Угаалгын машины насыг хэрхэн уртасгах вэ?

2

Угаалгын машинаа он удаан жил ашиглахын тулд яах ёстой вэ? Та дараах энгийн 6 дүрмийг баримтална уу.

1. Өнгөр тогтохоос сэргийлээрэй

Хэрвээ та угаалгын машины буцалсан ус горим дээр эсвэл бага хэмийн усаар хувцсаа угаадаг бол өнгөр тогтохгүй гэж бодож болохгүй. “Өнгөр” гэдэг өөрөө хувирамтгай: ахуйн хэрэглээнд кальцийн гидрокарбонат болон магни нь үл уусах карбонат болдог бөгөөд хэм өндөр байх тусам илүү хурдацтай урвал явагдана.

Өнгөр тогтохоос урьдчилан сэргийлэхийн тулд угаалга бүртээ тусгай нэмэлт бодис нэмэх хэрэгтэй. Үнэндээ тийм ч хямдхан эд биш л дээ. Бас нэгэн арга бол, угаалгын машинаа “Хөвөн даавуу 60” гэсэн горим дээр тохируулж хоосон угаалга хийнэ. Эсвэл нимбэгийн хүчлийг “буцалгана” ( 1 кг-д 15 г буюу 5 кг-ын хүчин чадалтай угаалгын машинд 75 г байхаар тооцно).

Жилдээ 2-3 удаа цэвэрлэхийг тогтмол гэж үзэх бөгөөд усаа 60 хэмд тохируулбал үр дүнтэй цэвэрлэгээ болж чадна. Хэрвээ цэвэрлээгүй удсан бол буцалсан усаар цэвэрлэвэл сайн. Уг цэвэрлэгээг хийж дууссаны дараа ус шахах хоолойн шүүлтүүрийг заавал цэвэрлэнэ. Цэвэрлээгүй тохиолдолд уг шүүлтүүр бөглөрч болзошгүй.

2. Шахах хоолойн шүүлтүүрийг цэвэрлээрэй

Үе үе цэвэрлэнэ – ядаж жилдээ нэг удаа шүүлтүүрийг цэвэрлэж байгаарай. Шүүлтүүр бөглөрсөн байх шинж тэмдэг бол усаа шахахгүй болно.

3. Орох хоолойн шүүлтүүрийг цэвэрлээрэй

Өнгөр нь мөн орох хоолойн шүүлтүүрт үүсэж болох учраас өөрөө эсвэл мэргэжлийн үйлчилгээ дуудаж цэвэрлүүлээрэй. Орох хоолойн шүүлтүүр бөглөрсөн байх шинж тэмдэг – машинд ус орохгүй эсвэл маш удаан багаар дуслах болно.

4. Ачааллыг нь хэтрүүлж болохгүй

Угаалгын машины хүчин чадлыг “хуурай” даавуун цагаан хэрэгслээр тооцоолсон байдаг. Арьс, өд сөдөн эсвэл синтефон хүрэм, үслэг халат, алчуур зэрэг нь маш их ус өөртөө шингээдэг тул барабанд илүү их ачаалал ирдэг. Жишээ нь, ванны зөөлөн алчуур эсвэл 700 г ноосон эдлэл = ор дэрний 1 хэрэгсэлтэй дүйнэ. Машины хүчин чадлыг тохируулж чадвал илүү удаан ашиглах болно.

5. Муу зүйлийг ялгаж аваарай

Хэрвээ таны угаах гэж байгаа зүйл эргэлзээ төрүүлж байгаа бол тусад нь уутанд хийж угаагаарай. Жишээ нь өдөн хүрэм угаахад – өд нь гарч ирдэг шүү дээ.

6. Угаалгын машиныг “үсчүүлэх” хэрэггүй

Угаалгын машин сэгсрэх горим дээрээ ажиллаж байхдаа үсчээд байвал – угаалгын машины буруу биш, харин тэнцвэрт байдлыг алдагдуулсан эсвэл буруу байрлуулснаас хөдөлгөөнтэй байгааг анхаарна уу. Угаалгын машины хөл жигд тогтсон байгаа эсэхийг шалгаж үзээрэй.

7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *