Зорчигчдоор халгих аварга том нисэх буудлууд

1

Зорчигчдоор халгих аварга том нисэх буудлуудЦэнхэр гаригийн бөөрөн дээр орших 7 тэрбум хүний өдөр тутмын аж амьдралыг маш өргөн хүрээнд, нийтэд нь ажиглавал үнэхээр гайхмаар хөл хөдөлгөөнт ертөнц харагдах бизээ. Яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасан энэ ертөнцийн хөл хөдөлгөөний нэг хэсэг дэлхийн хотуудад орших нисэх онгоцны буудлуудад өрнөдөг. Уншигч та бүхэнд танилцуулж буй дараах нисэх буудлууд нь санаанд багтамгүй олон зорчигчдыг хүлээж авах чадалтай аварга том нисэх буудлууд бөгөөд эдгээрийн дунд одоо ашиглалтанд орсноос гадна ойрын нэг хоёр жилээс эхлээд арваад жилийн дараа ашиглалтанд орох буудлууд ч байгаа юм.

Аль Мактоум олон улсын нисэх онгоцны буудал /Al Maktoum International Airport/
2027 онд бүрэн баригдаж дуусах энэ нисэх буудал 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 160 сая зорчигчдод үйлчлэх багтаамжтай уг нисэх буудлын тоног төхөөрөмж 32 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа аж.
Бээжин Дашин олон улсын нисэх онгоцны буудал /Beijing Daxing International Airport/

Дашин бол Бээжингээс 48 км-ийн алсад орших хөдөөгийн дүүрэг. Хэдийгээр одоо ч энэ газар хөдөөрхүү талбайтай байгаа ч 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт болон таван жилийн шаргуу хөдөлмөр энэ газрыг дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлуудын нэг болгох юм. 2018 онд барилгын ажил нь дуусгавар болох уг нисэх буудал 120-200 сая зорчигчийг хүлээн авах багтаамжтай болохын дээр Бээжингээс хурдан галт тэргээр 30 хүрэхгүй минут давхиад очих аж.
Хамад олон улсын нисэх онгоцны буудал /Hamad International Airport/

2014 оны 4-р сард үйл ажиллагаа нь эхлэх энэ нисэх буудал 9000 акр талбайтай. Катар Эйрвэйз /Qatar Airways/, Эмират /Emirat/, Этихад /Etihad/ гурваас бүрдэх Дундад Дорнодын гурван том /Middle East Big 3/-ын хэсэг юм.
Абу Даби төв терминал /Abu Dhabi Midfield Terminal/

Дундад Дорнодын гурван томын энэ төслийн одоогийн багтаамж болох 12 сая  зорчигч цаашид жилдээ 20-40 сая болж нэмэгдэх гэнэ. Мөн Абу Даби дахь хамгийн том байгууламж болох уг терминалд өдөр бүр 12,000 ажилтан ажиллах аж.
Бао’ан олон улсын терминал 3 /Bao’an International Terminal 3/

Массимилиано Фуксасын загварыг нь гаргасан Бао’ан нисэх буудлын тэлэлт болох Терминал 3 нь Гонконг, Шенжений дамжуулах буудал болох юм. Мөн энэ хооронд усан онгоц явах аж.
Инчионий олон улсын нисэх онгоцны буудал /Incheon International Airport/

2001 оноос хойш ажиллаж байгаа энэ нисэх буудалд Солонгосын соёлын музей, казино, кино театрууд, Өмнөд Солонгост хөгжсөн анагаах ухааны аялал жуулчлалын эмнэлэг хүртэл байрладаг. Орчин үеийн аварга том нисэх буудлын жишээ болсон энэ нисэх буудлаас зорчигчид гаралгүйгээр Солонгосын соёлтой танилцах, хооллох, эмчлүүлэх, зугаацах боломжтой.
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *