Унтахынхаа өмнө ердөө 5-хан минут зарцуулахад л та нарийхан гуятай болж хүссэн жинсэн өмдөө өмсөх болно

28

Гуяараа мэдэгдэхүйц турсан найзтайгаа саяхан уулзлаа. Түүнийг спорт зааланд явдаггүйг би сайн мэднэ, тиймээс нууцыг нь ямар ч хамаагүй аргаар мэдэхээр шийдсэн юм. Хахуулийг шоколад хэлбэрээр өгсөн нь үр дүнгээ өгсөн билээ.

 

Гуяараа хэрхэн турах вэ?

Мэдэгдэхүйц үр дүн өгөх уг дасгалыг америкийн дасгалжуулагч Трейси Андерсон боловсруулжээ. Цогц дасгалыг хийхэд маш амархан, унтахаасаа өмнө орноосоо босолгүй хийж болно. Тогтмол хийж чадвал амжилтад хүрэх нь амархан.

Би тарган биш ч гэлээ өөрийгөө нарийхан гуятай гэж хэлж чадахгүй учраас туршиж үзэхээр шийдсэн юм. Үр дүнг тэр дор нь мэдэрсэн дээ. 3 долоо хоногийн дараа булчин чангарч хөл нарийсаж ирсэн. 5 минутын эдгээр дасгал нь гуяны ард, урд мөн дотор хэсгийг бүрэн ажиллуулна.

Дасгалыг тэгш газар хийнэ. Унтахаасаа өмнө хийх хэвшил өөртөө тогтоогоорой, унтлагын хувцастай хийсэн ч болно.

1. Бэлтгэл байдал: нуруугаараа дээш харж хэвтээд гараа биеийн дагуу байрлуулна, хөлөө дээш өргөөд өлмийг сунгана. Хоёр хөлөө өвдгөөр нь нугалаад бэлтгэл байдалдаа эргэн орно. Гуяны урд хэсэгт ачаалал өгөхөөр дасгалыг гүйцэтгээрэй. Хэрвээ хүнд санагдаад байвал гараараа их биеэ дэмжиж болно. Дасгалыг 10 удаа хийнэ.

Дасгалыг зөв хийж байгаа тохиолдолд хөлөөр халуун оргиж бага зэрэг бадайрч өвдөх мэдрэмж төрнө.

2. 20 секунд амраад хоёр дахь дасгалыг хийнэ. Эхлэл байрлал дээрх дасгалтай адил. Хөлөө ээлжилж нугална. Хөлийн улыг аль болох өгзгөндөө хүргэнэ. Хөл тус бүрээр 10 удаа хийнэ.

3. Дасгал болгоны дараа амрах ёстойгоо мартаж болохгүй. Гуя, хэвлий хоёрыг зэрэг ажиллуулахын тулд дараах дасгалыг гүйцэтгэнэ. Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө өргөнө. Хөлөө салгаж урагш хойш савлуулахдаа өгзөгөө шалнаас хөндийрүүлнэ. Хөлийн өсгийг сунгана. Хүнд дасгал учраас 10 удаа хийж эхлээд аажим 20 хүртэл нэмнэ.

4. Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө өргөж зөрүүлнэ. Бие биедээ багахан ачаалал өгөх ёстой. Зөрүүлсэн хөлийн өвдгийг цээжин бие рүүгээ хөлөө ээлжлэн эргүүлэхийг хичээнэ. Дасгалыг 10 удаа хийнэ.

Амьдралын эрүүл хэв маяг маш чухал. Гэхдээ хүн болгонд спорт заал явж хувийн дасгалжуулагчтай байх боломж байдаггүй. Гэрийн нөхцөлд гуяараа турах бүрэн боломжтой бөгөөд хамгийн чухал нь залхууралгүй тогтмол хичээллэхэд л хангалттай.

Зөв хооллолтыг бас мартаж болохгүй, оройн цагаар бялуу, талх идээд байвал ямар ч дасгал үр дүнгээ өгөхгүй шүү.

Дасгал таалагдсан бол найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

975
ГоёГоё
160
ХөөрхөнХөөрхөн
91
ГайхмаарГайхмаар
83
БахархмаарБахархмаар
60
ТэнэглэлТэнэглэл
34
Ха ХаХа Ха
26
БурууБуруу
26
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Энхмөрөн

    Энхмөрөн 'Б

    2018/01/05 at 20:01

    ss pls

  2. Udwal Batja

    Udwal Batja

    2018/01/05 at 20:30

    Udwal Goomaral

  3. Adamantine Mishel

    Adamantine Mishel

    2018/01/05 at 23:11

    Gerelmaa Batsuuri

  4. Б. Жавзмаа

    Б. Жавзмаа

    2018/01/05 at 23:23

    lhagvaa

  5. Uyanga Erdene

    Uyanga Erdene

    2018/01/06 at 01:38

    Баяржаргал Чойжилжав (Jessy)

  6. Shagdar Oyun

    Shagdar Oyun

    2018/01/06 at 09:38

    Зээл авсан тухай гэрчлэл

    Хэд хэдэн судалгаа хийсний дараа би эцэст нь хүндрэл бэрхшээлтэй хүмүүст зээл, зээл олгох банкны бүтцийг олж авлаа. Энэ нь банктай хамтран ажиллаж буй зээлийн бүтэц юм. Тэдний ачаар би бизнесээ нээж чаддаг байсан бөгөөд та надтай адилхан хэрэгцээтэй хүмүүстэй холбоо тогтоохыг хүсдэг Энэ нь 3,000- $ 950,000 хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэй зээлээр олгодог.

    Түүний хаягууд энд байна:

    и-мэйл: [email protected]

    и-мэйл: [email protected]

  7. Сайханаа Сайханаа

    Сайханаа Сайханаа

    2018/01/08 at 18:20

    ss

  8. delgertsetseg

    2018/04/03 at 16:20

    Bvren medeelel awmaar bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *