Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд

3
0
41,504

Disney-н кинонд Disney-н өөрийнх нь баатар нуугдана гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж үзэгч та гайхаж байж болох юм. Гэхдээ үнэхээр л энэхүү фото нийтлэлд маань Disney-н хүүхэлдэйн кинонуудад нуугдсан Disney-н баатруудын зургууд багтсан байгаа юм. Эргэлзэж байгаа бол мэдээний дэлгэрэнгүй гэсэн товчлуурыг дарж, [tweetable]та бидний хайртай үлгэрийн баатрууд хаана, яаж нуугдсан байгааг олоорой[/tweetable]. Өдрийн хэсэгхэн цаг хугацааг бага насны дурсамжаа сэргээн хөгжилдөж өнгөрүүлэхээс татгалзахгүй байхаа гэж бодож байна.

1. Peg
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 2
101 Dalmatians хүүхэлдэйн киноны амьтны дэлгүүрийн цонхон дээрх нохдын зурган дунд гөлөгнүүдээс гадна өөр нэг танил нохой байгааг харж болно. Буланд хэвтэж байгаа энэ нохой бол Disney-н Lady and the Tramp сонгодог хүүхэлдэйн киноны Peg юм.

2. Stitch
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 3
Treasure Planet кинонд тавиур дээр байгаа зүйлсийн дунд энэ кинотой нэг онд нээлтээ хийсэн Lilo and Stitch киноны гол баатар Stitch байгаа.

3. Luigi
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 4
Disney/Pixar-ийн Finding Nemo бол үнэхээр гайхалтай бүтээл. Энэ кинон дээр тухайн үед бүтээлтийнхээ шатанд явж байсан Cars киноны Luigi машин гардаг.

4. Sebastian
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 5
[tweetable]Aladdin киноны хэсэгт The Little Mermaid-ын бухимдангуй зантай улаан хавч Sebastian-ыг харж болно[/tweetable].

5. Mrs. Potts
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 6
Ширэнгэн ойд өссөн залуу эрийн тухай өгүүлдэг [tweetable]Tarzan хүүхэлдэйн кинонд Beauty and the Beast хүүхэлдэйн киноны баатрууд оролцсон[/tweetable] байдаг. Цайны сет нь яг л Mrs. Potts болон түүний хүүхдүүд шүү. Тэр ч бүү хэл хөөрхөн хүүгийн хувирал сэтэрхий сэнжтэй аяга хүртэл байгааг ч харах боломжтой.

6. Mulan & Stitch
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 7
Lilo and Stitch кинон дээр Mulan-ын зурагт хуудас байдаг. Хэдийгээр бага зэрэг бүдэгрүүлсэн харагдах боловч жинхэнэ киноныхоо зурагт хуудас яг дүрээрээ дүрслэгдсэн байдаг аж.

7. Шидэт хивс /Magic Carpet/
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 8
Princess and the Frog хүүхэлдэйн кинон дээр нэгэн эмэгтэй тагтан дээр зогсоод хивс гөвж байгаа гардаг. Харин тэрхүү хивс нь Aladdin-ы шидэт хивстэй маш адилхан.

8. The Beast
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 9
Aladdin-ы султан чихмэл амьтдын хоббитой. Харин зурагт дүрслэгдсэн хэсэг дээр Beauty and the Beast-ын мангас байгаа нь харагдаж байна.

9. Incredible!
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 10
Finding Nemo хүүхэлдэйн киноны шүдний эмчтэй хэсэг дээр комик ном уншиж байгаа хүүхэд цухасхан гардаг. Хэрвээ тэр хэсгийг сайн анзаарч харвал The Incredibles киноны Mr. Incredible-ийн зураг номны нүүрэн дээр байгааг харж болно.

10. Нотр дамын бөгтөр
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 11
[tweetable]Энэхүү хүүхэлдэйн киноны хэсэгт Disney-н гурван ч үлгэрийн баатар ажиглагддаг[/tweetable]. Aladdin-ы шидэт хивс, Beauty and the Beast-ийн Belle, The Lion King-ийн Pumbaa нарыг олоорой.

11. Сорвит
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 12
[tweetable]Hercules хүүхэлдэйн кинон дээр The Lion King-ийн Сорвиттой усны дусал шиг адилхан арслан гардаг[/tweetable]. Магадгүй энэ кино Disney-н кинон дээр өөр нэг Disney-н киноны дүрийг хамгийн урт хугацаагаар харуулдаг кино байж болох юм.

12. Nemo
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 13
Monsters Inc-ийн Boo-гийн тоглоомнуудын нэг нь бяцхан загас байдаг. Энэ киноноос 2 жилийн дараа Немогийн адал явдлыг бид үзсэн билээ.

13. Pinocchio
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 14
[tweetable]Aladdin кинон дээр Genie, Aladdin нарын хэсэг дээр Genie янз бүрийн дүрсэнд хувирч байхдаа Pinocchio-гийн толгойтой болдог[/tweetable] хэсэг цухас дүрслэгддэг.

14. 113
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 15
Disney/Pixar-ын кино болгонд дүрслэгддэг[tweetable] А113 гэсэн тоогоор дугаарлагдсан анги Калифорний урлагийн институтэд байдаг[/tweetable].

15. Buzz Toy
Disney-н кинонуудад нуугдсан Disney-н баатрууд 16
[tweetable]Finding Nemo кинон дээр Toy Story хүүхэлдэйн киноны баатар гардаг[/tweetable]. Шүдний эмчийн тасалгаанд тоглоомнуудын дунд бяцхан Buzz Lightyear хэвтэж байгааг олж харж болно.

8
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. sss

    2014/07/02 at 14:24

    tiim bnshde huurhun yum hehe

  2. хангай

    2016/06/13 at 17:48

    нууцыг нь мэдэж авлаа

  3. аймаар юмаа

    2016/08/22 at 16:17

    зууны тайлагдашгүй нууц байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.