
Кентуккид амьдардаг нэгэн ээж цэнэглэгчээ тогонд залгаатай огт орхиж болохгүй гэдгийг хатуу анхааруулж байна.
Хүүхдүүд сониуч бөгөөд маш хурдан хөдөлгөөнтэй улс, бас юм болгоныг л амандаа хийж үзнэ. Хүүхдийнх нь сониуч зан энэ эмэгтэйн гэр бүлийг жинхэнэ золгүй явдалд учруулжээ – мэс засал хийлгэхээс өөр аргагүй болтлоо хүүхэд нь түлэгдсэн байна. Түүний охин нь тэр үед дөнгөж 19 сартай байжээ.
Охины ээж Кортни уг нь бол цэнэглэгчээ тогонд залгаатай нь орхидоггүй, яагаад ч юм тэр гайтай өдөр залгаатай нь орхисон байна. Түүний охин залгаатай цэнэглэгчийг амандаа юу юугүй хийж орхижээ. Хэдхэн секундэд тэр аймшигт зүйл болж өнгөрсөн буюу охин цэнэглэгчийг амандаа хийж ам нь гүн түлэгдэлт авсан байна.
Түлэгдэлт маш гүн байсан тул мэс засал хийхээс өөр аргагүй болжээ – амны булангуудыг залгах, цаашлаад сорвинуудыг нь багасгахын тулд лазер эмчилгээнүүд үргэлжлэн хийгдсэн.
Кортны өөрт тохиолдсон золгүй тохиолдлыг олон түмэнд анхааруулах зорилгоор бусадтайгаа сошиал сувгаар хуваалцжээ. Гэрэл зургуудаа ч тавьсан байна.
Энэхүү ээжийн бусдад хүргэж байгаа илгээмж энгийн бөгөөд тодорхой: цэнэглэгчээ залгуурт залгаатай нь битгий үлдээ. Хүүхэд тань түүнийг сонирхохгүй гэдэгт итгэлтэй байсан ч хамаагүй, ямартай ч амандаа хийх магадлал байнга байгаа шүү.
Цэнэглэгч төхөөрөмжтэй холбоотойгоор гарч болох золгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөгөөтэй танилцана уу:
- Хямдхан цэнэглэгч худалдаж авахгүй байх, ялангуяа үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой бус бол хараад ч хэрэггүй. Зөвхөн фирмийн баталгаатай цэнэглэгч худалдаж авна.
- Өдөр ч тэр, шөнө ч тэр цэнэглэгчээ тогонд залгаатай нь орхиж огт болохгүй.
- Залгуурын оролтын ачааллыг багасгах зориулалтаар ашиглаагүй цэнэглэгчээ шууд салгаж занших.
- Хүүхдээс ил байгаа бүх залгуурыг нуух арга хэмжээ авах.
- Цэнэглэгч төхөөрөмжийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалж занших.
Цахилгаанаас үүдэлтэй түлэгдэлт нь харагдаж байгаа шигээ аймаар өвддөг. Тэр ч бүү хэл үхэлд хүргэж байсан тохиолдлууд ч бүртгэгджээ.
Миний охин бас ч гэж азтай, гэхдээ бусад хүүхдэд ийм зүйл тохиолдвол азтай байх эсэх нь эргэлзээтэй юм.
Хүүхдүүдээ хайрлаж халамжилж байгаарай.








Amraa Amraa
2018/11/08 at 11:11
!!!!!!!!
Г. Сарнай
2018/11/08 at 11:20
Сэдэд Бямбасүрэн !
Sainkhuu Munkhuu
2018/11/08 at 11:29
etseg ehuud utasaa maajihhaa boliood ur huuhguugee anhaaral tavildaa
Erdenesuvd Urjinsuren
2018/11/08 at 12:45
Otgonbaatar Mygmarjav
Zaya Zaya
2018/11/08 at 13:18
Munduu Munduu Mongol Xvv Mongol Xvv
Янжмаа Төмөрхар
2018/11/08 at 16:12
Ebii ebii tomchuudin buruugaas bolson bna
Otgoo Otgonbayar
2018/11/08 at 16:36
Л. Номин
Nomio Nomin
2018/11/08 at 19:00
Tengis Tengis
Warren Batt
2018/11/08 at 19:35
Цэнгээ Цэнгээ
Gerelee Ud
2018/11/08 at 20:32
Khulan Undrah
Sainaa Jambal
2018/11/08 at 21:09
Ariunzul Zulaa Ариунгуа Төгсбаяр Номин Эрдэнэ
Bolormaa Gur
2018/11/09 at 01:14
Ayultai yma
Nyamjav Muugii
2018/11/09 at 04:01
Pagmadulam Nyamjav bolgoomjtou bgaaraa
Julie Ganzorig
2018/11/09 at 06:14
Tamir Chuluunbaatar
Hishgee Hiko
2018/11/10 at 21:14
Enkhee Enkh