Та гайхшрахад бэлэн үү? Энэ бол Дуэйн Жонсоны нэг өдөрт иддэг хоол хүнс

2

Дуэйн Жонсон (Dwayne Johnson) бол уул шиг том эр бөгөөд түүний ганцхан өдөрт иддэг зүйлс таныг гайхшруулах нь лавтай!

“WWE” буюу Мэргэжлийн бөхийн холбооны од дэлгэцийн бүтээлд гялалзахаас өмнө тэрээр рингэн дээр “чи Рокын ямар хоол хийж байгааг үнэртэж байна уу?” гэж асуудаг байсан. Тэгвэл бид одоо түүнээс үнэхээр ямар хоол хийж эсвэл захиалж иддэг болохыг нь асуух хэрэгтэй байна. Тэр чухам юу иддэг болоод ийм сайхан бие галбиртай байгаа юм бол? Хариултыг нь хамтдаа олж мэдэцгээе.

© Instagram/therock

Хамгийн эхэнд хэлэхэд Рок бид бүгдийн 7 хоногт хоол хүнснээс авдаг уургийг нэг өдөрт авдаг байна. Жүжигчин маань өдөр бүр 7 ширхэг том хэмжээтэй мах иддэг. Өдөр бүр хоол хүнснээс авдаг калорийнх нь хэмжээ 5470 калори болохыг “Wolfram Alpha” эх сурвалжийн зүгээс мэдээлжээ. Өдөр тутам иддэг хоол хүнс нь энэ байна:

  • Хоол 1 (857 калори): 283 гр ясгүй мах, 4 ширхэг өндөгний цагаан, 141 гр овьёос эсвэл бүхэл үрийн крем
  • Хоол 2 (947 калори): 245 гр тахианы мах, 2 аяга цагаан будаа, 1 аяга брокколи
  • Хоол 3 (946 калори): 245 гр загасны мах, 2 аяга цагаан будаа, 1 аяга аспарагус
  • Хоол 4 (773 калори): 245 гр тахианы мах, 327 гр чанасан төмс, 1 аяга брокколи
  • Хоол 5 (816 калори): 245 гр загасны мах, 1.5 аяга цагаан будаа, 1 аяга аспарагус
  • Хоол 6 (846 калори): 245 гр ясгүй мах, 261 гр чанасан төмс, салат
  • Хоол 7 (285 калори): 30 гр сүүний уураг, 10 ширхэг өндөгний цагаан сонгинотой, чинжүү болон мөөг
© Instagram/therock

Рокын хувьд 193 см өндөр, 117 кг жинтэй бөгөөд дээрх хоол хүнсний тусламжтай болон төлөвлөгөөний дагуу фитнесийн дасгал хийж, биеийн эрч хүчээ сэлбэдэг байна. Жонсон 7 хоногт 5 удаа дасгал хийдэг бөгөөд нэг удаа бэлтгэл хийхдээ ойролцоогоор 1 цаг 15 минутыг зарцуулдаг гэнэ.

“20-35 минутыг бага хэмнэлтэй кардио дасгал хийхэд зарцуулж биеэ халаадаг. Энэ нь үе мөчний хөдөлгөөнд хэрэгтэй” хэмээн тэрээр тайлбарлжээ. “Мөн дараа нь би гантель өргөж булчингийн дасгалууд хийдэг” гэж нэмж хэлсэн байна.

Түүний хувьд өдөр бүр нэг дасгалаа тогтмол давтдаг байна.

© Giphy
31
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Цэлмэг Ц.

    Цэлмэг Ц.

    2019/03/27 at 16:36

    Baatarzorigt Baatarjav tejeeh hetsuu gej

  2. Буя Ка

    Буя Ка

    2019/03/27 at 19:08

    О. Билэгт??

  3. Болдбат

    2019/03/27 at 21:27

    Hudlaa

  4. Зочин

    2019/04/08 at 19:43

    baahaaraa jorlon boglohnee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *