Playboy-ын хараал буюу тус сэтгүүлийн сайхан бүсгүйчүүдийн харуусалтай үхлүүд

0

Playboy-ын хараал буюу тус сэтгүүлийн сайхан бүсгүйчүүдийн харуусалтай үхлүүд


Фото модель болсон үе үеийн сайхан бүсгүйчүүдийн амьдралыг энгийн бидний нүдээр харахад туйлын амар хялбар, санаа зовох зүйлгүй харагддаг. Үс засалт, нүүр будалт, хувцас зэргээ бүгдийг нь бусдаар хийлгэчихээд гэрэл зургийн аппаратны өмнө аальгүйтэн зогсох нь л тэдний ажил. Ийм хялбархан ажил хийгээд л чамлахааргүй мөнгө олно. Үүнийг үнэхээр амар хялбар амьдрал гэхээс өөр юу гэх билээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь гаднаас нь харахад тэдний амьдрал сайхан харагдавч үнэн хэрэгтээ тийм биш ажээ.Тэд урьдчилан таамаглахын аргагүй, ихэнх тохиолдолд бүр аюултай нөхцөл байдлаар амьдралыг туулж өнгөрүүлдэг учир тэдний дундаж наслалт ердөө 55 байдаг байна. Тэд төгс харагдахын тулд тогтмол хоолны дэглэм барьдаг нь тэднийг анорекст хөтөлдөгийн зэрэгцээ бараг л шөнийн амьдралтай болсон байдаг нь яг л нутаг газаргүй гэгддэг цыган хүний амьдралтай төстэй. Мөн өөр хоорондоо байнгын өрсөлдөөнтэй байдаг нь тэднийг сэтгэл санааны тал дээр үргэлжийн түгшүүртэй байхад хүргэдэг байна. Сэтгэл санааны энэ түгшүүртэй байдлаа дарахын тулд тайвшруулах эм, мансууруулах бодистой нөхөрлөсөн моделиуд цөөнгүй. Загварын хатуу ширүүн, харгис ертөнцөд өөрийн орон зайг тогтоож, амьд үлдэхийн тулд үзэсгэлэнтэйгээс гадна хүчтэй байх ёстой. Ямартай ч загварын ертөнц залуухан, үзэсгэлэнтэй, гоо бүсгүйчүүдийн үхлээр дүүрэн байдаг байна. Энд бид “Playboy-ын хараал” гэсэн нэрийн дор зөвхөн энэ алдарт сэтгүүлд зургаа нийтлүүлж байсан залуу бүсгүйчүүдийн гэнэтийн үхлийн талаарх фото мэдээллийг товч тайлбарын хамт нийтэллээ. Сониуч эрхэм таны сонирхлыг татах бизээ.

Модель бүсгүйчүүдийн эмгэнэлт үхлийн тухай энэхүү жагсаалтыг маань Playboy сэтгүүлийн 1953 онд хэвлэгдсэн анхны дугаарын нүүрэнд зургаа залсан домогт Мэрилен Монро тэргүүлж байгаа юм. Дуучин, жүжигчин, ХХ зууны хэнтэй ч зүйрлэшгүй секс билэг тэмдэг болсон энэ бүсгүй 1962 оны 8-р сарын 5-нд 36 настайдаа Брентвуд дэх гэртээ нойрсуулах эмийг үхлийн тунгаар хэрэглэсний учир нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг аллага, амиа хорлолт, нойрсуулах эмийн хэтрүүлсэн тун хэмээн олон янзаар тайлбарладаг бөгөөд өнөөг хүртэл үхлийн жинхэнэ шалтгааныг тодруулж чадаагүй л байгаа юм.

1950-аад оны үеийн өөр нэгэн секс билэг тэмдэг, Playboy-ын хуудаснаа нилээд олон удаа зургаа хэвлүүлсэн жүжигчин Jayne Mansfield нь 1955 оны хэвлэлээс “Хоёрдугаар сарын гоо бүсгүй” гэсэн өргөмжлөлийг хүртсэн нэгэн. 13 жилийн карьерынхаа туршид 30 орчим кинонд тоглосон тэрээр 1967 оны 6-р сарын 29-нд Нью Орлеансын ойролцоо найз залуугийнхаа хамт автомашины осолд орж амиа алдсан юм. 34 настай энэ бүсгүйн үхэл маш аймшигтай байсан бөгөөд машины урд суудалд сууж явсан гурван насанд хүрэгчид газар дээрээ нас барсан байна. Машины арын суудалд сууж явсан жүжигчний гурван хүүхэд нь бага зэргийн гэмтэлтэйгээр амьд үлджээ.

Автомашины ослоор өөд болсон өөр нэг гоо бүсгүй бол 1961 оны 3-р сарын гоо бүсгүйгээр нэрлэгдэж байсан Америкийн загвар өмсөгч Tonya Crews нь 1966 оны 8-р сарын 7-нд 28 настайдаа нас баржээ.

1970 оны 7-р сарын дугаарт зураг нь нийтлэгдсэн залуу бүсгүй Carol Willis 1971 оны 11-р сарын 6-нд 22 настайдаа мөн л авто ослоор хорвоог орхисон байна.

Playboy-ын өөр нэгэн од, загвар өмсөгч Claudia Jennings 1969 оны 11-р сарын гоо бүсгүй болж байсан бөгөөд 1979 оны 10-р сарын 3-нд 29 настай байхдаа авто ослын хохирогч болж, нас барсан байна. Ослын үед түүнийг хөлчүү байдалтай байсан гэсэн ч задлан шинжилгээгээр мансууруулах бодис илрээгүй гэдэг.

1977 оны 3-р сарын 27-нд болсон онгоцны ослоор тус сэтгүүлийн 1955 оны 6-р сарын гоо бүсгүй болж байсан загвар өмсөгч, жүжигчин, продюсер Eve Meyer амиа алдсан юм. 48 настай бизнес хатагтай Испаний Канари арлын нисэх буудлаас хөөрөх гэж байсан Boeing 747 онгоцны нэг зорчигч байсан ба онгоц нислэгийн зам дээрээ осолдсон байна.

Сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж амиа хорлосон алдартай бүсгүйчүүдийн олон. Тэдний нэг бол Playboy сэтгүүлийн 1958 оны 2-р сарын дугаарт зураг нь нийтлэгдэж байсан Cheryl Kubert бөгөөд тэрээр 1958 оны 2-р сарын гоо бүсгүй өргөмжлөлийн эзэн. 1989 оны 4-р сарын 25-нд 48 настайдаа өөрийн амийг егүүтгэж, хорвоог орхисон энэ бүсгүй амжилтын амтыг амталсан ч алдар нэрын тавцангаас буух хорвоогийн жамыг тэсвэрлэж чадаагүй юм.

Sue Williams 23 настайдаа амиа хорлосон. Тус сэтгүүлийн 1965 оны 4-р сарын гоо бүсгүй болж байсан тэрээр 1969 оны 9-р сарын 30-нд Лос Анжелест амиа хорложээ.

1971 оны 2-р сарын гоо бүсгүй болсон Willy Rey 23 настайдаа буюу 1973 оны 8-р сарын 13-нд Ванкуверт нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэсэн байна.

1968 оны 11-р сарын гоо бүсгүй болсон Paige Young 1974 оны 7-р сарын 13-нд нойрсуулах эмийг морины тунгаар хэрэглэж, 30 насандаа хорвоог орхижээ.

1981 оны 8-р сарын гоо бүсгүй болсон Debbie Boostrom 2008 оны 7-р сарын 29-нд 53 насандаа өөрийгөө буудан хороосон байна.

1992 оны 10-р сарын гоо бүсгүй болсон загвар өмсөгч, бүжигчин, гимнастикчин Tiffany Sloan 2008 оны 11-р сард 35 нас хүрснээсээ 3 сарын дараа амиа егүүтгэжээ.

Шоу бизнесийн тансаг ертөнцөд мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой эмгэнэлт явдлууд олон. 2002 оны 2-р сарын 7-нд жүжигчин, модель Elisa Bridges мансууруулах бодисын улмаас амиа алдсан юм. 1994 оны 12-р сарын гоо бүсгүй болсон тэрээр 28 насандаа героины тунг хэтрүүлснээс болж нас баржээ.

1989 оны 4-р сарын гоо бүсгүй гэдгээрээ алдартай загвар өмсөгч Jennifer Lyn Jackson 2010 оны 1-р сарын 22-нд 40 настайдаа мансууруулах бодисын хэтрүүлсэн тунгаас болж, хорвоог орхисон байна.

Супермодель, жүжигчин, телевизийн хөтлөгч, 21-р зууны домогт секс билэг тэмдэг Anna Nicole Smith 2007 оны 2-р сарын 8-нд 39 настайдаа нас баржээ.

Playboy-ын алдартай бүсгүйчүүдийн дунд хавдар болон байгалийн жам ёсоор хорвоог орхисон хүмүүс ч цөөнгүй бөгөөд тэдний нэг болох загвар өмсөгч, жүжигчин Lynn Alstrand нь 1967 оны 1-р сарын 18-нд хавдрын улмаас нас баржээ.

1963 оны 11-р сарын гоо бүсгүй, 46 настай загвар өмсөгч Terre Tucker 1990 оны 12-р сарын 16-нд нас нөгчсөн байна.

1968 оны 1-р сарын гоо бүсгүй, жүжигчин, модель Connie Kreski 1995 оны 3-р сарын 21-нд 48 насандаа уушигны хавдраар нас баржээ.

54 настай Bridgett Rollins 2011 оны 2-р сарын 12-нд мөн л хавдраар нас барсан байна.

1978 оны 6-р сарын гоо бүсгүй, модель Gail Stanton нарийн гэдэсний хүндрэлийн улмаас 1996 оны 11-р сарын 21-нд хорвоог орхижээ.

1981 оны 6-р сарын гоо бүсгүй Cathy Larmouth 53 насандаа зүрхний шигдээсээр 2007 оны 1-р сарын 4-нд нас баржээ.

41 настай жүжигчин, загвар өмсөгч Missy Cleveland 41 настайдаа нас баржээ.

Playboy Playmate-уудын дунд аллагад өртөж, амиа алдсан бүсгүйчүүд ч бас бий. 1977 оны 2-р сарын гоо бүсгүй, загвар өмсөгч Star Stowe 41 насныхаа төрсөн өдрөөс гурав хоногийн өмнө хоолойгоо боомилуулж нас барсан байна. Рок хамтлаг Kiss-ийн басс гитарчны хуучин найз бүсгүй байсан тэрээр 1997 оны 3-р сарын 16-нд хорвоог орхисон байна.

1979 онд 8-р сарын гоо бүсгүй хэмээх хүндэт цолыг хүртсэн Канадын загвар өмсөгч, жүжигчин Dorothy Stratten өөрийн нөхөр болох хуучин продюсер байсан Paul Snider-ийн хүчирхийлэлд өртөж, алуулсан байна.

Playboy-ын зарим гоо бүсгүйчүүдийн үхлийн шалтгаан өнөө ч ил болоогүй байгаа ба тэдний нэг бол 37 настай Fran Gerard-ын үхэл юм.

1965 оны 8-р сарын гоо бүсгүй, 50 настай жүжигчин, загвар өмсөгч Lannie Balcom

1978 оны 4-р сарын гоо бүсгүй Pamela Bryant 2010 оны 12-р сарын 4-нд учир битүүлэг шалтгаанаар нас баржээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/16 at 16:33

    sonin huuhnuud we

  2. BEK_KKK

    2012/03/16 at 17:46

    zozo

  3. Gamer_Hack

    2012/03/16 at 18:22

    Humuusiin urgelj l husch yavdag hangaluun, tansag amidral ni tedniig jargaltai bolgodoggui. Bodit jisheenuud ene bna!!!

  4. jerry-man

    2012/03/16 at 19:25

    дажгүй хүүхнүүд байна хэхэ

  5. Mongolhh

    2012/03/16 at 21:53

    bugdeere hot huuhnuud bnsht. haramsaltail yum

  6. Osama_bin_laden

    2012/03/16 at 23:55

    odo yay gehew de

  7. ulzka

    2012/03/17 at 02:11

    noirsuulah em bishee ter chin har tamhitai emnuud bdagiin :-(:-(:-(

    [ Зассан: ulzka , өдөр 2012/3/16 10:12 ]

  8. MUNHJARGALTUGULDUR

    2012/03/17 at 14:52

    ed na r bvgd mansuuuruulah bodis heregledegbsa bhaa

  9. GereltehOd

    2012/03/17 at 18:38

    Hoorhiis.

  10. Зочин

    2012/03/18 at 16:18

    shan huuhen l ym gehde danda ymar negen baidlaar uhsen ni bur gauhaltai daan ch haramsaltai

  11. Зочин

    2012/03/19 at 19:28

    ner aldar erh medel alt mongo baidagch tedend unench and ger bul taiwan orchin eruul mend ogt bdaggui , uruwdultei humuus bolj huwirdag neg eosondoo, tsagdaa olnii nudiig bayasgaj emegtei hunii goo saihaniig nutsgen bieiig aldarshuulj yawsan tedniig burhan iweeg

  12. Зочин

    2012/03/20 at 17:59

    aimariinmaa ylanguya awtin osoluud ni zaluusaa bolgoomjt ywj bgaarai

  13. Зочин

    2012/03/24 at 17:48

    YOO SDA TER ANNA NICOLE SMITHIIG N SHAAGAAD HAYCHIH BSIIN SDA

  14. adler

    2012/03/25 at 01:27

    hm

    [ Зассан: adler , өдөр 2012/3/25 1:29 ]

  15. Зочин

    2016/05/07 at 12:41

    Husah yumsan kkke

  16. mihial

    2016/05/30 at 01:16

    saihn hvvhnvvd bn sex hiij vzehsn vnheer sahn yma 99517103 21 tsarialg zaluu bn hezeed belen shii call

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *