүдийн хүүхдээ хайрлахаа болино шүү гэж сүрдүүлэх нь хүүхдүүдийн сонсож болох хамгийн харгис хэрцгий үг байдаг. Энэ үгийг хэлэх хэрэггүй бөгөөд учир нь сэтгэл санааг нь ноцтойгоор гэмтээж орхидог. Зарим эцэг эхчүүд үр хүүхдээ удирдан чиглүүлэх нэрээр өөрийнхөөрөө байлгадаг. Хүүхдийнхээ юу мэдэрч байгаа болон тэдэнд юу хэрэгтэйг ойлгож, сонсох хэрэгтэй бөгөөд эс бөгөөс та түүний төлөвшиж буй үзэл бодлыг хайрцаглана гэсэн үг юм.

Tomsickova Tatyana / Shutterstock.com

 

4. Магтан хөөргөх

Аминчхан бодолтой эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдээ эрх дураар нь байлгадаг. Ингэснээр тэдэнд зорилгоо биелүүлэх ямар ч хүсэл тэмүүлэл байхгүй болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, эдгээр хүүхдүүд хүсэл тэмүүлэл, урам зориггүй болж, мөрөөдлөө биелүүлэхэд хүндрэл учирна. Үр дүнд нь хүүхэд биеэ даах чадварт суралцаж чадалгүй байсаар, хожим нь бүх төрлийн харилцаанд бусадтай харьцах тал дээр асуудалтай болдог аж. Энэ нь ч мөн мэдрэлийн хямрал үүсгэнэ.

Elena Nichizhenova / Shutterstock.com

 

5. Бүхнийг хориглох

Олон хүүхдүүд “Наанаа битгий хүр!”, “Буцаагаад тавь!”, “Үгүй!” гэсэн үгнүүдийг өдрийн турш олон удаа сонсдог. Дараа нь эцэг эхчүүд яагаад хүүхдээ идэвхгүй болон өөртөө итгэлгүй өсч, торниж байгааг нь хараад гайхацгаадаг. Хүүхдүүд хорвоо ертөнцтэй өөрийнхөө хүсэл эрмэлзлээр танилцах ёстой. Хэрэв бид тэдний алдаа хийх, эрсдэл хүлээхийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол, хүүхдэд ямар ч туршлага бий болохгүй. Үр дүнд нь тэд өөртөө эргэлздэг, бусдын эрхшээлд байдаг хүн болж төлөвшинө.

Эерэг хандлагатай бас сэтгэл санааны хувьд эрүүл хүн болгож, хүүхдээ төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Хүүхдээ буруутгаж, шийтгэхийн оронд, аливааг хэлж ойлгуулж, тэдний мэдэрч буй зүйлийг мэдрэх гэж хичээж, бас оронд нь өөрийгөө тавьж үзэж байгаарай хэмээн нийт эцэг эхчүүддээ зөвлөе.

Photographee.eu / Shutterstock.com
47
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/11/28 at 15:05

    Greibel Battuya, Tsatsaa Tsatsral, Баянжаргал. Номин

  2. Цэвэлмаа Цээгий

    Цэвэлмаа Цээгий

    2019/11/29 at 15:26

    Батхишиг Хишгээ уншаарай!!!!

  3. Amarbayasgalan Dorj

    Amarbayasgalan Dorj

    2019/11/30 at 08:52

    Пүрэв Оргил

  4. Tungalag Otgon

    Tungalag Otgon

    2019/11/30 at 09:26

    Odu Odu

  5. Amaraa Amaraa

    Amaraa Amaraa

    2019/11/30 at 09:38

    Uuganjargal Chuluunkhuu

  6. MJ Boldbaatar

    MJ Boldbaatar

    2019/11/30 at 12:43

    turnik

  7. Ми Ко Б.

    Ми Ко Б.

    2019/11/30 at 13:04

    Jargal Jagaa

  8. Жар Гал

    Жар Гал

    2019/11/30 at 13:26

    Ariunaa Ariunaa

  9. D Tsend Ayush

    D Tsend Ayush

    2019/11/30 at 14:24

    Erka Namuka

  10. Jargalsaihan Sumiyamaa

    Jargalsaihan Sumiyamaa

    2019/11/30 at 16:09

    Амар Мэнд

  11. З. Сэкэ

    З. Сэкэ

    2019/11/30 at 19:50

    Ж. Сандуйжав

  12. Enkhtuya Byambagorj

    Enkhtuya Byambagorj

    2019/11/30 at 19:57

    6 .найз нөхөдтэй нь харьцуулах.

  13. Oyunsuwd Munkhbat

    Oyunsuwd Munkhbat

    2019/11/30 at 22:02

    Нарантуяа Боргил unshaarai eej

  14. Azaa Azzaya

    Azaa Azzaya

    2019/12/01 at 02:25

    Huuhdiig haritsuulah ,bas het shahah demii

  15. Suwdan Sondor

    Suwdan Sondor

    2019/12/01 at 14:03

    Дашдаваа Хүдэрэрдэнэ

  16. Montgor Shar

    Montgor Shar

    2019/12/01 at 15:40

    Gana Bell

  17. Э. Мишээл

    Э. Мишээл

    2019/12/01 at 16:03

    М.Өлзий- Орших

  18. Toogii Tserentogtokh

    Toogii Tserentogtokh

    2019/12/01 at 16:43

    Dalai Dawaadalai

  19. Батсуурь Алтан Од

    Батсуурь Алтан Од

    2019/12/01 at 16:59

    Нанжид Сүхээнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *