Алдартай брэндүүдийн лого яагаад үргэлж хувцасны зүүн талд байрладаг вэ?

0

Судлаачид хүний анхаарал зүүн талд байрлуулсан логон дээр илүү төвлөрдөг болохыг олж тогтоосон байна. Магадгүй та өмнө нь анзаарч байгаагүй байж болох ч энэ бол баримт юм. Гэхдээ энэ нь лого зүүн талд байрладаг шалтгаануудын ердөө ганц нь. Ингээд лого яагаад зүүн талд байрших болсон шалтгааны талаар илүү ихийг мэдэж авцгаая.

Өөрийн мэдэлгүй шууд хардаг зүгт байрладаг

© shutterstock.com © Lacoste

Логонууд яг анхны сэтгэгдэлтэй адил. Жишээлбэл вэбсайтыг авч үзье. Хэрэглэгч вэбсайтаар зочлох үедээ баруунаас илүү зүүн талыг хамгийн түрүүлж харна. Үүнтэй адил хувцас болон бусад ердийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр ч мөн энэ онол үйлчилж байдаг. Нэг ёсондоо энэ нь хүний ямар нэг зүйлийг ялгаж харах чадварын тухай бөгөөд хүмүүс зүүн талд байгаа логог маш хурдан анзаарч хардаг байна. Үүнийг та хүнтэй гар барих үедээ хүний зүүн гар талд төвлөрч байгаагаас анзаарч болно.

 

Түүхэнд ч мөн ямар нэг таних тэмдгүүд зүүн талд байрлаж байжээ

© shutterstock.com © Shutterstock.com

Хүн төрөлхтөн бүр эртнээс л ямар нэгэн таних тэмдгийг зүүн гар талдаа зүүж байсан бөгөөд үүнээс л эхэлж брэндийн лого зүүн талдаа байрших болсон байна. Цэргийн дүрэмт хувцсыг авч үзье, цэргийн дүрэмт хувцасны лого нь дүрэмт хувцасны зүүн талд нь байдаг бөгөөд түүхийн явцад нэг ч удаа өөрчлөгдөөгүй юм. Нэмж хэлэхэд, лого зүүн талд байрладаг гэдэг нь бидний хувьд бараг л хөдөлшгүй үнэн зүйл учраас хүн бусад хүний зүүн гар тал руу ямар ч хяналтгүйгээр харц унагадаг байна.

 

 

Унших зуршилтай нийцдэг

© Wikipedia

Ихэнх вэбсайтуудыг харахад тэд өөрсдийн логог зүүн гар талдаа байрлуулсан байдаг бөгөөд гол шалтгаан нь барууны ертөнцөд хүмүүс зүүнээс баруун тийш уншиж, бичдэгтэй холбоотой байдаг байна. Араб, Еврей, Фарси зэрэг хэлэнд бичгийг баруунаас зүүн тийш уншдаг.

 

Хоногших чадварыг нэмэгдүүлдэг

© shutterstock.com

Лого нь аливаа брэндийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд брэндийг мартагдашгүй болгодог зүйл юм (эсвэл брэндийг эргүүлэн сануулах зорилготой). Энэ талаар “Nielsen Norman Group”-ийн хийсэн судалгаагаар хэрэглэгчид баруун талаас илүү зүүн талдаа логотой брэндүүдийг илүү сайн мэддэг болох нь тогтоогдсон байна. Мөн одоо байгаа брэндүүдийн 89% нь зүүн талдаа логогоо байршуулсан байдаг. Ингэж логогоо байршуулснаар брэндүүдийн хүмүүст хоногших байдал нэмэгддэг бөгөөд арай үнэтэй брэнд гэдгийг илтгэх нэрийн хуудас нь болж өгдөг байна. Энэ чинь л ямар ч компанийн хүсдэг зүйл шүү дээ. “Хоногших” нь хамгийн чухал.

Базаад хэлэхэд ихэнх хүмүүс баруун гараараа бичдэг бөгөөд баруун гараар бичдэг хүмүүс аливаа зүйлийн зүүн талыг түрүүлж хардгийг тооцоолон томоохон брэндүүд лого байрлуулах санаагаа олж байжээ.  Магадгүй энэ нь хүмүүсийн хувцаслах хэв маягтай холбоотой байж болох ч хамгийн гол шалтгаан нь дээр дурдсан зүйлүүд юм. Жишээ нь: унших, бичих соёлын ялгаа, харах зуршил, тогтсон заншил, брэндинг гэх мэт.

9
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *