iPhone X авахын оронд iPhone 8 худалдаж авах 9 шалтгаан

1

Apple компани өнгөрсөн жил iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X гэсэн 3 төрлийн шинэ гар утаснуудыг танилцуулсан.

Эдгээр гар утаснууд нь тус бүртээ 700$, 800$, 1000$-ын үнэтэй.

Хамгийн үнэтэй гар утас болох iPhone X нь технологийн дэвшил болж чадсан ч зарим хүмүүсийн хувьд үүнтэй санал нийлэхгүй байх хандлага ажиглагдаж байгаа нь нууц биш.

Ингээд iPhone X биш, харин iPhone 8 худалдаж авах хэрэгтэй гэдгийг харуулсан 9 шалтгааныг танилцуулъя.

1. iPhone X-ийн хувьд iPhone 8-аас харьцангуй үнэтэй

iPhone 8-ийн үнэ 700$ бол iPhone 8 Plus-ын үнэ 800$.

Харин iPhone X эсрэгээрээ 1000$-ын үнэтэй.

Иймд та iPhone 8 авснаар 300$ хэмнээд зогсохгүй iPhone X-ээс дутахааргүй үзүүлэлттэй гар утастай болох боломжтой юм.

 

2. iPhone 8, iPhone 8 Plus гар утасны үзүүлэлт iPhone X гар утастай ерөнхийдөө ижил төстэй

Эдгээр 3 гар утас функцын хувьд ижил төстэй.

Бүгдээрээ Apple компаний A11 Бионик чип болон M11 копроцессортой. Хамгийн том ялгаа нь нэмэлт үйлдлүүд бөгөөд iPhone X гар утас A11 чип болон царай таних системийг ажиллуулах боломжтой бол iPhone 8 гар утас энэ үйлдлийг хийх боломжгүй.

Түүнчлэн эдгээр гар утаснууд бүгд iOS 11 үйлдлийн системийг дэмждэг тул iPhone X дээрх аппликэйшнууд iPhone 8 дээр ч мөн ялгаагүй ажиллана гэсэн үг юм.

 

3. Хурууны хээ таних технологи царай таних технологиос илүү хурдан ажилладаг

Хурууны хээ таних төхөөрөмжийн тусламжтай гар утсыг нээхээс гадна Apple Pay-ийг ашиглан төрөл бүрийн төлбөр төлөх боломжтой байдаг. Харин царайгаар таних технологи энэ үйлдлийг тийм ч хурдан хугацаанд хийж чаддаггүй байна.

Царайгаар таних технологи яриангүй сайн болсон. Гэвч харанхуйд, малгай эсвэл нүдний шил зүүссэн үед, мөн ямар нэгэн байдлаар нүүр царайгаа өөрчилсөн нөхцөлд таны царайг танихгүй байх, танихгүй удах сул талуудтай. Хуруугаар таних төхөөрөмжийн хувьд ашиглахад илүү амар хялбар байдаг.

 

4. iPhone X-ийн адилаар iPhone 8 болон iPhone 8 Plus хурдан хугацаанд цэнэг авах боломжтой, мөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэж болно

Эдгээр гар утаснууд бүгд “Qi wireless”-т холбогдож, хурдан хугацаанд цэнэг авах боломжтой.

Гэхдээ ингэхийн тулд та 25$-75$-ын үнэтэй, USB C утас, USB C-Power холбогдох утас бүхий “Qi wireless pad” гэсэн тусгай төхөөрөмжийг худалдаж авах шаардлагатай.

Адилхан боломжуудаар дүүрэн байхад илүү мөнгөөр шатах хэрэггүйг энд дурдах хэрэгтэй байх.

 

5. iPhone 8 Plus болон iPhone X-ийн камерын үзүүлэлт адилхан

Хэрэв та гар утасны камерыг түлхүү ашигладаг бол дээрх гар утаснуудын камерын үзүүлэлт хоорондоо адилхан байдаг. iPhone 8 гар утас ярих юмгүй гайхалтай зураг авдаг ч iPhone 8 Plus-т суулгасан телефото линз нь ямар ч зүйлийг чанарыг нь алдагдуулалгүй томруулж, татаж, зургийг нь авах боломжийг бүрдүүлсэн.

Гол ялгаа нь iPhone X өргөн хэмжээнд дүрсийг авахаас гадна телефото линзтэй бол, iPhone 8 Plus-ын хувьд зөвхөн өргөн хэмжээнд дүрсийг авах линзтэй байдаг байна.

 

6. iPhone 8 болон iPhone X гар утаснуудын урд талын камер ижил төстэй

iPhone 8 болон iPhone 8 Plus гар утаснуудын FaceTime HD камернууд нь iPhone X-ийн TrueDepth камертай адилхан үзүүлэлттэй гэж хэлж болно. Эдгээр гар утаснууд бүгд 7 мегапиксел зураг авч, 1080p бичлэг хийх хүчин чадалтай.

Гол ялгаа нь iPhone X-ийн хувьд урд талын камер нь “Portrait Mode” болон “Portrait Lightning” гэсэн нэмэлт тохиргоонуудтай байдаг бөгөөд эдгээр нь төрөл бүрийн эффект өгөхөөс гадна аниможиг ашиглах боломжтойгоороо давуу талтай.

 

7. iPhone 8 гар утас дээрээ ховилгүй

iPhone X гар утасны TrueDepth камер дэлгэцийг илүү гоёмсог харагдуулдаг.

Шинээр дэлгэцийн зураг сонгох, бичлэг үзэх үед уг ховилын тусламжтай өөрийн бүртгэл рүү нэвтрэх шаардлагатай болдог. Түүнчлэн зарим аппликэйшнууд үүнээс болж ажиллахгүй байх эрсдэл гарч байгаа. Харин iPhone 8 дээр ямар ч аппликэйшн ажиллах бөгөөд бүртгэл рүүгээ нэвтэрч орох шаардлагагүй.

 

8. iPhone 7, iPhone 7 Plus-ын гэр iPhone X биш, iPhone 8-д таарна

iPhone 7 болон 7 Plus нь iPhone 8, 8 Plus-тай хэмжээгээрээ ойролцоо байдаг. Шинэ загвар гарах бүрт өмнөхөөсөө хүнд, урт, өргөн болдог ч энэ нь ердөө хэдхэн миллиметр хэмжээтэй байдаг байна. Тиймээс iPhone 7 гар утасны гэрийг дахин ашиглах боломжтой.

Харин iPhone X-ийн хувьд хэмжээгээрээ хамаагүй том учир дахин ашиглах боломжгүй.

 

9. iPhone X-ийн батерей цэнэгээ сайн барьдаг, гэвч iPhone 8-ынх бүр ч илүү сайн барьдаг

iPhone X гар утасны батерей ойролцоогоор 12-13 цаг цэнэгээ барьдаг.

Харин iPhone 8 гар утас үүнээс илүү буюу 13-14 цаг батерей нь цэнэгээ барьдаг байна. iPhone 8 Plus гар утасны хувьд 14-15 цаг цэнэгээ барина. Үүнээс харахад илүү удаан хугацаанд батерей нь цэнэгээ барьдаг гар утсыг сонгох нь ашигтай биз ээ.

21
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Б. Өнөр

    Б. Өнөр

    2018/06/15 at 11:58

    Б. Отгон

  2. Б. Өнөр

    Б. Өнөр

    2018/06/15 at 11:58

    Б. Отгон

  3. Б. Өнөр

    Б. Өнөр

    2018/06/15 at 11:58

    Б. Отгон

  4. Баттөр Буянжаргал

    Баттөр Буянжаргал

    2018/06/15 at 13:09

    Zayana Sodov???

  5. Т. Солонго

    Т. Солонго

    2018/06/16 at 00:34

    Т. Анар

  6. Түвшин Жаргал

    Түвшин Жаргал

    2018/06/16 at 03:04

    Мандах Төр

  7. Saikhan Bolor

    Saikhan Bolor

    2018/06/16 at 04:58

    selfie portrant ni goy shuu X. bas tsarai tanih ni nadad lav amar

  8. Buyanjargal Buyanaa

    Buyanjargal Buyanaa

    2018/06/16 at 07:05

    erguu yum bichhiimaa :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *