Алдартнуудын тухай бидний хэзээ ч сонсож байгаагүй 10 бяцхан нууц

2

Бид шүтдэг алдартнуудынхаа тухай бүхнийг мэдэж байгаа мэт санадаг ч тэдний цахим сүлжээгээрээ дамжуулан хүргэж байгаа зүйлс тэдний амьдралыг бүрэн илэрхийлж чадахгүй нь лавтай. Бид уншигч танд Холливудын алдартнуудын тухай тун цөөн хүн мэдэх 10 баримтыг хүргэхээр бэлдлээ.

1. Dwayne Johnson хөx жижигрүүлэх мэс засалд орж байсан

CJ Rivera / Everett Collection / East News, Jack Shea/Starshots / Broadimage / EAST NEWS

193 см өндөр, булчинлаг биеэрээ алдартай жүжигчин Dwayne Johnson төрөлхийн өргөн цээжтэй нэгэн ажээ. Үүнийг нь ч анзаарсан ангийн найзууд нь түүнийг дүрээ хувиргаж ажиллаж байгаа цaгдаагийн ажилтан ч хэмээн боддог байсан гэдэг. Ийнхүү бусдын анхаарлыг хэт их татаж байсан өргөн цээжээ арилгах зорилгоор хөx жижигрүүлэх мэс ажилбарт орж байжээ.

© therock / Instagram

 

2. Дизайнерууд Salma Hayek-т цаг гаргахаас татгалзсан тул тэрээр өөр дээрээ эрвээхий зурж байсан

© Featureflash Archive / Alamy Stock Photo

Жүжигчин Salma Hayek-ийг залуу жүжигчин байхад дизайнерууд түүнийг гоёхоос татгалзаж байсан түүх бий. Vogue сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр “Бусад охид ганган даашинзаар гоёж, үнэт эдлэл зүүж байхад би энгийн нэг хар даашинзтай л зогсож байлаа. Ингээд л өөрийгөө бага ч гэсэн гоёх гэсэндээ эрвээхий зурсан юм” хэмээн ярьж байв.

 

3. The Weeknd өөрийнхөө дууг дэлгүүрт ажиллаж байхдаа анх сонсож байсан

© theweeknd / Instagram

Дуучин The Weeknd хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа, “American Apparel сүлжээ дэлгүүрт ажилладаг найзтайгаа ажил дээр нь уулзаж байсан юм. Түүнд туслаад цамц эвхээд зогсож байтал дэлгүүрээр үйлчлүүлж байсан нэг хүн миний дууг сонсоод явж байж билээ. Тэр үед миний царайг хүмүүс мэддэггүй байлаа” хэмээн өгүүлж байв.

 

4. Timothée Chalamet нэгэн цагт Lil Timmy Tim нэрээр реп дуулдаг байсан

© tchalamet / Instagram

Кино од болохын өмнө тэрээр Lil Timmy Tim нэрээр реп дуулдаг байжээ. Түүнчлэн түүний багшдаа зориулж хийж байсан дуу ч өдгөө YouTube сүлжээнд бий.

 

5. Tina Turner “What’s Love Got to Do with It?” киноны зураг авалтын үеэр жүжигчин Angela Bassett-ын нүүр будалт, үс засалтыг хийсэн

© tinaturner / Instagram, © im.angelabassett / Instagram

Жүжигчин бүсгүй нэгэн ярилцлагадаа, “Хүн бүр л хаалга тогшиж бидэнд туслахыг хүсэж байлаа. Гэвч Tina Turner тэдэнд биднийг тайван орхи гэж хариулж байлаа. Тэр нүүр хувиргагчийн хийдэг бүх л ажлыг маш богино хугацаанд хийж дуусгаж билээ” хэмээн дурсжээ.

 

6. Oscar Isaac хөгжмийн хамтлагийн гишүүн байсан

SOPA Images / Sipa USA / East News

“Star Wars”, “Dune” киногоороо олны танил болсон жүжигчин Oscar Isaac нэгэнтээ ямайк, кариб урсгалын хөгжмийн хамтлагийн гишүүн байсан бөгөөд “The Blinking Underdogs” хамтлагтайгаа алдарт “Green Day”, “The Mighty Mighty Bosstones” хамтлагуудтай нэгэн тайзнаа гарч явсан гэдэг.

 

7. Tom Hardy 1990-ээд онд реп дуулдаг байсан

Photoshot / REPORTER / East News

Алдарт жүжигчин Tom Hardy-г хүмүүс чадварлаг жүжигчнээс гадна, амьтанд хайртай, энэ цаг үеийн хамгийн халуухан эрчүүдийн нэг гэдгээр сайн мэдэх биз ээ. Тэгвэл тэрээр 1990-ээд онд реп дуулдаг байсан талаараа BBC телевизийн нэгэн ярилцлагадаа дурдаж байв.

 

8. Henry Golding үсчин байсан

© henrygolding / Instagram, © henrygolding / Instagram

“Crazy Rich Asians” киногоороо алдаршсан жүжигчин Henry Golding өмнө нь Лондон хотод үсчин хийдэг байжээ. 2018 онд улаан хивсний ёслолд ээжийнхээ хамт гарахын өмнө тэрээр ээждээ өөрийн гараар үс засалтыг нь хийж өгч байсан тухайгаа тэрээр цахим хуудастаа өгүүлж байсан удаатай.

 

9. Zendaya “Harry Potter” киног өдөр бүр үздэг

© zendaya / Instagram

“Harry Potter” түүний хувьд аливааг бясалган бодож, тархиа амраахад тусалдаг ажээ. Тэрээр энэ тухай, “Хүмүүс намайг галзуу гэж бодож магадгүй ч Harry Potter киног би өдөр бүр үздэг. Ойр дотны хүмүүс маань ч дахиад л нөгөө кино юу гэж байнга уулга алддаг юм” хэмээж байжээ.

 

10. Jennifer Lawrence 14 насандаа дунд сургуулиа орхиж байсан

TOMMASO BODDI / AFP / East News

Оскарын шагналт, хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчнээр нэрлэгдэж байсан Jennifer Lawrence 14 насандаа дунд сургуулиасаа гарч, урлагийн ертөнцөд хөл тавьж байжээ.

42
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *