Эцгийнхээ үүргийг онц дүнтэй гүйцэтгэж байгаа 9 алдартай аав. Тэд завгүй ажлын хуваарьтай ч гэлээ хүүхдүүдтэйгээ хамт байх цагийг заавал гаргадаг

0

Өдөр нь хэдэн сая хүний шүтээн, харин орой нь халамжит сайн аав – зарим нэг алдартнууд ажил, гэр бүл хоёрын тэнцвэрийг амжилттай олж чаджээ. Хэдий ажлын завгүй хуваарьтай ч гэлээ эдгээр аавууд бяцхан үрстэйгээ цагийг цуг өнгөрөөхийг хичээж тэднийгээ эрхлүүлж чадаж байна.

Бүхнийг амжуулж чадаж байгаа алдартай аав нартай таныг танилцуулахаар шийдлээ.

1. Дуэйн Жонсон

© therock / Instagram

195 см өндөртэй мэргэжлийн рестлер, жүжигчин энэ эр охиддоо бол хайртай аав нь. Симон, Жасмин Лия болон Тиана нартайгаа цуг байгааг дандаа харж болно. Том охин Жонсон нь аавынхаа араас явж рестлер болжээ. Аав нь ч охиноо энэ тал дээр их дэмждэг гэнэ.

 

2. Жейсон Момоа

© prideofgypsies / Instagram, © prideofgypsies / Instagram

“Aquaman” киногоороо олон эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн жүжигчин – Накоа Вульф Манакауапо Намакеаха Момоа (хүү), Лола Иолани Момоа (охин)-гийн аав. Бас Зои Кравицийн хойд эцэг гэдгийг мартаж болохгүй. Хэдий завгүй байдаг ч гэлээ Жейсон хүүхдүүдийнхээ бие бялдрын хөгжилд анхаарал тавин өөрөө цуг хичээллэдэг. Тэд цугтаа скейтбордоор гулгана, хананд авирна, томагавк шиднэ, нум сум харвана. Тэр хүүхдүүдийнхээ хувьд үлгэр жишээ аав байхыг ямагт хичээдэг ажээ.

 

3. Жефф Голдблюм

© jeffgoldblum / Instagram, © jeffgoldblum / Instagram

Жефф Голдблюм эцгүүдийн клубт гишүүнээр хожуу элссэн байж болох юм, гэхдээ шагнал гардуулах ёслолд амжиж очихын тулд мэргэжлийн хүмүүжүүлэгч хүн шиг хүүхдүүдээ 7 цагт унтуулж чаддаг нэгэн. Жефф 2 хүүтэй: Чарли Оушен болон Ривер Жо.

 

4. Жон Леженд

© johnlegend / Instagram, © johnlegend / Instagram

Америкийн дуучин, сайн үйлсийн зүтгэлтэн – охин Луна, хүү Майлз хоёрын аав. Хүүхдүүдтэйгээ цуг тоглож байгаа гэрэл зургаа хуваалцахын зэрэгцээ ажилдаа ч байнга авч явдаг ажээ.

 

5. Рики Мартин

© ricky_martin / Instagram, © ricky_martin / Instagram

Латин-америкийн поп дууны хаан Рики Мартин 4 хүүхэдтэй: нэг охин, гурван хүүтэй өнөр өтгөн айл. Нэг удаа хүү нь ааваасаа “би чиний гэдэснээс гарсан уу?” гэж асуужээ, Рики хүүдээ “чи зүрхэнд минь байсан, одоо ч байгаа” гэж хариулсан байна. Хүүхдүүд – түүний шилдэг шүүмжлэгчид, харин эцэг байх нь Рикид дээдийн аз жаргал ажээ.

 

6. Жаред Падалеки

© jaredpadalecki / Instagram, © jaredpadalecki / Instagram

Падалекигийн гэр бүл 3 хүүхэдтэй: хүү Томас (8 настай), хүү Остин (7 настай) харин охин Одетт нь 3 настай юм. Тэрээр 15 жилийн турш “Supernatural” кинонд тоглож завгүй байсан бол саяхан шинэ төсөл эхлүүлжээ. Жаред давж дийлэхийн аргагүй ажил ихтэй байсан ч хамаагүй хүүхдүүддээ чөлөөт цаг гаргаж чаддаг.

 

7. Райан Филлипп

© ryanphillippe / Instagram, © ryanphillippe / Instagram

Райан Филлипп, Риз Уизерспун хоёр салаад удаж байгаа ч гэсэн тэр дундаасаа гарсан охин Ава, хүү Дикондоо үнэхээр хайртай. Хосууд салсан ч гэсэн хүүхдүүдийнхээ хүмүүжлийг цугтаа авч явдаг, тэр бүү хэл баяр наадам тэмдэглэхээр эргэж нийлэх тохиолдол ч байдаг ажээ.

 

8. Уилл Смит

© willsmith / Instagram, © willsmith / Instagram

Аав Уиллийнхээ ажил мэргэжлийг өвлөсөн Трей, Жейден болон Уиллоу нар чамлахааргүй шүтэн бишрэгчидтэй болоод байгаа. Уилл Смитт хүүхдүүдээ бүхий л талаар дэмжиж тусалдаг. Сургуулийн онц сайн дүн – амьдралд амин чухал биш гэж үздэг аав юм.

 

9. Женсен Эклс

© jensenackles / Instagram, © jensenackles / Instagram

42-настай жүжигчин залуу 3 хүүхдийн эцэг: Жастис Жей, Зеппелин Брэм, Эрроу Родс. Тэр хүүхдүүддээ багшлах цаг гаргаж чаддаг, тэдэнтэй цуг гэрийн ажил ч хийнэ, мэдээж бусад сайн аав нарын адил хүүхдүүдтэй тоглож наадна.

Алдартнуудын дундаас хэн нь “Оны шилдэг аав” шагналыг авах бол?

45
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *