Шөнө болтол суудаг хүмүүс маш ухаантай, оюуны өндөр чадамжтай болохыг судлаачид баталжээ

4

Нойр бол амьдрал, миний зөв биз?

Нойр – тасарч унаад зомби эсвэл луутай тулaлдаж байна гэж  зүүд зүүдэлнэ. Шөнө болгон хэдэн цагийн турш номон дотор амьдарч байгаа мэт мэдрэмж төрдөг. Гайхаад байх зүйлгүй, бидний дунд өглөө босохыг хүсэхгүй хүмүүс маш их байгаа.

Ийм хүмүүсийг залхуу гэж хэлэх хүн цөөнгүй, гэхдээ саяхны нэг судалгаанаас харахад, энэхүү байдал нь оюун ухааны өндөр чадамжтай нь холбоотой байж болно гэжээ. Хөнжилдөө хэвтэж үлдэх нь тийм ч муу зүйл биш гэж дүгнэсэн судалгааны дүгнэлтийг сонсоод олон хүн баярлах байх даа.

Лондоны Эдийн засгийн сургуулийн эрдэмтэн Сатоши Канадзава “Шөнийн шар шувуу яагаад илүү их ухаалаг байдаг вэ?” гэдэг судалгааныхаа үр дүнг хэвлэн нийтэлжээ.

Шар шувуунууд илүү бүтээлч, бусдаас илүү аз жаргалтай байгааг тэрээр судалгаагаар тогтоожээ. Шар шувуунуудын давуу тал үүгээр ч дуусахгүй бололтой, тэгэхээр бид хөнжилдөө багагүй цаг зарцуулах хэрэгтэй болох нь. Яагаад гэж үү?

Хэрвээ та сэрүүлгээ хойшлуулах товчийг дарах хандлагатай бол энэ нь үнэн хэрэгтээ оюун санаа хувьсан өөрчлөгдөж байгаагийн шинж тэмдэг гэж үзжээ.

12
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *