Дэлхийн хамгийн том 10 аялалын хөлөг онгоц

0

Дэлхийн хамгийн том 10 аялалын хөлөг онгоцДоор танилцуулж буй аялалын арван хөлөг онгоц нь өөрийн жин болоод амралт зугаалга, аялалын үеэр өөр дээрээ агуулах зорчигч, аялагчдын тоо хэмжээгээр дэлхийн хэмжээнд тэргүүлж буй хөлөг онгоцнууд юм. Хамгийн гайхалтай нь нэр дурдсан энэ арван хөлөг онгоц тус бүр нь багахан хот эсвэл тосгоны хүн амтай тэнцэхүйц хэмжээний хүнийг нэг дор өөр дээрээ багтаах чадалтай гэдэг нь аж.

10. Mariner of the Seas
Рояал Кариббиан компаний энэхүү хөлөг нь 2003 оноос эхлэн зорчигч тээвэрлэж байгаа ба 3114 хүртэл тооны зорчигчийг тээвэрлэх чадалтай. Хөлгийн жин 138,279 тн аж.
9. Navigator of the Seas
Mariner of the Seas хөлгийн ихэр болох энэ хөлөг үзүүлэлтийн хувьд ахтайгаа бараг адил. Хөлгүүдийг Финляндын Турку хот дахь хөлөг онгоцны үйлдвэрт бүтээжээ.
 
8. MSC Divina
2012 онд бүтээгдсэн энэ хөлөг онгоц 3502 зорчигч, 1388 багийн гишүүдийг тээвэрлэх чадалтай.
 
7. RMS Queen Mary 2
3090 зорчигч тээвэрлэх чадалтай энэ хөлгийн жин 150,000 тн аж.
 
6. Independence of the Seas
Рояал Кариббиан компаний бас нэгэн хөлөг онгоц болох энэ хөлөг онгоцны жин 154,407 тн бөгөөд 1360 багийн гишүүдийн хамт 4370 зорчигч тээвэрлэх чадалтай.
 
5. Liberty of the Seas
Independence of the Seas-тэй адил жинтэй ч арай олон тооны буюу 4600 зорчигч тээвэрлэх чадалтай.
 
4. Freedom of the Seas
2006 оны 6-р сараас хойш тэнгист аялж байгаа энэ хөлөг 3634 зорчигч тээвэрлэх чадалтай ба 154,407 тн жинтэй.
 
3. Norwegian Epic
2009 оны 7-р сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэ хөлөг 155,873 тн жинтэй. Тансаг зэрэглэлийн уг хөлөг 4100 хүртэл тооны зорчигчийг тээвэрлэх ба үүн дээр 1708 багийн гишүүд нэмэгдэх боломжтой.
 
2. Oasis of the Seas
5400 зорчигч тээвэрлэх чадалтай энэ хөлгийн жин 225,282 тн юм.
 
1. Allure of the Seas
Рояал Кариббиан компаний энэ хөлгийн хамгийн дээд багтаамж нь 6296 хүн бөгөөд үүн дээр хөлгийн гишүүд болох 2384 хүнийг нэмбэл нийтдээ 8500 гаруй хүнийг нэгэн зэрэг нэг хөлөг онгоцонд багтаасан хэрэг болох юм.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/21 at 17:15

    sda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *