Жинхэнэ хайранд ямар ч хил хязгаар, тогтсон хэмжүүр гэж байдаггүй болохыг нотлох 20+ гэрэл зураг

0

Өнгөт арьст ач охиноо харах хүртлээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсан эр, амьдралынхаа сүүлийн мөчид жинхэнэ хайртайгаа учирсан эмэгтэй. Эдгээр нь хайр бидний амьдралд хэлж мэдэгдэлгүй хэрхэн нөлөөлдөг, хайранд ямар нэгэн хууль дүрэм эсвэл хэмжээ хязгаар гэж байдаггүй бөгөөд урьдчилан төлөвлөх, тооцоолох ямар ч боломжгүй болохын жишээ юм.

Та бидний юу ярих гээд байгааг доорх гэрэл зургуудыг үзэх үедээ ойлгох болно. Хамтдаа жинхэнэ хайр ханхалсан гэрэл зургийн цомгоор аялцгаая.

1. “Аав маань арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсан юм. Тэр намайг жирэмсэн байх үед хүүхдээ гаргах хэрэггүй гэж эсэргүүцэж байв. Харин одоо тэд охины маань 3 насны төрсөн өдрөөр хамтдаа сууж байна.”

© Unknown / Imgur

 

2. “Эмээ маань 3 ч удаа гэр бүл зохиож байлаа. 85 насандаа тэр удахгүй үхэх байлгүй дээ гэж хэлээд байж байв. Тэгтэл тэр Sam-тэй учирсан.”

© RexxLife / Imgur

 

3. “Охиноо инээмсэглүүлэх тийм ч амар байгаагүй. Эцэст нь нэг юм би түүнд миний нүүрийг будахыг зөвшөөрсөн юм. Одоо та нар охиныг маань хар даа.”

© whatagirlygirl / Reddit

 

4. “Миний 4 настай хүү химийн эмчилгээ хийлгүүлж эхэлсэн. Тиймээс бид түүнийг дэмжиж бүгд үсээ хуссан. Хүүд маань таалагдаж байгаа байх.”

© babygiraffe178 / Reddit

 

5. “Сувд, тэр бол миний Аспергерийн хам шинж өвчний туслагч нохой. Тэр анх удаа миний хүүхдийг үнэрлэж байна.”

© jennius / Reddit

 

6. “Нохой маань үргэлж миний дэргэд байдаг байв. Харин түүнийг өвдөхөд нь би хажууд нь хамт байж, дуртай мөсөн амттангаар нь хооллолоо.”

© justjessinaround365 / Imgur, © justjessinaround365 / Imgur

 

7. “Нөхөр маань амралтын өдрүүдээр гадуур ажилтай учраас нохойндоо тайлбарлаж хэлэхээр болов. Тэр бол сайн охин. Яагаад нөхөртэй маань хамт явж чадахгүй гэдгийг ойлгоно.”

© Rumpleteazer / Imgur

 

8. “Би эхнэрийнхээ алчуурыг түүнийг үргэлж санан дурсаж байх үүднээс шивээс болгож, өөр дээрээ хийлгүүлсэн. ”

© ishwishdish / Imgur

 

9. “4 жилийн өмнө хамгийн сайн найзуудын маань нэг бурхан болсон юм. Тэр өдрөөс хойш жил бүр би түүндээ зориулж энэ өдөр захидал бичдэг.”

© cheetahgirl_24 / Reddit

 

10. “Намайг тэврэхийн өмнө ба дараах манай ач охины гаргаж буй царай”

© TheUnknown / Reddit

 

11. “Би тэднийг чимээгүй байхаар нь гайхаад өрөөнд нь очоод хартал хүүхдүүдүүдээ ийм байдалтай байхыг олж харлаа.”

© heather3113 / Reddit

 

12. “Найзын маань хүү 19 настай бөгөөд Дауны хам шинжтэй. Тэр өчигдөр Санта дээр очсон юм. Энэ түүний хувьд анх удаагаа байлаа.”

© Joesdad65 / Reddit

 

13. “Охин, манай нохой хоёр бие бие рүүгээ ингэж харцгаадаг. Жинхэнэ хайр”

© guintiger / Reddit

 

14. “Аав маань тархины хавдартай байсан учраас миний төгсөлтийн баяр дээр ирж чадахгүй байх гэж би бодож байлаа. Гэвч тэр ирсэн юм.”

© Unknown / Imgur

 

15. “Энэ бол би – ээжийн маань найз залуу миний аав болсон өдөр”

© NomsIsOmNoms / Imgur

 

16. “Тэд ихэнхдээ хоорондоо маргалддаг. Гэхдээ өнөөдөр би тэднийг ийм байдалтай байхыг нь олж харав.”

© hotbeefinfection / Imgur

 

17. “Маш хүнд, ачаалал ихтэй өдрийн дараа ч гэсэн эхнэр маань хүүдээ заавал цаг гаргаж, хамт тоглож наадаж байна.”

© Girlgerms21 / Imgur

 

18. “Би өнөөдөр Дисней Уорлд дээр бие биедээ ингэж халамж тавьж буй хосуудыг олж харлаа.”

© Unknown / Imgur

 

19. “Өнөөдөр би энэ өхөөрдөм хөөрхөн хосыг олж харав.”

© DisneyFella / Reddit

 

20. “Би эцэст нь нэг юм амьдралынхаа жинхэнэ хайртай гэр бүл боллоо. Энэ бүхэн тийм ч амархан байгаагүй. Гэхдээ би аз жаргалтай байна.”

© Varonsita10 / Reddit

 

21. “Манай гэр бүлийнхэн олон хүнд хэцүүг даван туулсны эцэст шинэ жилийг шинэ хүнтэйгээ хамт угтацгааж байна.”

© benhundben / Reddit

Таны амьдралд хайрыг хамгийн хүчтэй мэдрүүлсэн хүн хэн бэ? Тэр хүнээ заавал MENTION хийгээрэй.

14
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *