Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд

1

Жорж Лукас 1979 онд компанийг үндэслэн байгуулсан бөгөөд өнөөг хүртэл хүүхдүүдийн сэтгэлд хоногшсон гайхалтай олон кино бүтээсээр байна. “Luxo Jr.” хүүхэлдэйн киноны баатар болох ширээний чийдэн нь компанийн билэгдэл. Хүүхэлдэйн киноны салбарт алдаршаад зогсоогүй Pixar компани нь гурван хэмжээст компьютер графикийн салбарт ч томоохон алхамуудыг хийгээд байгаа билээ.

Жишээ хэлэхэд, өөрсдийн хөгжүүлсэн RenderMan программыг ашиглан “Титаник”, “Матрикс” болон “Бөгжний эзэн” кинонуудын визуал эффектүүдийг хийж гүйцэтгэжээ.

Toy Story, 1995

Тоглоомуудаа орхиод гарахад тоглоомууд нь амилдаг гэж хүүхэд болгон боддог байх. Энэ киногоор хүүхдүүдийг зөвтгөхийг хүсжээ.

Киноны гол санаа – тоглоом болгон мартагдахаас айдаг эсвэл өөр шинэ тоглоомоор солигдох вий гэх айдсаасаа болж эзэндээ баяр баясал бэлэглэхийг л эрмэлзэнэ.

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 1

A Bug’s Life, 1998

Шоргоолжнуудын колончлолын үед тохиолдох адал явдлыг өгүүлнэ. Флик бусдаасаа онцгой нэгэн. Шоргоолжнууд өдөр болгон царцаануудад өргөл барьдаг уламжлалтай. Нэгэн өдөр Флик бүх өргөл барьцыг санаандгүй усанд хийж урсгасан тул царцаанууд өргөл барьцын хэмжээг нэмжээ. Флик ч энэ шийдвэрийг эсэргүүцэж тэмцэхээр шийдсэн нь шоргоолжнуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл эхлэх нь тэр.

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 2

Monster’s Inc, 2001

Шилэн саван дахь гулгамтгай этгээд, мангасыг санагдуулам өрвөгөр үстэй амьтан, орон доорх наалдамтгай амьтан – эд бүгд байдаг юм. Тэд хүүхдүүдийг айлгаж чанга хашгируулж цахилгааныхаа эх үүсвэрийг олж авдаг. Харин мангасуудад нэгэн том өөрчлөлт гарна, тэдний ертөнцөд бяцхан хүүхэд нэвтэрч бөөн асуудал үүснэ.

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 3

Finding Nemo, 2003

Их шүрэн далангийн бүсэд алиалагч-загас Марлин амьдарна. Тэрээр ганц хүү Немогоо өсгөх бөгөөд хүүгээ их далай тэнгисийн гүн рүү оруулахыг огт хүсдэггүй нэгэн. Харин залуу хүү Немо илүү ихийг мэдэхийн хүсэл мөрөөдөл нь даанч хязгааргүй тул хажууд байрлах Их шүрэн далангийн тухай мэдэхийг зорино. Хувь заяаны эрхэнд Немо баригдаж аав Марлин нь хүүгийнхээ араас эрэлд гарна. Марлин өөрийгөө ганцаар яваад юунд ч хүрч чадахгүйгээ мэдэж байгаа учраас замын ханиар Дориг сонгожээ. Дори санах зүйл бага гэхдээ түүн шиг үнэнч, сайхан сэтгэлтэй андыг хаанаас ч олохгүй. Маш олон адал явдалтай тулгарах манай баатруудын аялал ийнхүү эхэлнэ …

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 11

The Incredibles, 2004

Супер хүчтэй гэр бүл үндсэн том ажлаа орхин жирийн хүмүүсийн уйтгартай амьдралаар амьдрах болжээ. Урьд өмнө тэд өөрсдийн супер хүчээр дэлхийн муу муухайг зовлонгүй дарж байлаа. Харин нэгэн өдөр ажилдаа буцаж орох хэрэг гарна (илүүдэл жингээ хасах бас нэг ажил), энэ бол дэлхийг бас нэгэн муу санаатны савраас аврах …

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 5

Cars, 2006

Шантаршгүй, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн уралдааны машин Цахилгаан Маккуин замаасаа төөрч Калифорнийн 66 дугаар замд байрлах Радиатор-Спрингс хотод гацаж орхино. Поршнийн цомын тэмцээнд тэргүүн байрны төлөө өрсөлдөх гэж байгаа машин огтоос өөр газар огт танихгүй машинуудтай цуг байна гэж хэзээ ч бодоогүй биз. Огт танихгүй машинууд бол Салли – 2002 оны тансаг Порше, Док Хадсон – 1951 оны “Хадсон Хорнет” загварын хөнгөн тэрэг,  Метр – зэвэндээ баригдсан ачааны тэрэг. Эдгээр огт танихгүй машинууд Маккуинд нэгийг ойлгуулна: алдар хүнд, шагналаас өөр илүү чухал зүйл байдаг гэдгийг…

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 4

Ratatouille, 2007

Реми хулгана гайхамшигтай амтлах чадвартай. Өөрийн амийг золионд гарган дуртай хоолны шоугаа үзэх, шинэ амтлагч амтлахад хэзээд бэлэн. Реми өөрийн төрөл төрөгсөдтэйгөө цуг амьдрах бөгөөд тэдгээр нь Ремигийн хүслийг ойлгохгүй. Реми санаандгүй байдлаар нэгэн тансаг рестораны гал зууханд нэвтрэн орсон тэр цагаас хойш өөрийн авьяасыг олноо харуулахаар шийднэ. Цаг хугацааны хувьд бас нэгэн үйл явдал давхцах нь залуу Лингвини мөн энэ газарт цэвэрлэгчийн ажил хийх найдвар тээсээр ирэх боловч хэрэг явдал өөрөөр эргэнэ …

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 6

Wall-E, 2008

Робот Wall-E эзгүйрэн хоосорсон дэлхий дээр үүргээ гүйцэтгэсэн хэвээр: хүмүүсийн сансар огторгуй руу нисэхдээ дэлхий дээр хаясан хогийг цэвэрлэсээр. Удахгүй сайхан зүйл болохыг Wall-E гадарлаа ч үгүй, эх дэлхийгээ мартсан найз нарыгаа эргүүлэн авчирч дахин уулзах тэр мөч удахгүй ирнэ …

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 8

Up, 2007

78 настай үглээ өвгөн Карл Фредриксен амьдрал өөрийнх нь эргэн тойронд өнгөрөөд байна гэж үзсээр л байна. Бурхан болсон эмгэндээ өгсөн амлалтаа биелүүлэхээр Карл байшингаа хэдэн мянган бөмбөлөгт дүүжлэн Өмнө Америкийг зорих аялалдаа гарчээ. Дөнгөж нисэж эхлээд аялагч өвгөн дэмий бас чалчаа 8 настай Рассел хүүг авч яваа нь тодорхой болно.

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 7

Brave, 2012

Шотландын уул нурууд эртний домог өгүүлсэн ханан зургаар дүүрэн. Гарамгай нум сум харваач охин Мерида хувь заяагаа сонгох цаг нь ирэхэд тэрээр залгамжлан ирэх хааны титмээс татгалзана. Зүгээр ч үгүй лорд МакГаффин, лорд Макинто болон лорд Дингволлдын эсрэг хувь заяаныхаа төлөө тэмцэх болжээ. Меридийн болгоомжгүй явдлаас болж эзэн гүрэн үймээн самуунд автахад ид шидтэн дээр очиж тусламж гуйсных нь оронд харин хараал хийжээ. Залуу гүнж зөвхөн өөрийнхөө эр зоригт  найдаж муу муухайгаас салах тэмцэлд гарна.

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 10

Inside Out, 2015

Райли – 11 настай жирийн л нэгэн сурагч охин бөгөөд бидэнтэй адил сэтгэлийн таван мэдрэмжтэй: баяр хөөр, гуниг, айдас, уур уцаар, маяг. Эдгээр сэтгэлийн мэдрэмжүүд охины тархинд оршиж өдөр болгон түүнийг удирдана, заримдаа хоорондоо найрсаг сайхан байна. Охины гэр бүл тайван жижиг хотоос хөл хөдөлгөөнтэй том хот руу шилжих болсон мэдээг сонсоод сэтгэлийн мэдрэмжүүд өөрсдийнхөөрөө дүгнэлт хийж эхлэх тэр үеэс охины толгойд эмх замбараагүй байдал үүснэ. Шинэ хотод дасаж, шинэ сургуульд шинэ найз нартай болох гээд сэтгэлийн мэдрэмжүүд хамтран ажиллахаас өөр аргүйд хүрчээ.

Pixar-ийн шилдэг хүүхэлдэйн кинонууд 9

6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. More Than

    More Than

    2016/02/23 at 20:45

    bvgdeeree l goy shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *