Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Скандинавын орнууд ихэвчлэн нэрлэгддэг нь ямар шалтгаантай холбоотой вэ?

0

2013 оноос хойш тодруулж байгаа Дэлхийн Аз Жаргалын Судалгаанд Норвеги, Финлянд, Швед, Исланд зэрэг орнууд эхний 10 байранд тасралтгүй орсоор байгаа билээ. Манай сайт уншигч танд тэд чухам ямар учраас амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг талаарх мэдээллийг бэлдлээ.

Тэд ажил амьдралдаа тэнцвэртэй хандаж чаддаг

© Depositphotos.com, © shutterstock.com, © Depositphotos.com

Скандинавчууд тэрбумтан болохын төлөө амьдардаггүй. Тэд ажлаасаа тaaшаал авч, үр бүтээлтэй байдлыг эрхэмлэж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа ч сайн хуваарилж чаддаг, өөрийнхөө хүсэл сонирхол, хоббинд ч бас цаг гаргахаа мартдаггүй хүмүүс юм. Тухайлбал, Дани улс 7 хоногт ажлын 37 цагтай байдаг. Албан ажил эрхэлдэг ихэнх хүмүүс 16 цаг гэхэд ажлаасаа тарж, бусад зүйлд цагаа зарцуулах боломж бүрддэг байна. Харин дэлхийн бусад орнуудын ажлын цаг дунджаар 7 хоногт 40 цаг байдаг ажээ.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дани хүмүүс хэрэггүй зүйлд цаг зарцуулж, хов жив хөөцөлдөх тун дургүй. Тэд ажилдаа идэвхтэй, үр бүтээлтэй байхыг эрхэмлэж, аливааг цагт нь дуусгаж чаддагаараа алдартай. Түүнчлэн Дани улсад ажлыг зөвхөн оффист бус зайнаас хийх таатай боломж бүрдсэн байдаг.

Тэд жилд 5 долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй байдаг ба сэтгэлзүйн ядаргаанд орсон нөхцөлд ч мөн адил цалинтай чөлөө олгох боломжийг бүрдүүлсэн байна.

Финлянд улсын тухайд албан ажилтай хүмүүс ажлын цагаас 3 цагийн өмнө ирээд ердийн цагийн хуваариас 3 цагийн өмнө тарах эсвэл ажил эхлэхээс 3 цагийн дараа ирээд 3 цаг илүү сууж ажиллах зэрэг уян хатан нөхцлийг бүрдүүлсэн байдаг аж.

 

Мөн Норвеги улсад өвдсөн тохиолдолд ажилтнууддаа 3 хүртэл 7 хоногийн цалинтай амралт олгодог байна

© pexels.com, © Depositphotos.com

Байгальтайгаа ойр амьдрах нь мэдээж эрүүл мэндэд нэн тустай. Скандинавын хойгийн орнуудын хувьд хүмүүс нь байгальтай хэрхэн зохицож амьдрахаа тун сайн мэддэг. Цаг агаар нь хүйтэн ч гэлээ тэд байгальд цагийг зугаатай өнгөрүүлэхдээ тун гарамгай. Бүр, “Цаг агаар муу байна гэж байдаггүй, тохиромжгүй хувцаслах л гэж байдаг” гэсэн хэлц үг ч тэдний дунд бий. Тэдний хувьд ууланд алхах, цанаар гулгах гэдэг нь энгийн амьдралынх нь нэг хэсэг юм.

Албан байгууллагууд ч ажилтнуудаа эрүүл байгальд тодорхой хугацаагаар ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 

Зөвхөн амаржсан эхчүүд биш, хүүхэдтэй болсон шинэхэн аавууд ч цалинтай амралт авдаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Исланд улсад амаржсан эхчүүдэд 9 сарын цалинтай амралт олгогддог бол аав болсон эрчүүдэд 3 сарын цалинтай амралтыг мөн олгодог байна. Үүнийг шинээр төрсөн эхчүүд 12 долоо хоногийн цалингүй амралт олгодог АНУ-тай харьцуулахын аргагүй сонсогдож байгаа нь гарцаагүй.

Харин Швед улсад шинэ эцэг эхчүүд 480 хоногийн амралт авах эрхтэй байдаг бөгөөд энэ хугацаанд цалингийн 80 хувийг авах нөхцлийг бүрдүүлж өгсөн байдаг. Түүнчлэн бие давхар болон нялх биетэй бүсгүйчүүдийн ажлын цагийг хүүхдийг 8 нас хүртэл 25 хувь болтол бууруулахын зэрэгцээ хүүхдийг 16 нас хүртэл тэтгэмж олгодог ажээ.

 

Тэд мөнгөнд огтхон ч санаа зовдоггүй

© shutterstock.com, © Depositphotos.com

Олон улсад сургалтын төлбөр, эмчилгээний зардал гэх мэт зайлшгүй төлбөрүүд үргэлж санаа зовоож байдаг бол Скандинавын хойгийн орнуудад эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын салбарын үйл ажиллагаа бүгд үнэ төлбөргүй байдаг аж. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж, хүүхдийн тэтгэмж гэх мэт нэмэлт мөнгөн орлогууд ихтэй байдаг.

 

Тэд хүмүүст итгэж чаддаг

© shutterstock.com, © Depositphotos.com

Тэд бусдад чин сэтгэлээсээ итгэж, бусдын сайн сайхныг өөрийн сайн сайхантай ижил хэмжээнд авч үзэж чаддаг. Энэ нь нийгмийн чиг хандлагыг бүхэлд нь эерэг байлгаж, гэмт xэргийн гаралт бага, амьдрахад таатай, аюулгүй орчинг бүрдүүлэхэд түлхэц болдог байна. Тухайлбал, тэд хэтэвч олсон тохиолдолд заавал эзэнд нь эргүүлж өгдөг ажээ.

Та Скандинавын хойгийн орнуудаар аялаж байсан уу? Хэрэв та тэнд байж үзсэн бол дээрх зүйлстэй бүрэн санал нийлэх үү? Өөр ямар шалтгаанаар тэд амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бол?

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *