
Би яг одоо Финланд явахыг хүсэж байна! Хельсинк хотод шинэ тренд гарсан нь ажил дээрээ цалинтай унтаж болох үйлчилгээ юм. Финландын худалдааны байгууллагууд ажилчдыг өдрийн цагаар унтахыг нь зөвшөөрснөөр ажиллах үйл явцад эерэг нөлөөлөөд зогсохгүй, компанийн санхүүгийн асуудалд хүндрэл учрахгүй, харин ч эсрэгээрээ ашигтай байх боломжтой гэж үзжээ.
Финландын олон нийтийн нэгэн сайтад мэдээллэснээр, зарим байгууллагууд энэ үйлчилгээг хэрэгжүүлэхийн тулд тусгай мэргэжилтэн хөлсөлж, ажиллуулж байгаа ба энэ нь ажилчдад тайвшрах, унтаж амрахад нь туслах гэнэ.
“Ажлын дундуур хүчээр унтах нь хүндрэлтэй, гэхдээ мэргэжилтний заавар зөвлөгөөний тусламжтай өдрийн цагаар унтах нь илүү амар байх болно. Мэргэжилтний хувьд давхар цалинтай ажил хийх ба тэдний гол үүрэг нь ажилчдын оюун санааг цэгцэлж, унтаж амрахад нь туслах юм” хэмээн энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн компанийн холбогдох ажилтан ярилцлага өгчээ.
Хельсинк дэх худалдааны байгууллагууд ажилчид өдрийн цагаар унтах (компанийн ажлын цагаас хамаарч 30-60 минут унтах) боломж олгох шийдвэрийг хэд хэдэн компаниудын ажилчдаас санал асуулга явуулж, үр дүнг нь харгалзан шийдвэрлэжээ. Хүмүүс ажил дээрээ ядарч байгаа, бие организм нь тав тухгүй байгаа (нуруу болон үе мөч нь удаан сууснаар чилж өвдөх) талаар үргэлж ярьдаг ба энэ нь ажлын бүтээмжийг бууруулдаг байна.
Финланд улсад хэрэгжиж эхлээд байгаа энэхүү үйлчилгээг хэвлэл мэдээллийн газрууд аль болох олон нийтэд сурталчлахыг эрхэмлэж байгаа аж. Сэтгүүлчдийн тусламжтай энэ үйлчилгээг дэлхийн олон улс оронд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгааг эх сурвалжууд онцолж байна.
Аль ч талаас нь бодсон, тодорхой хугацаанд унтаж амарсан ажилчдын ажлын бүтээмж илүү өндөр байдаг тул энэ нь ажилчид болон компанийн хувьд аль алинд нь ашигтай үйлчилгээ юм.








Содоо Солар
2019/03/27 at 14:07
Otgonjargal Amarjargal энэ нөгөө миний өдөр унтдаг үйлчилгээтэй төстэй юу гүү юу хха
Sodoo Sodgerel
2019/03/27 at 14:49
gadaad orond ingdeg um bn manai ajil deer bol daramttai l bdg…
Ширүүн Царайт Бүдүүнээ
2019/03/27 at 14:53
goeiiin bi ingej untmaar bb ajil deeree hhh
Enhee Enhee
2019/03/27 at 15:41
Хүнээ дээдэлдэг гоё юмаа манайхан бол чиний унтдаг газар уу л гэх байх даа kkkk
Erdene Buyan
2019/03/27 at 16:13
Манайд Оюун хорол гээд 1 баачка цалинтай унтдагшдээ хаха